Tsogtbilguundari

Tsogtbilguundari ✒︎ Content creator
❍ WEF Global Shaper
ℳ Humphrey '21 | UMN '18

04/03/2024
09/02/2024
27/12/2023
Энэ ням гарагт Украин явж ирсэн түүхээ хуваалцах яриа уулзалт хийхээр боллоо! Үнэ төлбөргүй өглөөний кофе амттантай яриа...
20/12/2023

Энэ ням гарагт Украин явж ирсэн түүхээ хуваалцах яриа уулзалт хийхээр боллоо!

Үнэ төлбөргүй өглөөний кофе амттантай яриаг Freiraum UB-т хийх юм. Хүн бүрт нээлттэй энэхүү бүтээлч өглөөний уулзалтыг Global Shapers Community Ulaanbaatar Hub x unnu.news зохион байгуулж байна.

Яаж ч ингэж таарсан юм гэмээр! CreativeMornings бол олон улсын franchise бөгөөд сар бүрийн сэдвийг цаанаас нь сонгосон байдаг бол оны сүүлийн сарын сэдэв бол өвдөлт юм. Бүр Украины Лвив хотоос энэхүү сэдвийг санал болгосон.

Тэгвэл өвдөлт гэдэг сэдвийн хүрээнд би юу ярих вэ? Бүртгэлийн холбоосоор мэдээллээ аваарай. Суудлын тоо хязгаартай тул албан ёсны зар явж эхэлхээс өмнө та хэддээ хуваалцаж байна. (Яриа монгол хэлээр)

✅ Бүртгүүлэх:

This month’s Creative Mornings event, centered around the theme “PAIN,” invites you to an exploration of pain’s multifaceted complex nature. Our Lviv chapter...

Эрх чөлөө, эх орон news Ази тивдээ Монголыг төлөөлж байна.
30/11/2023

Эрх чөлөө, эх орон news Ази тивдээ Монголыг төлөөлж байна.

27/11/2023

unnu.news медиа компанийн ерөнхий продюсер Х.Цогтбилгүүндарь Украинд төвтэй “Нийтийн эрх ашгийн сэтгүүл зүйн лаборатори” ТББ-ын “Connecting Continents” төсөлд шалгарч, Украи....

09/11/2023

Залуу мэргэжилтнүүдийн холбооны Монгол дахь салбараас жил бүр зохион байгуулдаг, 30 хүртэлх насны ирээдүйн залуу манлайлагчид, өсөж яваа залуу мэргэжилтнүүдийг салбар бүрийн тэргүүлэгчидтэй холбон тэдний туршлагаас суралцаж, 1 жилийн турш ментортой болох боломжийг олгох зорилготой менторшип хөтөлбөр маань зарлагдлаа.

Хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлага:
✔️ Улаанбаатар хотод оршин суудаг
✔️ 30 хүртэлх настай (1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн)
✔️ 2 жил ажилласан туршлагатай байх

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2023 оны 11-р сарын 23-ны 23:59 цаг хүртэл хүлээн авна.

Монгол Улсад 2015 оноос "Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр" хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн хугацаанд улс төр, эдийн засаг, банк санхүү, хууль эрх зүй, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд, уул уурхай, олон нийтийн харилцааны салбарын 74 лидер тус хөтөлбөрийн ментор болж, 90 залуу мэргэжилтэнтэй хамтран ажиллаж, манай хөтөлбөрийг төгссөн байна.
Цахим өргөдөл болон хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.globalshapers.mn сайтаас болон https://worki.mn/job/75423831674327 хаягаар авна уу.

Зохион байгуулагч: Global Shapers Community Ulaanbaatar Hub
Ивээн тэтгэгч: Worki

29/08/2023

"Seheeten" подкастын аудио платформ дээрх нийт таталтын тоо албан ёсоор 4 саяыг давлаа 🥳

Бидний түүхийг бүтээлцэж буй нийт сонсогч, дэмжигчид, арын албаны багийнхандаа баярлалаа.

Бид аудио бол ирээдүй гэж итгэдэг. Хүн төрөлхтний амьдралын хэв маяг улам завгүй мөн тав тухыг эрхэмлэдэг болохын хэрээр дуу хоолойгоороо удирдаж харьцдаг виртуал туслах, зүйлсийн интернэтийн хөгжил улам бүр хурдсаж дижитал ирээдүй аудио суурьтай болж хувирч байна.

​Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан ярилцлага бүхий подкастыг хүргэсээр ирсэн билээ.

22/08/2023

6 сар ажиллуулаад өг гэж хэлчхээд 33 сар ажиллачихсан байх үед.

[English below] 🌏 Олон улсын залуусын өдрийг тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд Глобер шейпер байх нь яагаад надад нэр төрийн...
13/08/2023

[English below] 🌏 Олон улсын залуусын өдрийг тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд Глобер шейпер байх нь яагаад надад нэр төрийн хэрэг гэж бодогддог вэ? гэдгээ хуваалцхыг хүслээ.

Бид дэлхийн дэг журам дор амьдардаг. Энэ дэг журам байнгын өөрчлөгдөж хувьсаж байгаа зүйл. Энэ дэг журмыг ойлгож, өөрчлөлтыг мэдэрч, урьдчилан харах нь залуу хүмүүст заавал суух ёстой чадвар болоод байна. Дэлхийн эдийн засгийн форум гэдэг байгууллага бол төр, хувийн хэвшлийн гүүр болдог "форум". Глобал шейпэр болсноор энэ форумын нэг хэсэг болж, залуусын дуу хоолой нь болох боломж танд олдоно. Энэ боломжийг харин ашиглаж систем тогтолцоонд байгаа гажуудлуудыг засаж, өөрлчөх гэж хичээх нь нэр төрийн ажил гэж би итгэж байна.

Тийм болохоор л та ч бас hub-ийн нэг хэсэг болоорой. 18 нас хүрсэн л бол apply хийх боломжтой (27 нас хүртэл). Та оюутан сурагч байж болно, gap year авсан байж болно, залуу мэргэжилтэн байж болно, хэн ч байж болно. Гол нь өөрчлөх хүсэл эрмэлзлэлтэй л байх хэрэгтэй.

Celebrating International Youth Day, I'm reminded of the honor it is to be a Global Shaper. 🌍

In a system-driven world, it's crucial we strike a balance between sectors, considering every stakeholder from individuals to our planet. The WEF, through the Global Shapers community, is that bridge - giving us the tools to understand, be part of, and even challenge the system.

If you're between 18-27 and passionate about serving and learning from a global community, we want YOU. The Ulaanbaatar hub is a warm and diverse family, and we're here for each other. Apply by August 18th and let's shape a better future together. 💪🌏

Note: This summer, I had the privilege to represent the Ulaanbaatar hub, as the incoming curator for this term, at the Global Shapers Annual Summit 2023 in Geneva 🇨🇭

11/08/2023

Даншиг vs. Playtime

“төрийн оролцоотой наадам нь олон түмэнд ивээгдэж, хувийн хэвшлийн фестивал нь жилийн өмнөөс товлосон ч цуцалчихдаг” тогтолцоо

Ерөнхий сайд огцруулдаг юм байна. Орцруулах үндэс нь бол хуультайгаа зохицож байна.
11/08/2023

Ерөнхий сайд огцруулдаг юм байна. Орцруулах үндэс нь бол хуультайгаа зохицож байна.

🚨“Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн http://uih.mn сайтаар дамжуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцруулахаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нарт хаягласан өргөдөлд өнөөдрийн байдлаар 18,000 гаруй хүн гарын үсэг зуржээ.

▪️Яагаад Нийслэлийн Засаг даргыг Улаанбаатар хотын иргэд сонгодоггүй вэ?

Бүх шатны Засаг даргыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшүүлдэг.

Харин Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сонгуулийн эрх бүхий иргэдийн сонгосон, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага юм.

ИТХ-ын сонгууль дөрвөн жил тутамд болдог бөгөөд сонгуулийн эрх бүхий иргэд ИТХ-ын төлөөлөгчийг чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргадаг.

▪️Тэгвэл Нийслэлийн Засаг даргыг ямар нөхцөлд огцруулдаг вэ?

- Нийслэлийн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд гаргана.

- Нийслэлийн Засаг дарга нь гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвээр нотлогдсон, хууль тогтоомж удаа дараа, ноцтой зөрчсөн тохиолдолд огцруулдаг.

- Мөн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэж, огцруулах санал гаргасан тохиолдолд огцруулна.

- Нийслэлийн Засаг дарга эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрөө огцрох хүсэлт гаргасан тохиолдолд Ерөнхий сайд бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлдөг.

