Dundgobi.mn - Мэдээллийн портал сайт

Dundgobi.mn - Мэдээллийн портал сайт Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dundgobi.mn - Мэдээллийн портал сайт, News & Media Website, Business center, Mandalgovi.

Юу ярих вэээээээ 🙏🙏🙏40 ч хүрээгүй нөхдүүд харих марих ярьцан ичихгүй шааж явахад 46 настай энэ эрхэм өөрөөсөө 20 гарсан ...
08/02/2024

Юу ярих вэээээээ 🙏🙏🙏

40 ч хүрээгүй нөхдүүд харих марих ярьцан ичихгүй шааж явахад 46 настай энэ эрхэм өөрөөсөө 20 гарсан насаар дүү ид байгаа залуусаар 2 давчихаад зогсож байдаг 😍

Эл барилдааны ахмад нь та юм бас хамгийн үлгэрлэн дуураймаар хүндлэн биширмээр бөх нь мөн та юм ❤

Алтангэрэлийн Алтанхуяг гэж арга байхгүй ясны бөх юмааааа ХҮНДЛЭЛ 🔥🔥🔥

Дундговь аймгийн УЦУОШТ-өөс гаргасан мэдээгээр, 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 1 дүгээр сарын 20 хүртэлх хугацаанд Д...
30/01/2024

Дундговь аймгийн УЦУОШТ-өөс гаргасан мэдээгээр, 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 1 дүгээр сарын 20 хүртэлх хугацаанд Дундговь аймгийн нутгаар 7-15 удаагийн давтамжтай цас орж, өвөлжилтийн байдал хүндэрч байна.

Цасны дундаж зузаан Өлзийт, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумын төвд 8-9 см зузаантай, Эрдэнэдалай, Адаацаг, Баянжаргалан, Гурвансайхан суманд 2-4 см, бусад нутгаар 5-7 см болж, 0.19-0.33 гр/см3 нягттай, нийт нутгаар цасан бүрхэвч 10 балл байна. Хөдөөгүүр цасны дундаж 4-13 см, хунгарын зузаан 11-70 см, нягт нь 0,18-0,39 г/см3 байгаа аж.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Дундговь аймгийн Өлзийт, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг суманд цасны нягт 0,30-0,39 г/см3 хүрч, төмөр буюу шилэн зудын, Өлзийт, Баянжаргалан, Дэрэн, Говь-Угтаал, Сайнцагаан, Хулд суманд цагаан зудын, Өндөршил, Гурвансайхан, Сайхан-Овоо, Луус суманд цагаанаар зудархуу нөхцөл бүрджээ.

Хөдөөгүүр мал бэлчээх боломжгүй, жижиг тэрэг, мотоциклоор явах аргагүй, хүйтэн, салхи ихтэй, цас орох бүрд хороо, бууц цасанд дарагдаж, бэлтгэсэн өвс тэжээлийн нөөцгүй болж байгааг малчид хэлж байна.

Тус аймагт өвөлжилт хүндэрч байгаа тул аймгийн Засаг даргын захирамжаар 6 ажлын хэсэг гарч, энэ сарын 23-ны өдрөөс сумдад ажиллаж байна. Тус ажлын хэсэг өвөлжилтийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, сумын Онцгой комиссын бүрэлдэхүүнийг чадавхжуулах, мэдээлэл, зөвлөгөө өгөх, цаашид хэрхэн ажиллах арга замыг тодорхойлох зорилготой юм.

Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн аюулгүйн нөөцөд байгаа өвс, тэжээлийг сумдад хямдралтай үнээр өгч, долооц, цеопитийг үнэгүй олгож байгааг аймгийн ЗДТГ-аас мэдээлжээ.

Хоёрдугаар сард Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна.Агаарын температурын ол...
30/01/2024

Хоёрдугаар сард Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна.

Агаарын температурын олон жилийн дундаж нь Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 26-30 хэм хүйтэн, Увс нуур, Дархадын хотгороор 30-34 хэм хүйтэн байдаг бол Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 12-18 хэм, бусад нутгаар 18-24 хэмийн хүйтэн байдаг.

Тэгвэл ирэх хоёрдугаар сард олон жилийн дунджаас 2-5 хэм хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч Э.Энхсүлд ярилаа.

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү ирэх сонгуулиар Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говь-Сүмбэрийн тойрогт АН-аас нэр дэвшихээ...
30/01/2024

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү ирэх сонгуулиар Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говь-Сүмбэрийн тойрогт АН-аас нэр дэвшихээр горилж байгаа аж. Түүний хувьд 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Мөн 2016 онд Орхон аймагт бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.

