Өөрийгөө зорьсон миний аялал

Өөрийгөө зорьсон миний аялал 2020 онд ӨӨРТӨӨ ОЧИХ АЯЛАЛ-даа гарч байжээ.

08/12/2024

Энэ дэлхийн хэмжээстийн амьдрал бол энергийн талбар дах өөрийн чинь тусгал.
Амьдралаа өөрчлье гэвэл энергийн талбар дах өөрийгөө өөрчил

08/12/2024

Биднийг хамгийн их уурлуулдаг, гомдоодог, сэтгэл хөдлөлд автуулдаг зүйл бол ХҮЛЭЭЛТ ТАВИХ ЮМ. Зарим багш нар ЭГОНЫ ТӨСӨӨЛӨЛ гэдэг үгээр илэрхийлдэг.
Хүлээлтэнд нь таарвал баярлаж хөөрч, таарахгүй бол уурлаж гомддог.
Багш хүн ийм байх ёстой
Ээж хүн ийм байх ёстой
Хүүхэд ийм байх ёстой
Ах, дүү ийм байх ёстой гэх мэтээр бүх зүйл дээр, бүх хүн дээр ХҮЛЭЭЛТ ТАВЬДАГ.
Хүлээлтэнд нь таараагүй бол тухайн хүнийг, тухайн нөхцөл байдлыг өөрчлөх гэж үзээд байдаг, эсвэл гомдож харуусаад байдаг.
Гэвч хэн ч, юу ч ямар ч байж болно. Тэр бүгдийг хүлээн зөвшөөрдөг, байгаагаар нь хүлээж авах чадварт суралцах ёстой.
Ингэхийн тулд ТА ӨӨРИЙГӨӨ БАЙГААГААР НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЭХЛЭХ явдал юм.

30/04/2024

БОДЛЫН АЖИГЛАГЧ

•Ямар бодлууд орж ирж байгааг анзаарч, мэдэж байгаа нь бодлоо ажиглаж байгаа гэсэн үг үү?
• Огт бодолгүй байх, бодлоо урсгах 2 ижил ойлголт мөн үү?
•Бодлоо намжаах, бодлоо урсгах 2н ялгаа юу вэ?
• Би бодлынхоо ажиглагч болж чадсан уу?

25/04/2024

Сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах нь миний зан чанарын нэг хэсэг байсан боловч хүлээн зөвшөөрөгдөхгүй байх айдас, хэн нэгний намайг юу гэж бодох бол гэсэн айдсаас болоод хуваалцаж чадахгүй байсаар өдийг хүрсэн байна.
Одоо энэ айдастайгаа нүүр тулах цаг нь болжээ.

26/03/2024

Өөр өөртөө алдаа гаргах эрхийг өгөхгүй бол бусдад алдаа гаргах эрх өгөхгүй

26/03/2024

Сайн уу? Бяцхан охин минь.
Чиний 32 жилиын өмнө зорин ирсэн дэлхийн хүн төрөлхтөн тийм ч гоё хүмүүс байгаагүй. Энд хүмүүс төрөлх мөн чанараасаа холдож, хайр гэдгээ мартсан байдаг юм байна. Би энэ талаар мэдээд тийм ч их удаагүй байна. Энийг мэдсэн нь сайн хэрэг шүү.
Эндээс харахад бяцхан хүүхдүүдтэй том хүмүүс маш муухай харьцдаг байсан юм байна. Тэднийг дөнгөж төрөөд удаагүй байхад хөхнөөс нь гаргах, төрсөн аав ээж нь өөрөөсөө хол байлгах, жаахан том болоод ирэхээр загнах, зодох, хэлснээр нь хүссэнээр нь байгаагүйн төлөө шүүмжлүүлэх, буруутан болох гэх мэт үйлдлүүд бяцхан хайруудыг шархлуулдаг юм байна. Өөрийгөө хамгаалах чадваргүй, өөрөө шийдвэр гаргаж хүчгүй тэд нар ямар их айдсыг мэдэрдэг бол? Чиний хувьд ч гэсэн энэ бүхнийг тойрч гараагүй гэдгийг мэдэж байна. Эхлээд хүмүүс чамайг шархлуулсан, сүүлдээ би чамайг цаг ямагт шүүж шүүмжилж, буруутгаж, үгүйсгэж иржээ. Одоо харин амьдралын мөн чанарыг сурч мэдэж байгаа болохоор чи минь ямар чухал гэдгийг мэдлээ.
Өнгөрсөн амьдралын жилүүдэд үргэлж өөрийгөө буруутгаж, үгүйсгэж, муу байсан, алдаа гаргасан гэж хатуурхаж, хараан зүхэж байсныг минь уучлаарай. Намайг өршөөгөөрэй.
Чамтаф үргэлж ярилцаж, сайхан хандаж, хамтдаа цагийг өнгөрөөхийг хүсч байна.
Үргэлж чамайг дэмжиж, хайрлах болно

