Эрдэнэт Сүлд Үнэлгээ ХХК Erdenet Suld Unelgee HHK

Эрдэнэт Сүлд Үнэлгээ ХХК Erdenet Suld Unelgee HHK Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Эрдэнэт Сүлд Үнэлгээ ХХК Erdenet Suld Unelgee HHK, News & Media Website, Huren bulag bag, Erdenet.

25/01/2024

😱🙏🙏🙏

🙏🙏🙏
25/01/2024

🙏🙏🙏

Гүн эмгэнэл илэрхийлье🙏🙏🙏

19/01/2024
Хүүдээ зориулсан шүлэг🩵Ээж нь хүүгийнхээ гаран дээр нь үнсье Хожмын нэг өдөр нудрага биш ухаанаа зөрүүлээрэй миний хүү 🫡...
19/01/2024

Хүүдээ зориулсан шүлэг🩵
Ээж нь хүүгийнхээ гаран дээр нь үнсье
Хожмын нэг өдөр нудрага биш ухаанаа зөрүүлээрэй миний хүү 🫡
Ээж нь хүүгийнхээ хөлийг нь үнсье
Эр хүн болоод мөрөөдлөө дагаад мянган бээр аялаарай миний хүү ✈️
Ээж нь хүүгийнхээ духан дээр нь үнсье
Хайртай бүсгүй нь хүртэл хүрч чадахгүй тийм өндөр болдог юм гэнэ лээ миний хүү 🕴🏻
Ээж нь хүүгийнхээ чихэн дээр нь үнсье
Эр хүн биздээ чи гээд хатуу үг сонсох болохоор миний хүү 🗣️
Ээж нь хүүгийнхээ нүдэн дээр нь үнсье
Орчлон ертөнцийн хатуу бүхнийг хардаг юм гэнэ лээ эр хүн 😓
Ээж нь хүүгээ зөндөө өргөнөө
Эр хүн болоод дахиж газраас өргүүлдэггүй юм гэнэ лээ 😔
Ээж нь хүүгээ зөндөө эрхлүүлнээ
Энэ орчлонд эр хүн байх хэцүү юм гэнэ лээ🥺
Ээж нь хүүгээ зөндөө тэвэрнээ
Эр хүн болохоор миний хүү 🫂
Ээж нь хүүдээ маш их хайртай шүү үр минь 🩵

БИЛГИЙН ТООЛЛЫН 92024.01.19 / БААСАН ГАРАГӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН НЭГ ЦАГААН ХАР МОРЬ ӨДӨРҮс засуулвал: Өвчин өч...
19/01/2024

БИЛГИЙН ТООЛЛЫН 9

2024.01.19 / БААСАН ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН НЭГ ЦАГААН ХАР МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ.

Наран ургах, шингэх: 08.34-17.31

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Төмөр

Аргын тооллын 1 сарын 19, Сугар гараг. Билгийн тооллын 9, Гоё хүүхэн одтой, хар морь өдөр. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана.

Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Балжинням өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

19/01/2024

1. Багаас эхэл – ингэх нь хамгийн зөв.

Домбо аажим аажмаар дүүрдэг. Хамгийн чадварлаг багш хүртэл сурагч байсан гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв та эрэмбэ сахих чадвартай агаад тэвчээртэй бол амжилтанд хүрэх боломж үргэлж бий. Шөнийн дотор уулын оргилд хүрэхгүй учир багаас эхэлж шантралгүй хөдөлмөрлөсөн хүн л домбыг дүүргэж чадна.

2. Бодол биелдэг.

Бидний оюун бодол бол бидний ертөнц юм. Буруу бодол тээвээс өвчин зовлон таныг дагах болно. Цэвэр ариуныг өвөртлөвөөс сайн сайхнаар хүрээлэгдэх болно. Зөв амьдрахын тулд зөв бодлоор оюун ухаанаа цэнэглэх хэрэгтэй. Эерэгээр сэтгэж хүссэндээ хүрдэг бол сөрөг бодол өөрийг тань хөнөөхөөс цаашгүй.

