GARUNA publishing

GARUNA publishing Philosophy, Kids, Political book 🧡

Өсвөр насныханд зориулсан ном маань СОНСДОГ боллоо 🎧 ❤️ Сэтгэлээ хайрлах ном | 15,000₮Бид биеийн эрүүл мэнддээ байнга са...
21/01/2025

Өсвөр насныханд зориулсан ном маань СОНСДОГ боллоо 🎧

❤️ Сэтгэлээ хайрлах ном | 15,000₮
Бид биеийн эрүүл мэнддээ байнга санаа тавьдаг хэр нь ээ бодол, мэдрэмж, сэтгэл зовнилдоо төдийлөн ач холбогдол өгдөггүй. Тэгвэл өсвөр насныханд зориулсан “Сэтгэлээ хайрлах ном” хэмээх эл гарын авлага нь мэдрэмж, түүнд нөлөөлдөг хүчин зүйлс, үерхэл нөхөрлөл, нийгмийн сүлжээ, дээрэлхэл, гэр бүл салалт, хагацал гуниг зэрэг олон сэдвийг хамарсан өргөн
https://www.m-book.mn/setgelee-hairlah-nom

🥗 Өөрийгөө хайрладаг ном | 15,000₮
Эрүүл амьдралын хөтөч. Үүгээр дамжуулж бид чамд амьдралд үл нийцэх, өртөг өндөртэй, элдэв гаж арга заахгүй, харин эрүүл амьдралын хэв маягтай болоход чинь туслах энгийн атлаа үр дүнтэй олон зуун аргыг хэлж өгнө. Мөн эрүүл, зохистой хооллох, өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх, унтаж амрах, стрессээ даван туулахтай холбоотой олон зөвлөмж ч бий.

https://www.m-book.mn/ooriigoo-hairlah-nom

"МBOOK" студид бүтээв🙏

#өөрийгөөхайрлах #сэтгэлээхайрла #өсвөрнас #аудионом Mbook

Санамж: Та энэхүү номыг худалдан авснаар зөвхөн гар утас болон таблетэн дээрх Mbook аппликэйшнээр дамжуулан унших/сонсох боломжтойг анхаарна уу!

IG: https://www.instagram.com/garunapublishing
Phone: 75117575-1

18/01/2025
Хүн бүр өөрсдийн эрхээ эдэлж  жагсаал цуглаанд оролцох эрх нь нээлттэй байгаа. Жагсана гэдэг нь эсэргүүцлээ илэрхийлж бу...
11/01/2025

Хүн бүр өөрсдийн эрхээ эдэлж жагсаал цуглаанд оролцох эрх нь нээлттэй байгаа. Жагсана гэдэг нь эсэргүүцлээ илэрхийлж буй хэлбэр юм.

Эсэргүүцэл нь таны санал нийлэхгүй байгаа үзэл бодол, төрийн бодлого, улс төрийн эсрэг эсвэл шударга бус байдлыг үл хүлээн зөвшөөрч, олон нийтийн өмнө үгээ хэлдэг аргачлал юм.

