The Angelus Төгөлдөр хуур сургалтын төв

The Angelus Төгөлдөр хуур сургалтын төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from The Angelus Төгөлдөр хуур сургалтын төв, Music production studio, Ulaanbaatar.

17/02/2024

🎶Muzio Clementi-Sonatina C major Op.36,No.1🎶.
Сурагч: Э.Амин-Үжин 🥰😍

17/02/2024

🎶La La Land🎶💃
Mia and Sebastian’s Theme🎶
Сурагч: Х.Үүрийнгэгээ 🥰😍

👋Сайн байцгаана уу? 👼🎹Удаан хугацаанд  сургалт маань хичээллээгүй зөндөө хүлээлгэсэнд уучлаарай хүүхдүүдээ.🙏😇Багш нь 12 ...
14/12/2023

👋Сайн байцгаана уу? 👼🎹
Удаан хугацаанд сургалт маань хичээллээгүй зөндөө хүлээлгэсэнд уучлаарай хүүхдүүдээ.🙏😇
Багш нь 12 сарын 12нд хичээллэж эхэлсэн жүү🥰
Маш олон хүмүүс асуусан байсан бүгдэд нь хариулж амжихгүйнээ ингээд постоор орууллаа😊
(Удахгүй хүүхдүүдийн маань тоголсон бичлэгнүүд ороод явнаа.🎶🎹👼)

25/04/2023

Мундаг хөөрхөн шавь минь ийм жаахан байжээ.
2020 оны бичлэг 🎹🥰манай Э.Энгүүнээг дагаарай 🤗💯

02/04/2023

🎹🎶Халуун элгэн нутаг🎶🎹
Үг:Ж.Бадраа
Ая:Ц.Намсрайжав
👼Сурагч: Б.Намулун🥰♥️
Нас:9
🧐Бяцхан танин мэдэхүй:
Халуун элгэн нутаг дууны шүлгийг 1960 оны сүүлчээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Жамцын Бадраа бичиж, Монгол Улсын Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Цэгмидийн Намсрайжав аяыг нь зохиожээ.
Уг дуу 1971 онд Төрийн шагнал хүртсэн.

1999 онд "Зууны мэдээ" сониноос явуулсан санал асуулгаар энэ дуу XX зууны манлай болжээ.

Эх орондоо хайртай хүн бүхний зүрх сэтгэлээс уяатай байдаг энэ дуу нь зөвхөн Монголд бус халимаг, буриад, өвөр монголчууд дуулдаг, монгол туургатны сүлд дуу болсон.♥️🇲🇳

23/03/2023

🎹👼Сурагч: Э.Тэмүүжин
Нас:5
♥️Хөөрхөн хичээнгүй шавьдаа амжилт🥰

🧐Бяцхан танин мэдэхүй:
Хөгжмөөр хичээллэх нь хүүхдэд ямар нөлөө үзүүлдэг юм бол?

-Сонгодог хөгжмөөр буюу төгөлдөр хуур, хийлээр тоглож сурсан хүүхэд зоригтой байдаг. Яагаад гэвэл сонгодог хөгжмүүд дотроос хамгийн багаас нь эхэлдэг, нарийн ажиллагаа, ур чадвар шаардсан хөгжимд хийл, төгөлдөр хуур ордог. Энэ хөгжмийг багш нь зөв зааж байгаа тохиолдолд зүүн, баруун тархийг давхар хөгжүүлдэг. Хүүхэд сонгодог хөгжмөөр хичээллэснээр сонсгол сайн хөгжихөөс гадна зүүн, баруун тархи зэрэг ажиллахаар олон үйлдлийг зэрэг хийж чадна.

