Social TV •

  • Home
  • Social TV •

Social TV • Монгол улсын мэдээ

Засгийн газраас түгжрэл бууруулах ТҮҮХЭН шийдвэр гаргалаа🔥🔥🔥.
10/09/2022

Засгийн газраас түгжрэл бууруулах ТҮҮХЭН шийдвэр гаргалаа🔥🔥🔥.

Uncategorized Засгийн газраас түгжрэл бууруулах ТҮҮХЭН шийдвэр гаргалаа 12 mins ago adminb Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан нийслэлийн удирдлагуудтай хамтран өргөтгөсөн бай...

Аав хүний нөлөө гэр бүлд гайхамшигтай юм. Түүний байгаа байдал, үг хэл, үйлдэл шууд утгаараа хүүхдэд нөлөөлдөг. http://w...
16/08/2022

Аав хүний нөлөө гэр бүлд гайхамшигтай юм. Түүний байгаа байдал, үг хэл, үйлдэл шууд утгаараа хүүхдэд нөлөөлдөг.
http://www.zaraa.one/69/

Эрүүл мэнд хүүхэд насандаа ааваараа хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй нь миний сэтгэл зүйд маш их гэмтлийг учруулсан 14 mins ago adminb Германы нэгэн судалгаан дээр ээж хүний ....

Би хэлээд л байгаа шүү 😁Өглөө ус уусныхаа дараа шагайн чинээ шар тос амандаа үмхчих
04/07/2022

Би хэлээд л байгаа шүү 😁
Өглөө ус уусныхаа дараа шагайн чинээ шар тос амандаа үмхчих

Би хэлээд л байгаа шүү 😁
Өглөө ус уусныхаа дараа шагайн чинээ шар тос амандаа үмхчих гээд л хэлээд байгаа. Учир жанцан, ач холбоглыг нь сайхан тайлбарлажээ.
Өдөрт Шагайн чинээ шар тос идэж сурвал зөнөглөх өвчнөөс бүрэн ангижирна
Кофенд хүртэл хутгаж уух болсон шар тосонд ямар ид шид байна вэ? Монголын уламжлалт анагаах ухаанд “охь манлай” гэгдэх түүнийг тогтмол хэрэглэвэл:
Зүрхний тамирыг сайжруулна.
Уушигны хатингарлыг арилгана.
Үс гэзэгний өнгийг сэргээж тэжээллэг болгоно.
Зүс царайд өнгө нэмж, нүдийг гэрэлтүүлнэ.
Хүйтэнд өлчир, халуунд халууцуулахгүй байлгана.
Дотор эрхтэнүүдийг цохилт, доргилт хөдөлгөөнөөс хамгаална.
Судасны хананд илүүдэл тос хуримтлагдаж судас хатуурахаас сэргийлнэ.
Ясны сийрэгжилтээс хамгаална.
Бэлгийн болон бөөрний булчирхайн гормоны алдагдлаас сэргийлнэ.
Элэг өөхлөхөөс сэргийлнэ.
Гэдэсний өөхийг арилгаж, биеийн жинг багасгахад сайнаар нөлөөлнө.
Нүдний эмгэг, нүдний даралт, цус харвалтаас сэргийлнэ.
Эрдэмтэд шар тосыг шинжлэх ухааны түвшинд судалж, ялангуяа сарлагийн сүүний шар тосонд олейны хүчил хамгийн их буюу 41.8%, хүний биед үл орлогдох тосны хүчил болох линол, линолейн, стеарины хүчил 15.5%, ханасан хүчил 48.9%, ханаагүй хүчил 51% агуулагдаж байгааг тогтоож, онцгой ач холбогдолтой хэмээн онцолжээ.
Шар тосонд агуулагдах фенолт антиоксидант нь дархлааг сайжруулдаг бол А, Е, D, K аминдэмүүд нь нүдний харааг сайжруулж, судасны уян хатан чанарыг дээшлүүлдэг, даралтыг тогтворжуулж, биенд хуримтлагдсан хортой нэгдлийг саармагжуулдаг.
Шар тосны найрлагад Омега-3, Омега-9 байдаг тул холбогч эд эс, булчингийн үйл ажиллагааг дэмжихээс гадна тархи, ой санамжинд эерэгээр нөлөөлнө. Өдөрт нэг халбага шар тос идэж сурвал зөнөглөх өвчнөөс бүрэн ангижирна.
Өглөө бүр буцалсан халуун бүлээн усанд нэг халбага шар тосыг хийж уусгаад уухад нэн сайн аж. Шар тос 160-190 хэмд тэсвэрлэх чадвартай тул мууддаггүй, удаан хадгалах боломжтой, исэлдлийн түвшин бага, хоол цай хийхэд тохиромжтой, хурдан шингэдэг тул хоол боловсруулалтанд сайн нөлөөтэй.
Эрт үед уламжлалт анагаах ухаанд олон жил хадгалсан шар тосыг арьсны гүвдрүүг анагаахад ашигладаг байжээ. Шар тостой цай, шар тосоор зуурсан арвайн гурил идэх, шар тосон бариа засал хийлгэснээр гэдэс гүйлгэх байдлаар бие дэх хорыг хөөж, хий хуйг арилгадаг байна

