FOCUS studio

FOCUS studio ӨӨР ӨӨР ҮЗЭЛ БОДЛУУДЫН ТАЛБАР

  _event 👉 “Фокус Дархан” сэтгүүл шинэ дугаарын зочдоо уншигчидтай нь уулзуулахаар ээлжит эвентээ зарлаж байна. 👉 ХЭЗЭЭ:...
26/04/2024

_event

👉 “Фокус Дархан” сэтгүүл шинэ дугаарын зочдоо уншигчидтай нь уулзуулахаар ээлжит эвентээ зарлаж байна.
👉 ХЭЗЭЭ: 2024.05.04-ны 15.00 цагт
👉 ХААНА: “Буудай” зочид буудал
👉 ТАХ: 15.000₮
☎️ ХАРИЛЦАХ УТАС:
9038-3080 9042-0342

Эрхэм зочин:
🔥 Дархан хотноо кофены соёлын үрийг тарьж дарханчуудын талархлыг хүлээсэн “Минго” кофе шопыг үүсгэн байгуулагч Э.СОЛОНГО

Сонирхолтой яриа дэлгэн, танилцах уулзалт (networking) хийцгээе.

🔥 Хайр энэрэл дутсан олон арван хүүхдүүдийг эхэн сэтгэлээр энэрэн өсгөж, сурган хүмүүжүүлж, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэсэн “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийг үүсгэн байгуулагч Монгол Улсын Гавъяат багш С.ЭРДЭНЭЧУЛУУН

🔥 Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр тодорхой зорилгуудыг хэрэгжүүлж, "дэлхийгээс" хөрөнгө оруулалт татан Дархан хотынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй "Найрамдал" төслийн удирдагч, ЕДИЭТ-ын захирал PhD П.МЭНД-АМГАЛАН

🔥 ХБНГУ-ын Бавари мужийн Гадаад бодлого Аюулгүй байдлын зөвлөлийн дүүргийн дэд дарга, мужийн төлөөлөгч, Дархан хотын унаган охин СОЛОНГО ТРЭМЛ

🔥 Монголын говьд Марс руу явах хүмүүсийг бэлтгэх аналоги төвийг байгуулахаар Дэлхийн сансрын судалгааны NASA, JAXA, ISRO, Европын сансрын агентлаг (ESA) зэрэг томоохон байгууллагуудтай өдөр тутам хамтран ажиллаж, Монголын говьд Марс руу явах хүмүүсийг бэлтгэх аналоги төвийг байгуулах “МARS-V” төслийг санаачлагч С.ЭРДЭНЭБОЛД

Сонирхолтой яриа дэлгэн, танилцах уулзалт (networking) хийцгээе 🥰🥰

🔥 Үндэсний хоолны соёлоо дэлхийд сурталчилж, “YouTube”-ийн 558 мянга гаруй үзэгчдийг байлдан дагуулж буй “ARTGER” контентыг санаачлагч, АRTGER медиа группын Гүйцэтгэх захирал Р.ЖАВХЛАНТӨГС

Сонирхолтой яриа дэлгэн, танилцах уулзалт (networking) хийцгээе 🥰🥰

   👉 “Фокус Дархан” сэтгүүл шинэ дугаарын зочдоо уншигчидтай нь уулзуулахаар ээлжит эвентээ зарлаж байна. ЗОЧИД: 🔥 Үндэс...
26/04/2024

👉 “Фокус Дархан” сэтгүүл шинэ дугаарын зочдоо уншигчидтай нь уулзуулахаар ээлжит эвентээ зарлаж байна.

ЗОЧИД:
🔥 Үндэсний хоолны соёлоо дэлхийд сурталчилж, “YouTube”-ийн 558 мянга гаруй үзэгчдийг байлдан дагуулаад буй “ARTGER” контентыг санаачлагч, АRTGER медиа группын Гүйцэтгэх захирал Р.ЖАВХЛАНТӨГС

🔥 Монголын говьд Марс руу явах хүмүүсийг бэлтгэх аналоги төвийг байгуулахаар Дэлхийн сансрын судалгааны NASA, JAXA, ISRO, Европын сансрын агентлаг (ESA) зэрэг томоохон байгууллагуудтай өдөр тутам хамтран ажиллаж, Монголын говьд Марс руу явах хүмүүсийг бэлтгэх аналоги төвийг байгуулах “МARS-V” төслийг санаачлагч С.ЭРДЭНЭБОЛД