Тухайлбал, судалгаанаас харахад баруун гараараа хөгжмөө тоглонгоо зүүн гараараа теннис тоглох жишээтэй. Мөн хүүхдийн сонсгол сайжирснаар хэцүү аялгатай гадаад хэл сурахад амар болно. Яагаад гэвэл сонсголгүй хүүхэд байсан ч гэсэн хөгжмөөр хичээллэхэд сонсгол хөгждөг эрхтэн. Мөн уралдаан тэмцээнд оролцож тайзны соёлыг мэдэрч, нээлттэй, зоригтой гээд олон давуу талтай.🎼🎶

22/03/2023

🎹Edvard Hagerup Grieg” Waltz op.12 no.2”🎹Сурагч: Б.Номин🥰
Нас:10
( Зүүн бүсийн анхдугаар уралдаанд 10-11 насны ангилалд 1-р байр 🥇эзэлсэн мундаг шавь минь 👏😍)

🧐Бяцхан танин мэдэхүй:
Эдвард Григ 1843 оны 6-р сарын 15-нд Шотландын худалдаачны удмын хүү Бергенд төрсөн. Эдвардын аав Александр Григ Берген дэх Британийн консулын алба хашиж байсан бөгөөд ээж нь Гесина Хагеруп нь Гамбургын консерваторийг төгссөн төгөлдөр хуурч байсан. Эдвард, түүний дүү, гурван эгч нь баян чинээлэг гэр бүлд уламжлал ёсоор бага наснаасаа хөгжим заалгадаг байв. Ирээдүйн хөгжмийн зохиолч анх дөрвөн настайдаа төгөлдөр хуур дээр сууж байжээ.
Арван хоёр настайдаа Эдвард Григ өөрийн хөгжмийн зохиолыг хэдийнээ зохиож байжээ. Ангийнхан нь түүнд "Моцарт" гэсэн хоч өгсөн тул "Реквием" -ийн зохиогчийн талаар багшийн асуултанд зөв хариулсан цорын ганц хүн байсан ба бусад оюутнууд Моцартын талаар мэдэхгүй байв. Хөгжмийн хичээл дээр Эдвард хөгжимд суут ухаантан байсан ч дунд зэргийн оюутан байжээ.

Григийн өнөөг хүртэлх хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь "Ингридийн гомдол", "Араб бүжиг", "Пер Гинтийг эх оронд нь буцаах", "Солвейгийн дуу" зэрэг жүжгүүдийг багтаасан "Peer Gynt" хоёр дахь иж бүрдэл гэж үздэг.
Григ 125 дуу, роман хэвлүүлжээ. Григийн хорь орчим жүжгийг нас барсны дараа хэвлүүлжээ. 🎶🎹

18/03/2023

🎹🎶La cumparsita Tango🎶🎹
Сурагч: З.Есүй🥰
Нас:6
👼Сэргэлэн ухаалаг шавьдаа амжилт 😍

🤔Бяцхан танин мэдэхүй:

🤔🎹Төгөлдөр хуур тоглох нь дараах ач тустай:

🤩Төгөлдөр хуур тоглохын тулд баруун, зүүн 2 гар нь ихэвчлэн тус тусдаа бүхэлдээ өөр хөдөлгөөн хийдэг. Тиймээс аль гар яаж хөдлөх ёстой гэдгийг хурдан сэтгэж олох хэрэгтэй болдог.
Ингэж 2 гарын, 2 өөр хөдөлгөөнийг нэгэн зэрэг зохицуулж тоглож сурсанаар тархийг хөгжүүлж байдаг.

🎹Хүн болгон төрөлхийн сайн сонсголтой байдаггүй. Төгөлдөр хуур тоглох нь хүүхдийн сонсголыг хөгжүүлдэг.👂 Төгөлдөр хуур тоглож байхдаа хөг эгшгийг ялгаж сонсож сурдаг.
Өөр өөр эгшгүүдийг зэрэг хөгжимдөх бүрт тархи өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг байна.

🎹Нот уншингаа төгөлдөр хуур тоглоход дээд зэргийн анхаарал мөн тэвчээр шаардагддаг. Учир нь 1 удаа тоглоод л сурчихгүй дахин дахин давтаж байж гартаа хэвшүүлдэг учраас. Ингэснээр хүүхэд аливаа зүйлийн учрыг нь амархан олж хийж чаддаг, нямбай, няхуур, сайн төвлөрөх чадвартай болдог.

