MonGeo programm

  • Home
  • MonGeo programm

MonGeo programm Real state database

22/06/2024
21/06/2024

2024 оны УИХ-ын сонгуульд тойрогт нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний гишүүдийг танилцуулж байна. Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний тэргүүлэх стратегийн нэг бол эмэгтэйчүүдийн манлайллыг нийгэмд байнга харуулах, эмэгтэй улс төрчдийн талаарх нийгмийн хэвшмэл дүр төрх, хүлээлтийг засварлан, шинээр тодорхойлогч байх билээ. Үүний хүрээнд бид сүлжээний гишүүн эмэгтэйчүүдийг алдаршуулах, хийсэн үйл ажиллагааг нь харуулахыг нэн тэргүүнд чухалчилдаг.

Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний гишүүдийн төлөөлөл нийт 55 хүн нэр дэвшиж байгаа бөгөөд үүнээс 27 эмэгтэй тойрогт нэр дэвшиж байна. 2024 оны УИХ-ын сонгуульд түүхэндээ анх удаа хамгийн олон тоогоор буюу 519 эмэгтэй нэр дэвшигч сонгуульд өрсөлдөж байна.
Ялах, ялагдахаас үл хамаараад сонгуульд нэр дэвшсэн эмэгтэй хүн бүр Монгол Улсад манлайллын шинэ өнгө төрхийг нээж, шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйлсийн шанг татаж буй явдал тул баяр хүргэж, амжилт хүсье.

#ХамтдааОролцоноТөлөөнө

16/06/2024
04/08/2023

Хүнийг таних амархан. Маш энгийн зүйлсээс л харагддаг.

Хаагдаж буй хаалгыг араас ирж буй хүндээ барьж өгөх. /Тэр хүн зөвхөн өөрийгөө бус бусдыг ч бас боддог гэсэн үг/

Хаана ч хэзээ ч таарсан мэнд мэддэг хүмүүс.
/Тэр хүмүүсийг ялгаварлаж харьцдаггүй гэсэн үг/

Унагасан хогоо ахин авч хогийн саванд хийдэг хүн. /Аливаад чин сэтгэлээсээ ханддаг гэсэн үг/

Авсан бол сануулахаас нь өмнө буцааж өгдөг хүн. /Тус мэддэг бас мартдаггүй гэсэн үг/

Цаг завыг нь асуудаг хүн. /Энэ бол хүндлэл/

Яаж ч тоглож, наргисан эмзэг сэдвийг хөнддөггүй хүн. /Энэ бол хүмүүжил/
..

Үг, үйлдэл бүрээс нь хэн болох нь харагддаг❤️

19/05/2023

Японы зэн философийн амьдралд хандах 7 гол зарчим

1.Oubaitori
Өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Хүн бүр өөр өөрийн зам мөрөөр явж, цаг нь болохоор цэцэглэдэг.

2.Kaizen
Тасралтгүй өсч дэвш. Жижиг алхамаар том өөрчлөлтөд хүрдэг.

3.Wabi-Sabi
Төгс бус байдлаа хүлээн зөвшөөр. Юу ч үүрд биш бас бүрэн байх албагүй, өөрийн болон бусдын өө сэвийг хүлээн зөвшөөрч төгс бус байдлаас төгс төгөлдрийг олж харж сур.

4.Gaman
Хүнд нөхцөл байдалд орсон ч ёс суртахуун, итгэл үнэмшлээ бүү худалд. Аливаад сэтгэлийн хөдөлгөөнөөр бүү ханд, ямар ч нөхцөл байдалд тэсвэр хатуужил, шаргуу зүтгэлээ бүү гээ.

5.Ikigai
Амьдрах учир шалтгаанаа мэдэж ав. Өглөө босох урам зоригоо юунаас авч байгаагаа, юунд тэмүүлж байгаагаа үргэлж тодорхойлон харж бай.

6.Shikata ga nai
Хүлээн авч бас явуулж сур, Бүх зүйлийг хяналтандаа байлгах гэж бүү хүчил. Өөрчилж чадахгүй зүйлсийг тавьж явуул.

7.Shu Ha Ri
Шавь бэлэн болох үед багш бэлэн болдог, шавь бэлтгэгдсэн үед багш алга болдог. Мэдлэгийг олж авах 3 үе шат байдаг.
-Shu
Энгийнээс эхлэн суралцах, даган дууриах маягаар багшаас суралцах
-Ha
Сурснаа дадал болгох, хэрэгжүүлж эхлэх
-Ri
Өөрийн арга барилд оруулан сурснаа шинэчлэх, нөхцөл байдалд тохируулан хөрвөх чадварыг олж авах... Хэмээжээ

Soon... New project
11/11/2022

Soon... New project

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when MonGeo programm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MonGeo programm:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share