3. Уучилж сурах.

Уур хилэнгээ дотроо хадгалах нь улайссан чулуу барьчихаад өөр нэгэн рүү шиднэ гэж хүлээхтэй адил, өөрөө түлэгдээд л дуусна. Бусдыг уучлах нь өөрийгөө чөлөөлнө гэсэн үг юм. Тэр даруй уучилж сурах нь хэцүү ч гэсэн боломжтой.

4. Таны үйлдэл бүр үр дагавартай.

Хөгжиж дэвшихийн тулд өдөр бүр үр бүтээлтэй байх хэрэгтэй. Бурхан шувуу бүрт өт өгдөг ч үүрэнд нь хаяж өгдөггүй. Юм хийсэн хүний хувь заяа юу ч хийгээгүй хүнийхээс өөр байдаг гэдгийг санаарай.

5. Ойлгох гэж оролд.

Үнэнийг эрэлхийлэх нь өөрийгөө зөвтгөхөөс чухал. Бусдыг ойлгоход бүхнээ зарцуулсан цагт өөрийг ойлгуулахад хүч зарагдахгүй. Амар амгалан байх нь зөв байхаас чухал.

6. Өөрийгөө ялан дийл.

Мянган тулаанд ялснаас өөрийгөө нэг ялсан нь дээр. Өөрийгөө ялан дийлсэн ялалтыг тань хэн ч булааж чадахгүй. Харин өөрийгөө ялан дийлэхийн тулд бодлоо удирдаж хянах чадвартай байх хэрэгтэй. Далайн шуурга шиг буцалж байж болохгүй. Магадгүй танд бодлоо удирдана гэдэг нь утгагүй сонсогдож болох юм. Тэгвэл та бодоод үзээрэй, шувуу дээгүүр тань нисэхийг та болиулж чадахгүй ч, толгой дээр тань үүрээ засахыг зогсоож чадна шүү дээ.

7. Найрамдлыг эрхэмлэн амьдрах хэрэгтэй.

Амгалан байдал дотроос эхэлдэг. Тайван амгалан байя гэвэл гаднаас эрж хайх биш өөрийн сэтгэл рүүгээ өнгийж харах нь зүйтэй.

8. Үргэлж талархаж байх.

Өглөө болгон сэрдэгтээ, идэх хоол, өмсөх хувцас, хайрлах хүнтэй гэдгээ бодоод өдөр бүр юм бүхэндээ талархаж байх хэрэгтэй.

19/01/2024

Мэдлэг - туршлага - бүтээлч байдал - мэргэн ухаан

Мэдлэг
Энэ таны өдөр тутмын амьдралаа хэрхэн өнгөрүүлсэн тухай юм. Та юуны тухай уншиж судлана тэр тэр мэдлэг болж үлддэг. Мэдлэг мэдээлэл биш.

Туршлага
Сурсан судалсан бүхэн амьдрал дээр төгс биелэнэ гэсэн үг биш. Тиймээс сурч судалсан зүйлс бүрээ амьдрал дээр буулгах тусам алдаа оноог нь харж туршлагаждаг. Туршлага товчлогдохгүй.

Бүтээлч байдал
Бид туршлага бүрээ сайжруулах тусам аливааг илүү сайнаар хийж бүтээлч байдлаа нэмэгдүүлдэг. Бүтээлч байдлын хоол нь сониуч зан билээ.

Ухаан
Хэрвээ та мэдлэгтэй, туршлагатай, бүтээлч байлаа гээд өөртэйгөө өнгөрүүлэх цагаа хойш тавьдаг бол өөрийнхөө тухай болон хийж буй зүйлийнхээ тухай эргэцүүлэн бодохгүй бол дээрх 3 чанарыг үгүй хийх боломжтой. Ухаан нь бодох чадвартай холбоотой.

Address

Huren Bulag Bag
Erdenet
610001

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэнэт Сүлд Үнэлгээ ХХК Erdenet Suld Unelgee HHK posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share