🎹Нүдээрээ 👀 нот уншингаа 📃 2 гараараа хөгжимдөх нь бас л нэг өөр төрлийн тархины дасгал юм. Төгөлдөр хуурын нот унших нь нэг талаараа гадаад хэл сурахтай адил юм.📚 Нот уншихдаа дээш доош харцаа байнга шилжүүлдэг учир нүдний хараанд ч мөн сайнаар нөлөөлдөг ❎👓👼🎹

14/03/2023

🌨Цастай өдрийн мэнд ❄️
😍Хамгийн бяцхан сурагч: Т.Хандомаа🎹
🎼Нас:5
Хөөрхөн хичээнгүй шавьдаа амжилт 💯🎶🥰

🤔Бяцхан танин мэдэхүй:

🎹Төгөлдөр хуур дарж сурах уу? тоглож сурах уу?

🎼Төгөлдөр хуур хөгжим нь харахад их ойлгомжтой хөгжмийн зэмсэг. Үйлдэл нь ч гэсэн амархан харагддаг.🧐

Үнэндээ яг харагдаж байгаа шигээ амар тоглогддог хөгжим биш юм.
Тоглоочоос ер бусын ур чадвар шаардаж, хурууны мэдрэмжээр, гарын техник-ээр тоглогддог учир тоглоочоос маш их мэдрэмж, мэдлэг, овсгоо, тэвчээр шаарддаг. 💪👼

🎼Төгөлдөр хуур тоглох процесс-ыг мэдлэг дутуу, буруу ойлголттой хүмүүс маань 7 нот сураад, даралтыг доош чихэх л үйлдэл мэтээр төсөөлж байна.
💁‍♀️Хүүхдээ яагаад 2 ая сурч байгаа юм. Олон ая сурахгүй яасан юм? гэхээс илүү Ямар их тэвчээр, хүмүүжил, ухаан, тэр олон техник, Уран сэтгэмж сурч байгааг анзаардаггүй.
🎶Төгөлдөр хуур тоглож сурч л байгаа бол энэ бүгдийг эзэмшиж, бие хүн болон төлөвшдөг. 👧👦
Мөн маш нарийн мэдрэмж, ухаан, тэвчээр шаарддаг мэргэжил юм. Сонирхон суралцагч гээд мэргэжлийн багш хүн энэ бүгдийг орхигдуулж заана гэж үгүй.

Тиймээс тууштай хичээллэж байж үр дүн гардаг энэ нарийн мэргэжлийн хөгжмийн зэмсгийг дарж биш, тоглож сурах хэрэгтэй гэдгийг ойлгодог, мэдэрдэг болвол бидний багахан ч гэсэн зорилго биелж байгаа юм. 👼🎹🎼🎶👼

19/01/2023

🎹🎶Yiruma “Kiss the Rain”🎶🎹
Сурагч: Б.Намуун 🥰
Нас:10

🤔Бяцхан танин мэдэхүй:
Yiruma (이루마)
Түүний жинхэнэ нэр нь Lee Ru-ma бөгөөд 1973 оны 2 сарын 15 төрсөн байна. Тэрээр өмнөд солонгосын алдартай хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч юм. Азийн орнууд, европ болон Хойд америкт олон удаа бие даасан тоглолт хийж байжээ.
Yiruma таван настайгаа эхлээд төгөлдөр хуур тоглож эхэлсэн бөгөөд 11 настайдаа(1988) Английн "Porcell "-ын хөгжмийн сургуульд сурсан байна. 1997 онд төгсөж, 2000 онд "King's College London"-д суралцжээ, суралцаж байх явцдаа "Love scene" гэх анхны цомгоо гаргаснаар түүний урлагийн амьдрал эхэлсэн байна.
Түүний гаргасан уран бүтээлүүдээс дурьдвал: River Flows In You. Kiss The Rain. If I Could See You Again. Love Me . Tears on love

17/01/2023

🎹”Говийн домог” УСК🎬 киноны дуу🌸
🎶Зүрхний амраг🎶

Сурагч: З.Эгшиглэн 🥰
Нас:10

30/12/2022

🎄☃️🎶Jingle bells 🎶🎅🥰
👼Сурагч:Б.Энх-Учрал 😍
Нас:6
(Хөөрхөн минь шинэхэн, дөнгөж сурсан аяаарааа мэндчилж байна. 😅😍🎄)

🔔2️⃣0️⃣2️⃣3️⃣Шинэ жилийн мэнд хүргэе❄️☃️🎄
Аз жаргал инээд хөөрөөр дүүрэн
Ажил үйлс нь бүтэмжтэй , эрүүл энх байх болтугай 👼😍🍾🔔
Сайхан баярлаарай ☃️🎄