Жагсаал цуглаан, хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг МУ-ын Үндсэн хуулийн ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ хуулиар хамгаалдаг АРДЧИЛЛЫН хамгийн чухал үнэт зүйл, эрх чөлөө юм. 🇲🇳
-----------
Та ЖАГСААЛД оролцох уу? хэрэв ТИЙМ бол танд өгөх 5 зөвлөмж байна.
1. Өвлийн улиралд олон нийт ихээр цугларсан газар аль болох маск зүүж, дулаан хувцаслаж оролцох нь зүйтэй. Энэ нь таны эрүүл мэндийг эрсдэлд орохоос сэргийлэх болно.
2. Таны үйлдэл бусдад нөлөөлж, бусдын үйлдэл танд нөлөөлж байгааг цаг, минут тутамд санах нь зүйтэй.
3. Жагсагчдын авч яваа зүйлсийг хар. Эдгээр зүйл нь таныг аюулд учруулах уу, хүчирхийллийг өдөөн турхирч, хурцадмал байдлыг үүсгэх үү? Жагсаал цуглаан бол дайн биш юм.
4. Жагсаал цуглааны зорилго нь таны үзэл бодолтой нийцэж байгаа эсэхийг сайтар бодолдож анзаарах нь таныг бусдын үзэл бодолд автахгүй байхад тусална.
5. Та уг үйл ажиллагаанд оролцох шийдвэр гаргахаасаа өмнө жагсаал цуглааны тухай үндсэн хуультай сайтар танилцах нь эрхээ эдлэх, өөрийгөө хамгаалах чухал зэвсэг болох болно гэдгийг бүү март.
-----------
Эцэст нь засгийн газар, цагдаа нар жагсагчдыг олноор баривчлах, тэдний эсэрг хүчтэй бэлтгэгдсэн эсэргүүцлийн арга хэмжээ авах, хүчээр зогсоох-тараах, тайван байдлыг хангах бус дэвэргэх, жагсагчдын эрх чөлөө аюулгүй байдлыг үл хангахад чиглэдэг нь харамсалтай.

#жагсаал #цуглаан #жагсаалцуглаан #ҮзэлБодол #эсэргүүцэл

түүхэн дэх хамгийн хүчирхэг ФИЛОСОФИ ЦАГААН ТОЛГОЙ ... ----------Дэлхийн хамгийн цуу алдарт 30 философичийн гүн ухааныг ...
10/01/2025

түүхэн дэх хамгийн хүчирхэг ФИЛОСОФИ ЦАГААН ТОЛГОЙ ...
----------
Дэлхийн хамгийн цуу алдарт 30 философичийн гүн ухааныг танд сонсохоор боллоо.
"МBOOK" студид бүтээв.
----------
ТУЛААНЧИД ба ФИЛОСОФИЧИД. Өнгөц харвал тэс өөр төрлийн хүмүүс гэж санагдаж магадгүй ч үнэндээ бол тулаанчид бол “ХҮЧ ЧАДАЛ”-ын хойноос бүх насаа зарсан хүмүүс байдагтай адилаар философичид ч бас “ХҮЧИРХЭГ ОНОЛ”-ын эрэл хайгуулд амьдралаа бүхэлд нь өргөсөн хүмүүс байдаг.
----------
Сонсогчийн сэтгэгдэл: E y L

“Философи Цагаан Толгой” ном нь философийн гүн утга санааг энгийн, ойлгомжтой байдлаар хүргэж чадсан гайхалтай бүтээл юм. Энэ номоос уншигчид зөвхөн философийн суурь ойлголтуудыг авах төдийгүй, амьдралын гүн ухааныг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар ухаарал олж авна. Ялангуяа философийн нарийн ойлголтуудыг жишээ, тайлбараар баяжуулсан нь уншихад хялбар болгожээ. Шинэ эхлэн суралцагчдаас эхлээд гүнзгийрүүлэхийг хүсэгч хэн бүхэнд энэ номыг санал болгож байна. Үнэхээр үнэ цэнэтэй бүтээл байна! 🙏
----------
Өгүүлэгч: Б.Дархансүх
Зохиолч: by yamcha
Орчуулагч: ТОМё БОДё
Редактор: Ц.Батбаатар, Д.Чимгээ
Насны ангилал: 12+
Нийтлэгдсэн: 2024-12-17
Аудио номын урт: 6цаг 22минут
Аудио номын хэмжээ: 262.7 MB
----------
https://www.m-book.mn/philosophy-tsagaan-tolgoi
Цахим болон Аудио ном 2️⃣0️⃣0️⃣0️⃣0️⃣
#философицагаантолгой #аудионом Mbook

Unread редакц Манай “Эйнштейнтэй цайлах зуур” номыг маань онцолжээ. Баярлалаа ❤️🙏
06/01/2025

Unread редакц Манай “Эйнштейнтэй цайлах зуур” номыг маань онцолжээ. Баярлалаа ❤️🙏

2024 он уншигчдын хувьд олон сайхан бүтээлээр дүүрэн баялаг жил байсан гэдэгт итгэлтэй байна. Сар...