29/06/2022

Хорт хавдартай хүүхэд залуус яагаад олшроод байна вэ ??? Хүн бүрд л хариулт байдаг байх. Миний хувьд будаг химийн инженерийн хувьд, Олон улсын Эко стандартуудыг зах зухаас нь үзэж харж байгаагийн хувьд бодлоо... Бид маш их химийн хор үнэрлэж, амталж амьдрах болж. Хана, шал, Ор дэр, хувцас хунар, аяга таваг, тогоо шанага бүгд хими. Тэр тусмаа амьсгалдаг агаар цул хор. Ялангуяа сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомыг жил бүр буддаг, үнэр ихтэй ширээ сандал, материалаар өнгө алаглуулан шинэчилдэг. Энэ хортой агаарыг хүүхэд 10 сар амьсгалдаг гээд боддоо... Хүнсний аюулгүй байдлаа ч шийдэж чадаагүй манай улс Ахуйн эрүүл орчин аюулгүй байдлын талаар ойлголт ч бараг байхгүй байх нь аргагүй юм даа 😟 энэ сэдвийг сөхөж хэлэхээр хийснээ буруутгасан гэж ойлгож хүлээж авах... бид ямар их хоцорч явнаа 😭

28/06/2022
24/06/2022

АЯЛАЛ ЗУГААЛГААР ЯВАХДАА ҮҮНИЙГ ЗААВАЛ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ.
Элэгний өвчин их түгээмэл байгааг би зөвхөн архи, Ц вирустэй холбож боддоггүй. Ийм сэрэмж малын их эмч ааваасаа хар бага наснаасаа сурч авсан.
Аав минь хөдөөний хүмүүс газраас үет ургамал авч амандаа хийдгийг толгой сэгсрэн үглэж явдаг сан. Үет ургамалын ишинд эзнийхээ биеийг үе шаттай сольж дамжиж хөгждөг шимэгч хорхойны өндөг байдаг.
Түүхий усанд мэрэгч амьтан болон үнэг, нохойны ялгадаснаас орсон шимэгч хорхойны өндөг байдаг. Хичнээн цэнгэг булаг байсан ч түүхий ууж болохгүй. Зөвхөн хашлагатай, мал, амьтан орж болдоггүй рашааны уснаас ууж болно.
Өөр нэг чухал юм гэвэл гүзээлзгэнээс аваад бүхий л бутлаг модтой жимс түүхийгээр нь түүж аваад шууд идэж болохгүй. Заавал буцалгаж хөргөсөн усаар сайтар угааж хэд зайлж байж идэх ёстой. Жимсэнд үнэгний шүлснээс үлдсэн шимэгч хорхойн өндөг байж болно. Үнэг жимсэнд их дурлаж иддэг амьтан.
Европт бол хүмүүс ойгоос жимс түүгээд мөн л энэ үнэгний туузан хорхой нэртэй шимэгчийн халдвараас сэрэмжилж, сэжиглэх тул заавал усаар угааж цэвэрлэж байж иддэг. Үнэгний гэдэсний туузан хорхойноос аваад олон төрлийн шимэгч хорхой хүний элгийг сэглэж хаядаг. Зөвхөн халдвар шинэхэн дээр нь хүчтэй антибиотикаар дарна.
Тэгж амжихгүй дараагийн шатандаа орвол хүний элгэнд тарж үржиж томорсон байдаг тул мэс заслаар ч салгаж авах боломжгүй болдог. Надад элэгний бэтэгтэй хүн гэж ийм л хорхойноос болж өвчилсөн хүнийг ардын аманд ярьдаг байсан шиг санагддаг.
Германаар Pärchenegel перхэнэгэл латинаар Bilharziose белхарциозе хэмээх эр нь эмээ биедээ тээж явдаг хачин муухай шимэгч хорхой бий. Энэ хорхойны нэг төрөл зүйл Өвөр Азид унаган байдаг. Түвдүүд болон монголчууд дунд хоньч нохойноосоо авсан ийм өвчин маш элбэг байсан гэдэг.
Одоо ч мөн л тийм болов уу. Ээ дээ тэр перхэнигэл гэдэг хорхой зургийг нь харахад л хачин муухай санагддаг. Хүний элгийг сэглэж хаядаг ёстой л доод тивийн хамгийн аюултай амьтан. Хүн баавгай, чононд уруулаад галзуугийн тариа хийлгэж шархаа анагааж амь насаа аварч болно. Харин ийм хорхой элгэнд орсон бол аврал мөн ч хол доо.