24/12/2022

🎄⛄️🎹ABBA “Happy new year”🎹🎅🏻❄️
👼Сурагч: Г.Чинхүсэл😍
🎶Нас:9
Дөлгөөхөн , хичээнгүй,мундаг шавьдаа амжилт👏🥰

🤔Бяцхан танин мэдэхүй:
Шведээс гаралтай ABBA хамтлагийн 1980 онд гаргасан “Super Trouper” цомогт орсон “Happy New Year” дуу нь гарсан цагаасаа дэлхийн олон орны шинэ жилийн баяраар сонсох дуртай дуу болсоор ирсэн.
АББА бол Стокольм хотноо 1972 онд байгуулагдсан 4 гишүүнтэй поп хөгжмийн хамтлаг юм.
Дэлхий дахинаа "Шинэ жилийн сүлд дуу" хэмээгддэг"Happy New Year" дууны Piano cover сонсоцгооё.🎶🎄

17/12/2022

🎄☃️Last Christmas ❄️🎄
👼Сурагч:М.Халиунзаяа 😍🥰
Нас:9
🎶Хөөрхөн, гэгээлэг мундаг шавьдаа амжилт💛 🎹🎶

🎄Зул сар, шинэ жилийн баярыг “Last Christmas” дуугүйгээр төсөөөлөхийн аргагүй билээ. Энэхүү дууг 1984 онд Жорж Майкл зохиож байжээ. Энэ дууны тухай хамтлагийн гишүүн Андрэй “Бид Жоржийн аав, ээжийнд зочлох үеэр энэ дуу бүтсэн. Зурагт үзээд сууж байхад Жорж цаг хэртэй алга болоод, дээд давхраас нэлээд догдолсон байдалтай бууж ирсэн юм. Бид түүний бага насаа өнгөрөөсөн өрөөнд ортол тэр “Last Christmas” дууг бидэнд тоглож өгсөн” хэмээн хуучилжээ.
Энэхүү дууны цомог Их Британид 1.7 сая хувь, Японд 600 мянган хувь зарагдсан. Бусад улс оронд хэдэн хувь борлогдож, хэдэн долларын орлого авчирсныг таамаглах аргагүй.♥️🎶

25/11/2022

🎄☃️Last Christmas ❄️🎄
👼Сурагч: А.Хулан 😍🥰
Нас:10
🎶Хөөрхөн,мундаг шавьдаа амжилт 🎹🎶❤️

19/11/2022

🎹И.Гайдн “Анданте”🎹
👼Сурагч: С.Мишээл 😍

🎶Симфоний эцэг гэх Иозеф Гайдн.
1732 оны 3 дугаар сарын 31-нд Австрийн Рорау тосгонд төрж, Вена хотод 1809 оны 5 дугаар сарын 31-нд нас барсан) Австрийн агуу хөгжмийн зохиолч, Венийн сонгодог дэгийн төлөөлөгч, симфони болон чавхдаст дөрвөл зэрэг хөгжмийн жанрын суурийг тавилцсан хүн. Мөн сонат, клавира зэрэг жанрт том хувь нэмрээ оруулсан агуу зохиолч юм. Тэрээр нийт 104-н симфони бичжээ.🎶🎹