Манай пейж хуудас 2025.01.01-нд албан ёсоор цэнхэр тэмдэгээр баталгаажлаа. ✅ VERIFIED PAGE  #сошиалхуудас        #цэнхэр...
03/01/2025

Манай пейж хуудас 2025.01.01-нд албан ёсоор цэнхэр тэмдэгээр баталгаажлаа. ✅ VERIFIED PAGE

#сошиалхуудас #цэнхэртэмдэг

GEREN - Хүүхдийн зурагт номын мухлаг ❤️ шинэ оны мэнд хүргэе! 🎄
31/12/2024

GEREN - Хүүхдийн зурагт номын мухлаг ❤️ шинэ оны мэнд хүргэе! 🎄

Зурагт номын ертөнцөд өгүүлэхүйн зааг хязгаар гэж үгүй. Зурагт ном таныг болон таны хүүхдийг өөрийн бичвэр, зургаараа анзаарах сөхөөгүй явсан гэрийн чинь булан то....

ЭЙНШТЕЙНТЭЙ ЦАЙЛАХ ЗУУР ☕өдөр тутмын амьдрал дахь ер бусын физикийн талаар хууч хөөрье! 🧬----------Энэхүү ном нь квант ф...
30/12/2024

ЭЙНШТЕЙНТЭЙ ЦАЙЛАХ ЗУУР ☕
өдөр тутмын амьдрал дахь ер бусын физикийн талаар хууч хөөрье! 🧬
----------
Энэхүү ном нь квант физикийн зарим суурь ойлголтуудыг олон нийтэд зориулан хялбаршуулсан байдлаар бичигдсэн. Ихэнх хүмүүс квант физикийг бодит амьдралаас хол хөндий мэтээр төсөөлдөг. Харин зохиогч бидний эргэн тойронд байгаа сэрүүлэг, компьютер, интернет, халаагуур гэх мэт зүйлсийн ажиллах зарчим квант физикийн зарим үзэгдэлд тулгуурласан байдгийг, квант физик биднээс хол биш, харин ч өдөр тутмын амьдралтай тун ойрхон зүйл болохыг маш энгийнээр, сонирхолтой байдлаар дүрслэн тайлбарласан.🧐
----------
2019 онд Бельги улсын Левён хотод суралцаж байх үедээ тэндхийн номын мухлагаас нэгэн өвөрмөц гарчигтай, тод улаан өнгийн хавтастай ном худалдан авсан минь Чад Орзел зохиогчтой “Breakfast with EInstein” гэх туйлын сонирхолтой бүтээл байлаа. Хуудсыг нь эргүүлэн хальтхан гүйлгээд харахад л гэрэл, дулаан, өнгө, атом, хориотой бүс, хагас дамжуулагч, үелэх систем, соронз гээд чухам танил үгнүүд дурайн харагдаж байв. Зарим хэсгийг нь уншаад үзэхэд л шинжлэх ухааны ойлголтуудыг, тэр дундаа квант физикийг тун нухацтай атлаа энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлан бичсэн байх ажээ. Суралцаж байсан нанотехнологийн чиглэлтэй маань ч тун ойр сэдэв учир шуудхан худалдаж авав. Дотуур байрандаа ирэн номоо үргэлжлүүлэн унших явцдаа “Манай улсад шинжлэх ухааны чиглэлийн ном тун ховор байдаг юм байна шүү дээ. Яг ийм төрлийн, аливаа юмс, үзэгдлийн цаад нарийн учир шалтгааныг тайлбарласан ном байдаг бол сайхан аа. Магадгүй би өөрөө энэ номыг орчуулж болох юм биш үү?” хэмээн хальт бодоод өнгөрсөн нь санааны мухарт хадгалагдан үлджээ.