Өнгөрсөн хугацаанд тэрбээр МАХН-аа хаяж Ардчилсан намын гишүүн болсон. Тэгвэл тэрбээр ирэх сонгуульд АН-аас Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говь-Сүмбэрийн тойрогт нэр дэвшихээр горилж байгаа аж. Гэхдээ түүнд квот олгох эсэх нь намын удирдлагуудаас шууд хамаарах билээ.

30/01/2024

Иргэний бичлэг: Дундговь аймаг Дэлгэрхангай сум Дэлгэрхангай уулын ард нарны гайхалтай сонин үзэгдэлтэй таарлаа. Нарыг 2 давхар солонго хүрээлж дээр нь эсрэг солонго татаж тэнгэрийн хаяагаар бүтэн цагаан тойргоор хүрээлсэн маш үзэсгэлэнтэй нарны үзэгдэл байлаа. Солонго нь зуны солонгоос өөр маш их гялалзаж гялтганасан хурц тод байв

ГОВЬ ГУРВАН САЙХАН УУЛ400-500 саяжилийн өмнө үүссэн байх магадлал өндөр гэж үздэг. Энэ уулын биологийн олон янз байдал м...
24/12/2022

ГОВЬ ГУРВАН САЙХАН УУЛ
400-500 саяжилийн өмнө үүссэн байх магадлал өндөр гэж үздэг.

Энэ уулын биологийн олон янз байдал миний сонирхлыг үргэлж татсаар байдаг даа

Олон жил уулзаагүй Хилийн Заставын хар нүдэн бүсгүй дууны эзэн буюу Дундговь Эрдэнэдалай сумын харъяат Х.Эгиймаа багш ми...
06/06/2022

Олон жил уулзаагүй Хилийн Заставын хар нүдэн бүсгүй дууны эзэн буюу Дундговь Эрдэнэдалай сумын харъяат Х.Эгиймаа багш минь ярихдаа: Багшийг нь МУУГЗ Хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржав Уран бүтээлийнхээ тоглолтодоо уриад надад зориулсан Хилийн Заставын хар нүдэн бүсгүй дууг МУГЖ Лосолын Болдбаатар дуулж багш нь зөндөөн сайхан сэтгэл уярч маш их сэтгэл хөглөгдлөө хэмээв. Багш минь уг дууныхаа үүх түүхийг утгаар нь ярьж өгсөний дараа шавьдаа уран бүтээлийн их амжилт ерөөлөө, тандаан ч гэсэн их амжилт энх эрүүл бүхнийг ерөөе.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ Маргааш шөнө буюу 24-25-нд шилжих шөнө нутгийн баруун хэсгээр, 25-ны өд...
23/04/2022

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Маргааш шөнө буюу 24-25-нд шилжих шөнө нутгийн баруун хэсгээр, 25-ны өдөр нийт нутгаар, 25-26-нд шилжих шөнө нутгийн зүүн хэсгээр салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж, хүчтэй шороон шуурга шуурна. ⚠️⚠️⚠️

ДУНДГОВИЙН БРЭНД “GOBI” ӨНДӨГ ХУДАЛДААНД ГАРЛАААймаг орон нутагтаа тахианы аж ахуй эрхэлж буй Жаргалант сор ХХК нь өндөг...
20/04/2022

ДУНДГОВИЙН БРЭНД “GOBI” ӨНДӨГ ХУДАЛДААНД ГАРЛАА

Аймаг орон нутагтаа тахианы аж ахуй эрхэлж буй Жаргалант сор ХХК нь өндөгний “gobi” брэндийг үүсгэн, өндгөө зах зээлд нийлүүлж эхэллээ. Ингэснээр Дундговьчууд эрүүл ахуйн шаардлага хангасан, шинэ өндгийг өдөр тутамдаа хэрэглэх боломж бүрдэж байгаа юм.

Жаргалант сор ХХК нь өөрийн хөрөнгөөр болон сум хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр тахианы аж ахуй байгуулах ажлыг 2021 оноос хийж эхэлсэн бөгөөд одоогоор 6000 гаруй тахиатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Эхний ээлжинд аймаг орон нутгийнхаа өндөгний хэрэгцээг бүрэн хангахаар зорьж байгаа бөгөөд цаашлаад уул уурхайн бэлтгэн нийлүүлэгч болж өргөжих боломж байгаа аж.
Худалдаа эрхлэгч болон иргэд та бүхнийг орон нутгийнхаа үйлдвэрлэлийг дэмжиж хамтарч ажиллахыг уриалж байна. Холбогдох утас 89003264,99004577 👉 https://dundgovi.gov.mn/mn/index.php?pid=54&nid=24670

“МАНДАЛГОВЬДОО САЙХАН АМЬДАРЪЯ” УРАЛДААН ЗАРЛАЛААДундговь аймаг үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойг угтан Сайнцагаан сум...
19/04/2022

“МАНДАЛГОВЬДОО САЙХАН АМЬДАРЪЯ” УРАЛДААН ЗАРЛАЛАА

Дундговь аймаг үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойг угтан Сайнцагаан сум 2022 оныг “Орчны тохижилтыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хог хаягдлын менежментийг сайжруулах, ажлын шинэ санал санаачилгыг дэмжих, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Мандалговьдоо сайхан амьдаръя” уралдааныг зарлаж байна.