11/11/2022

🎹👼Сурагч:М.Ундрал😍🎹
Нас:6

🎶Төгөлдөр хуур хөгжим нь харахад их ойлгомжтой хөгжмийн зэмсэг. Үйлдэл нь ч гэсэн амархан харагддаг.
🎶Үнэндээ яг харагдаж байгаа шигээ амар тоглогддог хөгжим биш юм.
🎶Тоглоочоос ер бусын ур чадвар шаардаж, хурууны мэдрэмжээр, гарын техник-ээр тоглогддог учир тоглоочоос маш их мэдрэмж, мэдлэг, овсгоо, тэвчээр шаарддаг.
🎶Төгөлдөр хуур тоглох процесс-ыг мэдлэг дутуу, буруу ойлголттой хүмүүс маань 7 нот сураад, даралтыг доош чихэх л үйлдэл мэтээр төсөөлж байна.
🎶Хүүхдээ яагаад 2 ая сурч байгаа юм. Олон ая сурахгүй яасан юм? гэхээс илүү Ямар их тэвчээр, хүмүүжил, ухаан, тэр олон техник, Уран сэтгэмж сурч байгааг анзаардаггүй.
🎶Төгөлдөр хуур тоглож сурч л байгаа бол энэ бүгдийг эзэмшиж, бие хүн болон төлөвшдөг.
🎶Маш нарийн мэдрэмж, ухаан, тэвчээр шаарддаг мэргэжил юм. Сонирхон суралцагч гээд мэргэжлийн багш хүн энэ бүгдийг орхигдуулж заана гэж үгүй.
🎶Мөн тууштай хичээллэж байж үр дүн гардаг энэ нарийн мэргэжлийн хөгжмийн зэмсгийг дарж биш, тоглож сурах хэрэгтэй гэдгийг ойлгодог, мэдэрдэг болвол бидний багахан ч гэсэн зорилго биелж байгаа юм. 👼🎹♥️

🥰🎹🎼 Angelus 👼🎶 🥰
27/10/2022

🥰🎹🎼 Angelus 👼🎶 🥰

Багшийн өнцгөөс эцэг эхчүүддээ хэдэн юм хэлье аа.1. Багшаа хэзээ тийм юм тоглох вэ? хэдэн сарын дараа Бетховен тоглох вэ...
22/10/2022

Багшийн өнцгөөс эцэг эхчүүддээ хэдэн юм хэлье аа.

1. Багшаа хэзээ тийм юм тоглох вэ? хэдэн сарын дараа Бетховен тоглох вэ? за энэ бол цэвэр танай хүүхдээс шалтгаалах учраас хариулж чадахгүй.

2. Ийм юм тоглуулахаа болиод шууд ая үзчихэж болохгүй юу? Эхний жижиг дасгалууд, зохиолууд аялгуу онц биш ч гэсэн цаанаа ямар нэгэн техникийг суулгах зорилготой байдаг. Утга учиргүй дасгал гэж байдаггүй. Үсэг суралгүйгээр шууд уншиж сурсан хүн байхгүй биз дээ?

3. “Өөрөө давтахгүй л байна”. Хүүхдээ анхаарч, давтахыг нь сануулж, шаардахгүй л бол эхэндээ хүүхэд өөрөө давтана гэж ер нь байхгүй. Хүүхэд сайжрах нь дан ганц багшаас шалтгаалахгүй. Хичнээн сайн багш байлаа ч давтахгүй бол ямар ч нэмэргүй. Тэгээд хүүхэд нь сайжрахгүй болохоор муу багш байна лээ гээд яриад явчихдаг нэг ийм хэцүү асуудлууд байна аа. Олон мундаг багш нарыг ингэж ярихыг сонсож явлаа.

Ер нь багшийн юу заах яах ийхэд битгий оролцож байгаарай. Ялангуяа хөгжмийн мэдлэггүй гэчихээд багшид нь заагаад оролцоод байхаар бүр ямар ч хичээл заах хүсэлгүй болчихдог.

Багш 50% + Хүүхэд 50% = 100% Хэн хэн нь хөдөлмөрлөж л байж үр дүн гарна.

🎹🎉Өсвөрийн төгөлдөр хуур сонирхогчдын “Зүүн бүсийн “Анхдугаар уралдаанд 👼The Angelus👼төгөлдөр хуур сургалтын төвөөс нийт...
06/10/2022

🎹🎉Өсвөрийн төгөлдөр хуур сонирхогчдын “Зүүн бүсийн “Анхдугаар уралдаанд 👼The Angelus👼төгөлдөр хуур сургалтын төвөөс нийт 9 хүүхэд амжилттай оролцлоо🥰♥️( манай сургалтын төв байгуулагдаад 1 жил болох гэж байна 💪🎹🎉)

🎶5 наc ангилалд:
Ш.Есүй 1-р байр алт 🥇

🎶10-11 нас ангилалд:
Б.Номин 1-р байр алт 🥇

🎶10-11 насны ангилалд:
З.Эгшиглэн тусгай байр 🏅

🎶Шүүгчдийн, ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал: Э.Амин-Үжин 🌟
Ч.Наранзаяа 🌟