Монголдоо буцаж ирээд “бичих”, “хичээл заах” гэсэн хоёр төрлийн ажлыг голчлон хийж гүйцэтгэсэн ба 2023 онд их сургуулийн сурах бичиг зохиох ажилд оролцсон маань надад тун чиг урам зориг, итгэл өгөв. “Нөгөө номоо орчуулж болох юм биш үү? Чадах юм биш үү?” гэсэн найдвар төрөв. Улмаар ахлах ангийн сурагчдад химийн хичээл заах явцдаа монгол хэлээр хэвлэгдсэн шинжлэх ухааны холбогдол бүхий унших материал, ном төдийлөн олон тоотой байдаггүйг анзаарч, хүмүүс уншихгүй байсан ч гэсэн ийм төрлийн номыг хэн нэгэн заавал орчуулах хэрэгтэй гэж бодон энэхүү номоо орчуулахаар шийдсэн билээ.

“Нар яаж оршин тогтнодог вэ?”, “Халсан бие яагаад улайсдаг вэ?” Соронз яагаад соронзлогддог вэ?”, “Компьютерын чипний цаад нарийн учир юу вэ?”, “Молекул хэрхэн бий болдог вэ?”, “Цацраг идэвх гэж юу вэ?” гээд олон сонирхолтой сэдвийг уг номд тайлбарлан бичсэнийг монгол хэлнээ орчуулан “Эйнштейнтэй цайлах зуур” нэртэйгээр уншигч та бүхэнд ийнхүү хүргэж байна. Нэг дор суугаад уншиж дуусгах ном лавтай биш тул нээрэнгээсээ л цай уух зуураа, аажуу тайвнаар, сэдэв сэдвээр нь бүтээлч байдлаар сониучирхан уншаарай гэж орчуулагч миний зүгээс зөвлөх байна. Квант физик гэхээр хүмүүс ихэнхдээ эрдэмтэн судлаачдад л хамаатай сэдэв гэж ойлгодог. Харин энэ номыг уншсанаар та жирийн өдөр тутмын амьдрал дахь юмс, үзэгдэл хэрхэн квант физиктэй холбогддогийг, ер нь шинжлэх ухаан гэдэг амьдралаас хол тасархай биш болохыг, математик, хими, физик, биологи зэрэг салбарууд салангид тусдаа биш, харин ч өөр хоорондоо нягт уялдаатай байдгийг ойлгож, эргэн тойрноо өөр нүдээр харж эхлэх болно. Зохиогч уг номыг олон нийтэд зориулан бичсэн учир шинжлэх ухааныг сонирхдог, сонирхдоггүй, ойлгодог, ойлгодоггүй хэн бүхнийг уншаасай хэмээн бодож байна. Ялангуяа ахлах ангийн сурагчид, шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлээр суралцаж буй оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн хими, физикийн багш нар, залуу судлаачид, инженерүүдэд тун хэрэгцээтэй байх болов уу.

Хүндэтгэсэн,
Наранбаатарын ЗОЛЗАЯА

Захиалга: https://www.kharaatsai-lab.com/

----------
⭐️⭐️⭐️⭐️⭐️Amazon 4️⃣.5️⃣ ratings
⭐️⭐️⭐️⭐️⭐️Goodreads 3️⃣.5️⃣ ratings
----------
ℹ️ Зохиогч: ЧАД ОРЗЕЛ
ℹ️ Орчуулсан: Н.ЗОЛЗАЯА
ℹ️ Хянан найруулсан: Ч.ГАНЗОРИГ, А.СУГАРМАА
ℹ️ Дизайнер: Д.ХЭРЛЭНБАЯР, Б.МӨНХМЭНД
ℹ️ Хавтасны зураг: Э.БАЗАРРАГЧАА
ℹ️ Copyright: ©2018 BenBella Books, Inc.
ℹ️ Эрхлэн гаргасан: ©2025 Garuna publishing
ℹ️ Хэмжээ 130*198 | нүүр 315
ℹ️ ISBN: 978-9919-9077-4-7
ℹ️ ДАА 530 | ННА 22.3 | O-429
----------
Release date 2️⃣0️⃣2️⃣5️⃣-0️⃣1️⃣-1️⃣0️⃣