16/06/2022

🍎🍏🍐🍒🍓🍅🥦🥒🥛🍷
1. Гүзээ бол зүгээр л өвчин. Өөр юу ч биш. (Эмнэлгийн хэллэгээр хэвлий хавийн таргалалт гэдэг. Маш аюултай бас маш муухай)
2. Өвчний 70% хоолноос гэдэг үг бий. Хоолоо зөв болгосноор гүзээнээс сална. Хөдөлгөөн туслах үүрэгтэй.
3. Одоо үеийн хүмүүст өлсөхөөс илүүтэй хоолны илүүдэл нь зовлон болж байна.
4. Оройдоо махан хоол идэх хэрэггүй. Үнэхээр тэсэхгүй байгаа бол...Тараг уу, сүү уу,
5. Хоолноос хол бай. Зураг битгий үз, хоолны нэвтрүүлэг битгий үз, хоолны тухай битгий бод. Хүмүүс хоол идэж байвал холд.
6. Үргэлж амттай хоол битгий идэж байгаарай. Үхтэл нь амталсан шарсан тахиа, шарсан төмс, шарсан гурилнаас татгалзах хэрэгтэй. Ядахнаа багасгаарай. Жирийн энгийн хоол идэхэд хангалттай.
7. Цуу, жан, кетчуп гэсэн элдэв амтлагчийг бүр ор тас мартагтун. Дээр үед зүгээр л талх, гурилтай шөлтэй болоод л байсан даг. Амтлагч нь хүнийг донтуулдаг.
8. Байцаа, ногоог жаахан ч гэсэн идчих л дээ. Ямар жаахан хүүхэд гуйж байгаа биш дээ. Насанд хүрсэн хүн юм чинь өөрийнхөө төлөө жаахан ухаантай бай л даа. Байцаа жишээ нь гэдэс цэвэрлэх, шингэлэх үйлчилгээтэй гэдгийг та жаахан ургуулан бодвол ойлгочихно. Гэдсээ цэвэрлэх нь ямар ашигтай гэдгийг та бас л ойлгочих байлгүй дээ.
9. Шарсан хуурснаас шөлтэй рүү, шөлтэйгөөс эрүүл рүү бага багаар ч гэсэн шилжээрэй. (Шилжилт мандтугай)
10. Хааяадаа зүгээр л дан хар талх идэж болно. Хүмүүс их цамаан болжээ. Талхыг заавал хиамтай цуг иднэ гэх жишээний. Дан хар талх нь (ялангуяа хар талх) гэдэс цэвэрлэж, дотор нь хуримтлагдсан элдэв лагийг өөртөө шингээн гарч одно. Ха ха. Махны машиныг талхаар цэвэрлэдгийг санагтун.
11. Тараг, сүү, усыг зөвхөн хүүхдүүд уудаг юм биш. Өвчин гэдэг чинь хүнийг том жижгээр нь ялгадаггүй.