Хамрах хүрээ: Сайнцагаан сумын төвийн 5 багт оршин суугч айл өрхүүд

Үргэлжлэх хугацаа: 2022 оны 4-р сарын 4-өөс 7-р сарын 20 хүртэл

Бүртгэл: 4-р сарын 30-ны өдрийг дуустал цахимаар явагдана. Бүртгүүлэх хүсэлтэй иргэд https://forms.gle/EZcEDNxbacEFoNGa7 линкээр бүртгүүлнэ үү.

Шалгаруулалт:
- “Шилдэг тохижилттой гудамж” – Дэд бүтцийг шийдвэрлэнэ
- “Шилдэг тохижилттой хашаа, хаус” – 10 өрх тус бүр 2,000,000 төгрөг
- “Шилдэг тохижилттой байр” – Шаардлагатай бүтээн байгуулалтыг шийдвэрлэнэ
- “Шилдэг тохижилттой орц”- Шаардлагатай бүтээн байгуулалтыг шийдвэрлэнэ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ Маргааш буюу 20-нд Дундговь аймгийн нутгаар салхи баруун хойноос секунд...
19/04/2022

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Маргааш буюу 20-нд Дундговь аймгийн нутгаар салхи баруун хойноос секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.

⚠️⚠️⚠️ Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Маргааш өдөр Дундговь аймгийн нутгаар бороо, нойтон цас орж, салхи шуургатай, хүйтэн байхыг анхааруулж байна.

Дундговь УЦУОШТөв

Сан-Францискогийн их сургуулийн Менежментийн сургуулийн захирлаар эрдэмтэн, доктор Э.Отгонцэцэг томилогджээ✅💚
14/04/2022

Сан-Францискогийн их сургуулийн Менежментийн сургуулийн захирлаар эрдэмтэн, доктор Э.Отгонцэцэг томилогджээ✅💚

Туршлага судлах аялал хийлээ
24/03/2022

Туршлага судлах аялал хийлээ

MERIT төсөл МХЕГ-тай хамтран Оюу Толгой компанийн үйл ажиллагаатай танилцах туршлага судлах аяллыг 3-р сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд МХЕГ, ....

УИХ-ын дэд дарга Төв, Дундговь, Өмнөговь аймгийн ажил байдалтай танилцаж байна
10/03/2022

УИХ-ын дэд дарга Төв, Дундговь, Өмнөговь аймгийн ажил байдалтай танилцаж байна

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа энэ сарын 3-6-нд Төв, Дундговь, Өмнөговь аймгийн ажилтай танилцаж байна. Тэ...

Дундговь аймгийн ХАА-н салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөөн болов
03/03/2022

Дундговь аймгийн ХАА-н салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөөн болов

3 дугаар сарын 2,3-нд Дундговь аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөөнөөр салбарын үйл ажиллагаагаа дүгнэн, 2022 оны зорилго, зорилт, хүрэх үр ...

Дундговь аймаг дахь МСҮТ “Политехник коллеж” болон өргөжлөө
03/03/2022

Дундговь аймаг дахь МСҮТ “Политехник коллеж” болон өргөжлөө

Дундговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв политехник коллеж болох шалгуурыг 2022 оноос Политехник коллеж болон үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр болж....

Соёлын дэд сайд М.Батбаяр Дундговь аймагт ажиллав
03/03/2022

Соёлын дэд сайд М.Батбаяр Дундговь аймагт ажиллав

Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын баг өчигдөр Дундговь аймагт ажиллав. Тэрээр аймгийн удирдлагууд болон соёл урлагийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж,...

"Монголын хөдөө" нэвтрүүлэг "Шинэ сум" төслийг санаачлагч Р.Эрдэнэбүрэн
27/02/2022

"Монголын хөдөө" нэвтрүүлэг "Шинэ сум" төслийг санаачлагч Р.Эрдэнэбүрэн

Address

Business Center
Mandalgovi

Alerts

Be the first to know and let us send you an email when Dundgobi.mn - Мэдээллийн портал сайт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share