#ФИЗИК #гайхамшигтфизик #ШинэНом

20/12/2024

НОЙР ХУЛЖААМ ХУВЬСЛЫН ТҮҮХ
4 тэмбум жилийн түүх
https://www.m-book.mn/noir-huljaam-huvisliin-tuuh
Өгүүлэгч: Э.Алтангэрэл
Зохиолч: Ичихаши Нориказү
Орчуулагч: ТОМё БОДё
Редактор: Б.Болор-эрдэнэ | Болушка
Насны ангилал: 12+
Нийтлэгдсэн: 2024-12-10
Аудио номын урт: 4цаг 35минут
Аудио номын хэмжээ: 189.4 MB
----------
Цахим болон Аудио ном 1️⃣8️⃣0️⃣0️⃣0️⃣

НОЙР ХУЛЖААМ ХУВЬСЛЫН ТҮҮХ 4 тэмбум жилийн түүхийг таньд хүүрнэн өгүүлнэ----------Биологийн хувьслыг ойлгож чадвал амьдр...
11/12/2024

НОЙР ХУЛЖААМ ХУВЬСЛЫН ТҮҮХ
4 тэмбум жилийн түүхийг таньд хүүрнэн өгүүлнэ
----------
Биологийн хувьслыг ойлгож чадвал амьдрал дахь баргийн зовлон бэрхшээлүүд ихэнх нь төдийлөн сонин биш юм шиг санагдаж ирнэ. Энэ хорвоо хэнд ч падлийгүй зүйлсээр дүүрэн бялхаж байна. Бодоод үз дээ! Өнөөгийн хүмүүсийн зовлон гэвэл гол төлөв үхмээргүй байна, ажил хиймээргүй байна, мөнгөтэй болмоор байна, ад үзэгдмээргүй байна, хайрлуулж дурлуулмаар байна, бусдад атаархаж байна, новшийн нөхдүүд дургүй хүргээд байна, за нэг иймэрхүү л юмс байдаг шүү дээ. Эдгээр асуудлууд, таныг зовоож шаналгаад байдаг нь бүгд хувьслаас болж буй юм...
----------
Орчуулагч би ном унших дуртай, уншсан номоо бусадтай хуваалцах байнгын хүсэлтэй боловч, миний сонирхсон ном тэр болгон массын сонирхолтой давхцдаггүй нь гачлантай.
Анх энэ номыг санаандгүй нээгээд унштал тэр дороо олзлогдоод, сүүлийн хуудсыг эргүүлэх хүртлээ тавьж чадахгүй дуусгаж орхисноо санадаг юм. Тэгээд уншиж дуусаад хамгийн түрүүнд бодсон зүйл гэвэл "Бушуухан энэ номыг орчуулаад, өөр олон хүмүүст уншуулъя!". Тэгтэл хэсэг хугацааны дараа тайвшраад иртэл өөр бодол төрж ирэв: "Биологийн ном шдээ. Монголд хэн л сонирхов гэж. Надад таалагдсан гэдэг бол бусад хүмүүст таалагдахгүй л гэсэн үг. Орчуулна гэж цагийн гарз, дээр нь ном болгоно гэвэл мөнгөний ч гарз". Гэсэн ч дахиад хэсэг хугацаа өнгөртөл "Үгүй ээ, тийм байсан ч хамаагүй, орчуулмаар л байгаа бол орчуул. Цаг урсана л биз, мөнгө үрэгдэнэ л биз. Хамгийн гол нь чи ганцаараа ийм юм уншчаад, өөр хэн ч чиний уншсаныг мэдэхгүй байвал ямар загатнасан хөгийн мэдрэмж төрөх бол? Ирээдүйд хийлгүй орхисондоо харамсмаар байна уу? Эсвэл яах гэж хийв дээ гэж харамсмаар байна уу? (алинаар нь ч явсан харамсал төрөхийг бол мэдээд байгаа юм)". Ингээд эцэстээ орчуулахаар санаа шулуудсан юм.
----------
Өгүүлэгч: Э.Алтангэрэл
Зохиолч: Ичихаши Нориказү
Орчуулагч: ТОМё БОДё
Редактор: Б.Болор-эрдэнэ | Болушка
Насны ангилал: 12+
Нийтлэгдсэн: 2024-12-10
Аудио номын урт: 4цаг 35минут
Аудио номын хэмжээ: 189.4 MB
----------
https://www.m-book.mn/noir-huljaam-huvisliin-tuuh