Удирдсан Багш: Б. Номинзаяа

🎶🎹Хүүхэд багачуудыг сонгодог урлагаар дамжуулан авъас чадварыг нь нээн зөв иргэн болж нийгэмшихэд нь тусалж, энэхүү тэмцээнийг
Зохион байгуулсан багш нартаа маш их баярлалаа 👏🎉🔥
Мөн хүүхдүүдээ бүх талаар нь дэмжиж тусалсан эцэг эхүүд та нартаа талархлаа. ♥️
Нийт оролцсон бүх хөөрхөн мундаг шавь нартаа цаашид илүү их амжилтыг хүсье
Бяцханууд минь бүгд мундаг чадварлаг байсан шүү👼🥰♥️

1. Ш.Есүй(5нас)
2. М.Ундрал (6 нас)
3. Э.Амин-Үжин (7нас)
4. Б.Энх-Учрал (6нас)
5. Б.Намулун (8нас)
6. М.Мөнх-Ундрал (10нас)
7. Ч.Наранзаяа (10нас)
8. З.Эгшиглэн (10нас)
9. Б. Номин (10нас)🎹🎼👼♥️

“The Angelus” төгөлдөр хуур сургалтын төв.

🎹Боловсролын салбар үүсэж хөгжсөний баярын мэндийг үе үеийн шилдэг мундаг бүх багш нартаа баярын мэнд хүргэе🔥❤️ Гэрэлт э...
04/10/2022

🎹Боловсролын салбар үүсэж хөгжсөний баярын мэндийг үе үеийн шилдэг мундаг бүх багш нартаа баярын мэнд хүргэе🔥❤️

Гэрэлт эрдмийн тэнгэр
Гэгээн оюуны тэнгис
Гэрээс дуудсан хөтөч
Гараас хөтөлсөн замч БАГШ гэж дуудахад Ардын үрсийн оюунд түмэн цэцэгс дэлгэрнэ
Алаг зүрхний гүнд төгөлдөр баяр оргилно ❤️


🤗🥰Багш нарын баярын мэнд хүргэе ээ🎹🎼🎶

04/08/2022

🎹Г.Пүрэвдорж “Улаанбаатарын үдэш”🎹
🥰Сурагч: Г.Анар👼😍

🏙УЛААНБААТАРЫН ҮДЭШ🍃

Ээрэм талын сэвэлзүүр салхи
Эцэж ядраад амарсан юм уу
Амраг хосын яриаг сонсохоор
Амьсгаа даран чагнасан ч юм уу

Улаанбаатарын үдэш намуухан, намуухан
Уулзахын болзоонд залуус яаруухан

Ханш нээсэн дөлгөөн хаврын
Хайраа илчилсэн дулаан орой
Халуун мөрөө түшилцэн налаад
Ханашгүй цэнгэл амсан суухад

Улаанбаатарын үдэш намуухан, намуухан
Учирсан хоёрын яриа эедүүхэн

Охь тэнгэрийн одод үржээд
Орон байрын гэрэл цацраад
Ижил хосын өргөө гэрээс
Итгэл баярын аялгуу дуурсана