12. Хөргөгчөө дүүргэх хэрэггүй дээ. Ямар нэгэн идэх юм байвал тэрийгээ л ид. Сонгиныг төмстэй чанаад идэхэд болохгүй нь юу байхав. Ядахнаа өрхийн чинь төсөвт хэрэгтэй. Талх байсаар байхад дахин боорцог авах хэрэг юун.
13. Жимс жимс жимс. Том эрчүүд ч гэсэн банана идэж болно.
14. Ногоо ногоо ногоо. Эрүүл мэндэд тустай гэдгийг өчнөөн сонссон, одоо хэрэгжүүлэх цаг болсон. Мах хүч чадал өгдөг, ногоо эрүүл мэнд өгдөг. Бидэнд хүч чадлаас илүүтэй эрүүл мэнд чухал байна.
15. За тэгээд аль болох бага ид. Гэдэс тулсан бол хангалттай. Илүү чихэж болохгүй. Үлдсэн хоолоо савлаад аваад явж болно. Бүр болохгүй бол орхи доо, ходоод гэдэс ямар хогийн сав уу.
16. Сүүлийн муу мэдээ: пиво, айраг гэх мэт гэдэс сунгадаг зүйлсээ багасга. Эсвэл бүр боль.
17. За тэгээд энгийн нэгэн дүрэм: Өглөө сайн иднэ, өдөр тааваар иднэ, орой бараг идэхгүй. Эхэндээ шүлс гоожоод хэцүү, өглөө хоол орохгүй, орой өлсөөд болохгүй. Яваандаа өглөө өлсөөд, орой юм орохоо больчихдог. Хүн ямар ч юманд дасдаг л байхгүй юу.

Буянтай бууралууд маан үнэн хэлдэг байжээ. Эрт босож өглөөний нарыг харж байгаарай 🇲🇳
10/06/2022

Буянтай бууралууд маан үнэн хэлдэг байжээ. Эрт босож өглөөний нарыг харж байгаарай 🇲🇳

харахад нүдний торлог бүрхэвчээр дамжин тархинд #СЕРОТОНИН хэмээгч таны биед асар ихээр үйлдвэрлэгддэг болох нь батлагджээ. Энэхүү гормон нь хөнгөн зэргийн -ын үндсэн эмчилгээний удирдамж болоод байна. Тиймээс өдөрийг эрч хүчтэй өнгөрөөе гэвэл үүнээс илүү шидтэй зүйл энэ хорвоод байхгүй бизээ.

Video Paparazzi •••Арай ч дээ ⁉️ Нэгэн эмэгтэйг алгадаж хөлөө үнсүүлж байна ‼️ Энд Хүний эрх зөрчигдөж, хүчирхийлэл үи...
21/03/2021

Video Paparazzi •••Арай ч дээ ⁉️ Нэгэн эмэгтэйг алгадаж хөлөө үнсүүлж байна ‼️

Энд Хүний эрх зөрчигдөж, хүчирхийлэл үйлдэгдэж байна.Шалгах ёстой газрууд нь шалгаарай.
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Social TV • posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share