Цахим болон Аудио ном 1️⃣8️⃣0️⃣0️⃣0️⃣
#нойрхулжаамхувьслынтүүх #АудиоНом #ЦахимНом Mbook

Үхэлтэй холбоотой ердийн ном бүтээлд лавтайяа нас барах процесс ч юм уу, таны сэтгэлзүйг үхэлд бэлдэх талаар нарий...
07/12/2024

Үхэлтэй холбоотой ердийн ном бүтээлд лавтайяа нас барах процесс ч юм уу, таны сэтгэлзүйг үхэлд бэлдэх талаар нарийвчлан өгүүлдэг байх. Харин энэ номд тийм юм ярихгүй. Тэгвэл чухам юуны тухай ярих вэ? Энэ номд үхлийн мөн чанарын талаар эргэцүүлж эхлэх үед төрөн гардаг олон тооны философилог асуудлыг тойруулан ярилцана. Бид ингэхэд юу юм бэ? Хүн гэдэг ямар учиртай оршихуй юм бэ? Нэн ялангуяа, бидэнд сүнс гэж бий юу? Яриандаа орохоос өмнө шалавхан тайлбарлаад орхиход энэ номд “сүнс” гэдэг үгийг философилог утгаар ашиглаж, логик сэтгэлгээнд тулгуурлан авч үзэх болно. “Сүнс” гэдгээр би махан биеэс тусдаа биет бус (матери бус) зүйлийг илэрхийлнэ. Тиймд үүнээс цааш дараах асуудлын талаар ярилцана гэсэн үг. Бидний махан бие үхэхэд үргэлжлэн амьдрах биет бус сүнс гэмээр зүйл гэж бий юу?
----------
Web: www.garuna.mn
IG: Garuna publishing
YouTube: Garuna publishing
Phone: (+976) 75117575
Store: Интерном, Азхур, Мажестик, Мирном, Философи, бүүккинг гэсэн 6 дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.
Үнэ: 25,000₮
----------
#үхэлгэжюувэ #Үхэл #Лекц

06/12/2024

Mbook дээр Цахим болон Аудио номоор орсон байгаа. Та бүхэн ороод сонсоод үзээрэй 🤗
-----------
Уншигчийн зүгээс сэтгэгдэл хэлбэртэй дүрслэн бичье. Учир нь миний ширээний ном болсон учраас тэр.

Анх комикс зурган дүрүүд нь их хөөрхөн санагдаад хальт уншаад үзсэн чинь үнэхээр гайхалтай. Wow, ярианы хэллэгээр бичигдсэн байсан болохоор уншигчийн зүгээс маш сайхан хялбархан уншигдаж дууссан. Дотор талаасаа өөртөөгөө нүүр тулсан мэт бодлын долгионыг ойлгоход минь тусалсан. Ер нь бол уншиж байхад л тайвшралыг, амьдрал хөнгөрөөд ирсэн юм шиг дотно мэдрэмж төрүүлж байсан.