Улаанбаатарын үдэш намуухан, намуухан
Угтах ирээдүй даанч яруухан🎶♥️

28/07/2022

🎹🎶”Гамм” (хурууны дасгал)🎶🎹
🥰Сурагч: М.Ундрал ♥️
👼Нас: 6 🌸🌼😍

🤔Бяцхан танин мэдэхүй:
Хэрвээ таны хүүхэд хичээлдээ анхаарах чадвар сул, эсвэл төвлөрүүлэхэд хэцүү байдаг бол та хүүхдээ төгөлдөр хуурын хичээлд хамруулаарай.
Шинжлэх ухааны олон тооны судалгаагаар энэхүү хөгжмийн зэмсэгийг тоглох нь хүүхдийн сонсох, анхаарлаа төвлөрүүлэх, тэвчээртэй олон цагаар хичээл хийж суух өөрийгөө илэрхийлэх , гоо зүйн мэдрэмжтэй болох , суралцах гээд олон чадварыг сайжруулдаг болох нь нотлогдсон.
“Шинжлэх ухаан Америкчууд” (2010)
гэсэн сэтгүүлийн зөвлөл (Судалгаанаас харахад бага наснаас эхлэн маш нарын явагдсан хөгжмийн хичээл нь хүүхдийн тархи нь ая , аяз, дуу авиаг илүү боловсруулах чадвартай болгоход тусалдаг ингэснээр хүүхэд анхааралаа амархан төвлөрүүлж уран зохиолоос эхлээд олон талтын тооцооллыг хүртэлх мөн бусад хичээлийг хүлээн авах чадвар сайжирдаг.
Бага насны хүүхдийн хөгжмийн сургалт нь мэдрэлийн системийг үндсээр нь өөрчилдөг бөгөөд энэхүү мэдрэлийн өөрчлөлт нь сонсголын сургалт дууссаны дараа насанд хүрсэн хойно ч хэвээр хадгалагддаг болохын нотолжээ.
Төгөлдөр хуурын хичээл нь хүүхдийн тархины химийн процессыг тэр чигт нь өөрчилдөг тул насан туршид суралцах чадварыг сайжруулж байдаг.
Тиймээс та хүүхэддээ
🎹 “Насан туршийн оюуны хөрөнгө оруулалт” хийгээрэй.👼🎹 🎹

28/07/2022

🎹🎶В.А.Моцарт “ABC”🎶🎹
🥰Сурагч: Я.Есүй😍
👼Нас: 5
(Суралцаж буй хугацаа: 9-дэхь хичээл )
Эгдүүтэй хичээнгүй шавьдаа амжилт хүсье🤗🌸🎶

🤔Бяцхан танин мэдэхүй:
🎹Төгөлдөр хуур 88 товчлууртай.🎹

🎼 Стандарт пианино (фортепиано) буюу төгөлдөр хуур 88 товчлууртай. Үүний 52 нь цагаан, 36 нь хар.

Дэлхийн анхны даралтат хөгжим - гидравлисыг эртний Грект 2300 орчим жилийн тэртээ бодож олсон нь маш цөөхөн буюу ердөө хөгжмийн үндсэн долоон өнгөнд багтахаар товчлууртай байсан хэмээн түүхчид тайлбарладаг. Энэхүү хөгжмийн зэмсгийг манай тооллын 757 он орчмоос загалмайн сүм ашиглах болж дараагийн таван зуун жилд ихээхэн сайжруулсан ч дундад зууны 1200-гаад он хүртэл гидравлисаас өвлөж авсан долоон товчлууртай хэвээр байсан юм.

Харин орчин үеийн төгөлдөр хуурын өвөг нь 60 даралтат товчлуур бүхий клавесин гэгч хөгжмийн зэмсэг. Дээр цагийн хөгжмийн зохиолчид клавесинаар тоглоход зориулж хөгжмийн бүтээлээ туурвидаг байсан тул ямар ч ая таван октавын цараагаар хязгаарлагддаг байв.

Англид Pohlmann & Sons компани (1823-1881) 88 товчлууртай төгөлдөр хуур үйлдвэрлэдэг байсан түүхэн баримт бий. Мөн 88 товчлууртай 7¼ октав бүхий төгөлдөр хуурыг 1869 онд АНУ-ын Steinway компани бүтээсэн. Энэхүү Steinway-гийн загварыг бусад үйлдвэрлэгч нийтээр хуулбарлах болсноор 88 товчлуур бүхий хийц нь төгөлдөр хуурын де-факто стандарт болж хувирсан юм.

Мөн Австралийн үйлдвэрлэгч - Stuart & Sons 2018 онд гурван метр урттай, 644 килограмм хүнд, бүрэн 9 октав, 108 товчлууртай аварга төгөлдөр хуур бүтээснээ XXI зууны стандарт хэмээн сурталчилж байв.