26/03/2024

Би өнгөрснөө мартсан
Би өнгөрснөө уучилсан
Би ирээдүйг хүлээн зөвшөөрсөн

21/03/2024

Чиний дотор би, миний дотор чи
Чи миний нэг хэсэг, би чиний нэг хэсэг

Бид бусдаас өөрийнхөө тэр жижигхээн хэсгийг л олж хардаг байх нь.
Бид бусдыг хараад шүүмжлэх, дургүйцэх, уурлах, үзэн ядах гэх мэт үйлдлүүд нь яг өөрөө өөртөө хийж байгаа үйлдлүүд гэсэн үг.

Өдөр тутамдаа өөрийгөө үгүйсгэж, шүүж байхад бидний дотоод хүүхэд уйлаад, буруу хараад сууж байхаас аргагүй юм байна.
Ийм учраас өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, өөрийгөө нигүүлсэнгүйгээр хайрлах учиртай байх нь ээ

16/03/2024

Миний дотор нэг хичээмтгий охин бий. Тэр охин магтаал сайшаалд дуртай. Хичээсэн зүйл нь магтаагдаж, сайшаагдахгүй бол гомддог.

15/03/2024

Бид хүний амьдралаар амьдарч үзэх гээд ирсэн сүнсэн бие гэдгээ үргэлж санаж, ухамсарлаж явах учиртай юм байна. Энэ насны энэ амьдрал бол аялал. Аялалаар явахдаа бид нэг газраа, нэг хүмүүстэйгээ, нэг л нөхцөл байдалд байсаар байгаад буцвал энэ аялал сонирхолгүй. Бид аль болох олон газраар явж, олон хүмүүстэй уулзаж, адал явдалтай байх тусам сонирхолтой байх байсан. Энийг ойлгочуул аливаа зүйлийг байгаагаар нь хүлээн авахад амархан байх нь ээ. Эго харин дассан газраасаа явах, дассан хүнээсээ холдохоос айдаг юм байна.

14/03/2024

Бид хүмүүс намайг ингээд бодчихвы, тэгээд ойлгочихвы гэж айдаг. Яг үнэндээ бид өөрсдөө бусдыг тэгж боддог учраас өөрөө тэгж бодогдохоос айдаг юм байна.

01/02/2024

Танхилхан дэлхий ээж минь🌍

01/02/2024

Эгэл номхон ардын сэтгэлд бурхны гал асаг. ❤️🔥🙏

17/01/2024

Мэдрэмжийг үгээр онож илэрхийлэх нь хэцүү. Тухайн хүн аль илүү дөхүү ойлгуулж болох үгийг сонгож илэрхийлдэг.

17/01/2024

Ажиглагч байх гэдэг нь хэн нэгний бодож байгаа, хэлж байгаа, үйлдэж байгаа, хөдөлж байгааг хөндлөнгөөс /хажуунаас/ цаг ямагт, нүд салгалгүй харж байгаа юм шиг өөрийгөө анзаарахыг хэлнэ

17/01/2024

Хүүхдүүдээ хүмүүжүүлэх нь өөрийгөө хүмүүжүүлэхээс эхэлнэ.

17/01/2024

Би хэн бэ? гэдэг асуултыг өөрөөсөө асууж үзээгүй хүн бол өөрийгөө мэддэггүй хүн, амьдралыг мэддэггүй хүн

Address

Ulaanbaatar

Telephone

+95246692

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өөрийгөө зорьсон миний аялал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Өөрийгөө зорьсон миний аялал:

Share