Хүүхдийн ном биш ФИЛОСОФИйн ном. Сайныг ч бодохгүй, мууг ч бодохгүй байх буюу ер нь юу ч бодохгүй байх нь Бурхан чанар болой. Өөрөөр хэлбэл бурхантай хамгийн дээд нэгдэлд оршин буй нь тэр юм.

https://www.youtube.com/watch?v=f5SNW4qAtU4

https://www.m-book.mn/baruun-tarhi-zuun-tarhi

#баруунтархизүүнтархи #АудиоНом #ЦахимНом Mbook

 #сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа 💜Та азтай хүн үү? Эсвэл азгүй хүн үү? "Ямар хүн нь ёндоорч, ямар хүн нь гомбоорч явд...
05/12/2024

#сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа 💜

Та азтай хүн үү? Эсвэл азгүй хүн үү? "Ямар хүн нь ёндоорч, ямар хүн нь гомбоорч явдаг юм бол?" гээд бодлогоширч явсан удаа байхгүй биз? Үнэндээ хүн бүр эн тэнцүү азтай гэвэл та итгэх үү? Хүмүүс азтай, азгүйгээрээ ялгардаг бус ердөө л хурааж, хэрэглэж буйгаараа ялгардаг. Аз гэдэг бол гийж эсвэл харьдаг зүйл биш ээ. Яг л дэлгүүрийн пойнт карт шиг цуглуулж бас зарцуулдаг эд. Аз шүүрдэг антеннаа л тултал нь дэлгээд явбал гудамжаар дүүрэн азын үр хийсэж яваа. Тэгвэл хэрхэн антеннаа дэлгэж, азын үр цуглуулах аргыг танд одоо зааж өгье.

Нэгэн залуу даатгалын компанид ажилладаг. Олж ирсэн зуучлалын гэрээнээсээ шалтгаалж цалин тооцогдох учраас ар гэрийн хамаг эдийн засаг тэр хүний нуруун дээр. Мань хүн ажилдаа тийм ч дуртай бишээс гадна хол байгаа ээжтэйгээ утсаар ярихдаа хүртэл цааргалангуй. Гэтэл нэгэн жигтэй такси ирж зогсож, амьдралынх нь turning point-руу хөтлөх нь ээ.

Source: https://www.goodreads.com/book/show/202392620?from_search=true&from_srp=true&qid=blF0LER7GG&rank=1
----------
Web: www.garuna.mn
IG: Garuna publishing
YouTube: Garuna publishing
Phone: (+976) 75117575
Store: Интерном, Азхур, Мажестик, Мирном, Философи, бүүккинг гэсэн 6 дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.
Үнэ: 25,000₮
----------
#жолоодогч #ясүши #китагава #уранзохиол #сэтгэгдэл

Жолоодогч ном бол амьдралын талаарх ойлголтоо өөрчлөхөд тань туслах гүн ухааны хөнгөн ном юм. Шууд хэлэхэд бага зэрэг сэ...
04/12/2024

Жолоодогч ном бол амьдралын талаарх ойлголтоо өөрчлөхөд тань туслах гүн ухааны хөнгөн ном юм. Шууд хэлэхэд бага зэрэг сэтгэлээр унаж стрессторсон хүмүүст үүнийгсанал болгоход шилдэг ном болно гэж бодож байна.

----------
Web: www.garuna.mn
IG: Garuna publishing
YouTube: Garuna publishing
Phone: (+976) 75117575

Store: Интерном, Азхур, Мажестик, Мирном, Философи, бүүккинг гэсэн 6 дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.

Үнэ: 25,000₮
----------
#жолоодогч #ясүши #китагава #уранзохиол

Онлайн худалдааны “Амазон” компаний 2024 оны буюу одоогийн байдлаар хамгийн их борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг 9️⃣но...
04/12/2024

Онлайн худалдааны “Амазон” компаний 2024 оны буюу одоогийн байдлаар хамгийн их борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг 9️⃣номны жагсаалтыг танилцуулж байна. Цахим худалдаа хүчийг авч буй энэ цаг үед хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг томоохон хэвлэлийн газруудаас гадна “Амазон” зэрэг онлайн худалдааны веб сайтуудын жагсаалтаас харахад буруутах зүйл байхгүй болов уу.