😇💌ЗӨВ ЗАХИА НҮТББ -с зохион байгуулсан  NEW FACE-2022 уралдаан тэмцээнд "THE ANGELUS" сургалтын төв нь  хамтран ажиллаж ...
17/07/2022

😇💌ЗӨВ ЗАХИА НҮТББ -с зохион байгуулсан NEW FACE-2022 уралдаан тэмцээнд
"THE ANGELUS" сургалтын төв нь хамтран ажиллаж авъяас билэгээрээ шалгарсан 2 хүүхдэд төгөлдөр хуур сургалтын төвд маань тус тус 1 сар , 2 сар үнэгүй суралцах эрхийн бичиг бэлэглэсэн билээ.👼🎹🎶
Үүний нэг "Авъяаслаг" оролцогчоор шалгарсан сурагч Э.Уранлянхуа маань
1 -сар суралцах эрхийн бичгийн эзэн болсонд баяр хүргэе. 🎉👏
Өнөөдрөөс эхлээд хичээлдээ сууж эхлэхнээ. Амжилт хүсье🤗
Жил бүр зохиогддог энэ үр өгөөжтэй хүүхэд бүрт авъяас билиг, мэдлэг боловсрол , биеэ зөв авч явах, гоо зүй мэдрэмж гээд маш их оюуны хөрөнгө оруулалт хийдэг энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг
💌ЗӨВ ЗАХИА НҮТББ хамт олонд Баярлалаа 🎼🎹🎼♥️

Зөв Захиагийн Заанаа Tika Uyanga

13/07/2022

🎹Оскар Мериканто “Медленный вальс”🎹
😍Сурагч: З.Эгшиглэн🥰
Нас:9

🤔Бяцхан танин мэдэхүй:

Хөгжмийн 7 нотыг анх хэн зохиосон бэ? 🎶( До,Ре,Ми,Фа,Соль,Ля,Си)🎶
Нот тус бүрийн утга учрыг та мэдэх үү?

Нотыг анх зохион бүтээсэн эрхэм бол
МЭӨ 990-1050 оны үед амьдарч байсан “Гуйдо Аретински”гэх лам ажээ. Тэрээр Флоренц хотод өнөөгийн хөгжмийн гайхамшигтай 7 эгшгийг зохиосон бөгөөд Ареццо, Тускани гэх жижигхэн хотод амьдардаг нэгэн байв. Флоренц хотод түүнд зориулсан хөшөө хүртэл байдаг байна.

Гуйдо дуу хөгжим болон сүмийн хоор дуучдын багш байсан бөгөөд Итали орноор аялж, Ром хотод Пап лам Жон XIX-тэй уулзан, хөгжмийн зэмсэг бүтээх санаагаа хэлж байсан байна.

Тэрээр эхлээд нотуудыг нэрлэхдээ эхнийхээс нь бусад нотуудыг хэрхэн дуугарч байгаагаас нь хамааран нэрлэхээр шийдсэн байна. Эхний “ut” гэдэг нь дуулахад боломжгүй байсан бөгөөд хожим 16-р зууны үед “do”-оор солигдсон гэдэг. До эгшгийн хувьд “Доминос” буюу Эзэн гэх үгнээс гаралтай. 🎶
🎶Нотуудын нэршил болон утга:
До – Доминос – Эзэн
Ре – Рерум – Асуудал
Ми – Миракулум – Ид шид
Фа – Фамилас планетариум – Гаригуудын гэр бүл, нарны систем
Соль – Солис – Нар
Ла – Лактеа – Сүүн зам
Си – Сидерае – Диваажин
Эдгээр нотнуудыг ерөнхий латин хэл дээр одоог хүртэл Баруун Европын улс орнуудад хэрэглэгддэг байна. Гуйдогийн бий болгосон бас нэгэн гайхалтай зүйл бол нотыг сонсож, бичих явдал байв. Хоор дуучдыг дуулж байх үеэр Гуйдо өөрийн зүүн гараа ашиглан, нотуудыг зааж, хуруунуудынхаа үеүд дээр нэг нэгээр нь бичиж эхэлжээ.

Дараа нь Гуйдо нотуудыг албан ёсоор нота /латинаар нот гэсэн үг/ гэж нэрлэсэн байна. Нотуудыг сүүдэрлэсэн, дөрвөлжин хэлбэртэй, 4 параллель зураас бүхий хөгжмийн цаасан дээр анх бичдэг байжээ. Харин өнөөдөр энэ параллель зураас 5 болсон бөгөөд нотууд бөөрөнхий хэлбэртэй болсон билээ.🤗🎶♥️

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when The Angelus Төгөлдөр хуур сургалтын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share


Other Music production in Ulaanbaatar

Show All