▪️Нийслэлийн Засаг даргыг хэрхэн томилдог вэ?

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон ИТХ дахь нам, эвслийн бүлэг хамтарч хуулийн дагуу шаардлагыг хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргадаг.

Нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байх ёстой.

- Дээд боловсролтой байх
- Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх
- Ял шийтгэл, өр төлбөргүй байх

Улмаар НИТХ-аас нэр дэвшүүлсэн хүмүүсийн талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлдэг.

Хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй тохиолдолд дахин санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан хоёр хүнийг өрсөлдүүлдэг.

Ийнхүү НИТХ-аас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргаар томилдог.

▪️Дүгнээд хэлбэл, манай нутгийн өөрөө удирдах ёсны дагуу Засаг даргыг ИТХ-ын төлөөлөгчөөрөө дамжуулан томилох, огцруулах саналыг гаргах боломжтой. УИХ-ын сонгуулийн дараа болдог ИТХ-ын сонгууль ийм чухал ач холбогдолтой байх нь.



🖇️Эх сурвалж:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

07/08/2023

"Тэгш бусын үер" Улаанбаатард боллоо гэвэл санал нийлэх үү?

Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх Global Shapers Community-ийн нэг хэсэг болоорой. Ulaanbaatar hub элсэлтээ зарлала...
31/07/2023

Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх Global Shapers Community-ийн нэг хэсэг болоорой. Ulaanbaatar hub элсэлтээ зарлалаа!

Sun-kissed Amalfi, ageless Pompeii, backdrop to our adventures 🌊
08/07/2023

Sun-kissed Amalfi, ageless Pompeii, backdrop to our adventures 🌊

🍦 enjoying it
17/06/2023

🍦 enjoying it

06/06/2023

Apple-ийн эвент дээр юу болоод өнгөрсөн бэ гэдгийг 4 минутад эх хэл дээрээ тайлбарлуулаарай.

28/05/2023

Tech is Media…

📡 Монголын технологийн хамгийн том арга хэмжээ болох ICT EXPO 2023 арга хэмжээний медиа түншээр unnu.news оролцоно.

🗞️ Хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн ололт технологитой салшгүй холбоотой. Өнгөрсөнд технологийн томоохон нээлтүүдийн оролцоотой уламжлалт хэвлэл мэдээллийн салбар дүр төрхөө олсон.

🤖 Өдгөө технологийн дэвшлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажиллах арга барил төдийгүй хэрэглэгчдэд хүргэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ шат ахисаар байна.

ICT EXPO 2023
Мэдээлэл технологийн үндэсний парк - National Information Technology Park

#ЦХХХЯ

03/05/2023

18/04/2023

The best one yet 😎

💛
16/04/2023

💛

06/04/2023
back at it ✍🏽🎙️ .podcast
04/04/2023

back at it ✍🏽🎙️ .podcast

03/04/2023
Маш их хугацааны дараа буцаад Сэхээтэн подкастаа хөтөллөө 🎤Подкастаараа зочинтой ярилцах ямар гоё байдгийг .e маань сану...
31/03/2023

Маш их хугацааны дараа буцаад Сэхээтэн подкастаа хөтөллөө 🎤

Подкастаараа зочинтой ярилцах ямар гоё байдгийг .e маань санууллаа 🙏 асуултуудаа би дан өөрөө асуусангүй харин тоглонгоо ярилцлаа. Энэ тоглоомоор дамжуулж ямар утга учиртай, гүн гүнзгий яриа хийж болдгийг дахин мэдэрлээ ❤️‍🩹

Энэ бол дөнгөж парт нэг шүү гээд хоёр цагийн яриагаа дурамчхан дуусгалаа.

Next time 🍵🫖 уунгаа дахиад илүү гүнзгий ярилцана аа 🤝

Photo by: .photo.log

On the Mississippi river 🦦Энэ гол бид хоёр их ярилцдаг байж билээ. Хаа газрын байгаль хүлээгээд л авдаг юм байна лээ. 💛
23/03/2023

On the Mississippi river 🦦

Энэ гол бид хоёр их ярилцдаг байж билээ. Хаа газрын байгаль хүлээгээд л авдаг юм байна лээ. 💛

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Tsogtbilguundari posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tsogtbilguundari:

Videos

Share