Мөн түүнчлэн шинэ жилийн баяр хаяанд ирээд байгаа энэ үед Бид хайртай, дотнын хүмүүстээ өгөх бэлгийнхээ багцыг удахгүй листээр танилцуулах болно. 🥰

Source: https://www.amazon.com/Best-Books-of-2024-So-Far/b?ie=UTF8&node=3003015011

Аз жаргалд хүргэх ФИЛОСОФИ, НИЦШЕгийн сургаал | Германы агуу, цуу алдарт философич Фридрих Ницше ----------Философийг их...
04/12/2024

Аз жаргалд хүргэх ФИЛОСОФИ, НИЦШЕгийн сургаал | Германы агуу, цуу алдарт философич Фридрих Ницше
----------

Философийг ихэвчлэн ойлгоход хэцүү гэж үздэг.
Ялангуяа Кант, Сартр хоёрын гүн ухааныг ойлгоход нэлээд хэцүү санагддаг. Би гүн ухаанд дуртай болохоороо уншдаг юм бишээ харин амьдралд илүү үнэн, ойлгоход хялбар байгаад байдаг учир Ницше бол миний эхлэлийн цэг байсан. Тийм ч учраа Би Ницшегийн олон ном уншсан байдаг юм. Тэр дундаас энэхүү аз жаргалд хүргэх Ницшегийн сургаал болон Заратустра хоёр илүү радикал бөгөөд хүчтэй, цаанаа л нэг зэвүүн санагддаг

Энэ ном бол миний мэдэх Ницшегийн хамгийн ойлгомжтой тайлбарласан ФИЛОСОФИ . Эмэгтэй шавьдаа хичээл зааж байгаа багшийн дүрээр харилцан яриа /диалоги/ байдлаар бичигдсэн. Аналогууд нь маш сайн бөгөөд утга учиртай. Уншаад дууссаны дараа бодогдоод байдаг нь бас гайхалтай гэмээр. Ахлах ангийн сурагчид, өсвөр насныхан хүртэл уншаад гол санааг нь ойлгоход яадах зүйлгүй мэт. Ялангуяа өсвөр насныхан оюун бодол философийн хямрал, агуулгын эрэл хайгуул байдаг.

Зохиогч нь амьдралын мөн чанар талаас нь бичсэн. Энэ нь "цагаан философи" болон "хар философи" гэсэн хоёр төрөлд ангилагддаг. Ницше бол "хар философи" нь юм. Дэлхийд үүнийг экзистенциализм гэж нэрлэдэг.

Амьдралын мөн чанар бол ирээдүй ба өнгөрсөн нь огт хамаагүй, Тийм цаг хугацаа гэж байхгүй. Харин жинхэнэ мөн чанар бол одоо байгаа цаг хугацаа юм. Нэг л цаг хугацаатай.

Тайвшир, орон зай цаг хугацааны хэмжигдэхүүн агуулгыг тодорхойлдог гэж ойлгох хэрэгтэй

----------
www.garuna.mn | (+976) 75117575
* Интерном, Азхур, Мажестик, Мирном, Философи, бүүккинг дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.
Үнэ: 25К
----------
#азжаргалдхүргэхфилософи #Ницше #сургаал

Address

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, БльюМон Тауэр
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when GARUNA publishing posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to GARUNA publishing:

Videos

Share

Category

Garuna publishing

Энэ пэйжид


  • Гарүна хэвлэлийн газраас эрхлэн гаргах номын тухай мэдээлэл,

  • Бага насны хүүхэдтэй ээж аав, цэцэрлэгийн багш нарт хэрэгтэй мэдээлэл, хүүхэд өсгөхтэй холбоотой зөвлөгөө орно.