🔥 ХБНГУ-ын Бавари мужийн Гадаад бодлого Аюулгүй байдлын зөвлөлийн дүүргийн дэд дарга, мужийн төлөөлөгч, Дархан хотын унаган охин СОЛОНГО ТРЭМЛ

🔥 Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр тодорхой зорилгуудыг хэрэгжүүлж, "дэлхийгээс" хөрөнгө оруулалт татан Дархан хотынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй "Найрамдал" төслийн удирдагч, ЕДИЭТ-ын захирал PhD П.МЭНД-АМГАЛАН

🔥 Хайр энэрэл дутсан олон арван хүүхдүүдийг эхэн сэтгэлээр энэрэн өсгөж, сурган хүмүүжүүлж, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэсэн “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийг үүсгэн байгуулагч Монгол Улсын Гавъяат багш С.ЭРДЭНЭЧУЛУУН

🔥 Дархан хотноо кофены соёлын үрийг тарьж дарханчуудын талархлыг хүлээсэн “Минго” кофе шопыг үүсгэн байгуулагч Э.СОЛОНГО

Сонирхолтой яриа дэлгэн, танилцах уулзалт (networking) хийцгээе.

👉 ХЭЗЭЭ: 2024.05.04-ны 15.00 цагт
👉 ХААНА: “Буудай” зочид буудал
👉 ТАХ: 15.000₮

☎️ ХАРИЛЦАХ УТАС:
9038-3080 9042-0342

👉 Цоо шинэ, дөнгөж саяхан та бүхний гарт хүрээд буй 👑“Фокус Дархан” сэтгүүлийн энэхүү үндсэн дугаар нь эрхэмсэг дарханчу...
17/04/2024

👉 Цоо шинэ, дөнгөж саяхан та бүхний гарт хүрээд буй 👑“Фокус Дархан” сэтгүүлийн энэхүү үндсэн дугаар нь эрхэмсэг дарханчуудын түүхээс бүтсэн. Өөр өөр амьдрал тэмцэл, хүсэл тэмүүлэл, сургамж ухаарал, амжилт бахархал бүхий эдгээр найман эрхэмийн чин сэтгэлийн халуун яриаг та эндээс уншаарай! 🥰

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээрх тодорхой зорилгуудыг хэрэгжүүлж, "дэлхийгээс" хөрөнгө оруулалт татан Дархан хотынхоо хөгжилд үнэ цэнтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй эрхэмсэг Дарханчуудын нэг бол яахын аргагүй "Найрамдал" төслийн удирдагч, ЕДИЭТ-ын захирал PhD П.Мэнд-Амгалан юм.

🔥 Ярилцлагын хэсгээс:
"...ЁСТОЙ ШУДАРГА, ЗӨВ СИСТЕМ САНАГДАЖ БАЙНА. БИД БУСАД УЛС ОРНУУДЫН ХӨГЖИЛ ДЭВШИЛ, ОЛОЛТТОЙ ТАЛУУДЫГ ТАНЬЖ МЭДЭХЭЭРЭЭ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДАРХАН ХОТТОЙГОО ХАРЬЦУУЛЖ ХАРАХ ЮМ. ТА Ч БАС СОЛОНГОСЫГ МОНГОЛТОЙ, ТЭР ДУНДАА ДАРХАН ХОТТОЙГОО ХАРЬЦУУЛЖЭЭ?

- Хүн боловсрох хэрээрээ асуудлыг томоор харж, шийдлийг олох гэж хичээдэг юм байна. Би эхэндээ ХААИС-ынхаа үйл ажиллагааг өргөжүүлчих юмсан гэж эрэл хайгуул хийдэг байсан бол одоо Дархан хотынхоо асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэж боддог, санаа зовнидог болжээ. Хог бол зөвхөн Дархан хотын бус дэлхий нийтийн асуудал. Хүн төрөлхтөн өдөрт 2,1 сая тонн хог бий болгож, түүнийхээ 75 хувийг байгальд шингээж байна. Энэ хэрээр бидний амьдрах орчин доройтож, дэлхийн байгаль экологид сөрөг нөлөөллүүд бий болдог. Саяхан л дэлхий дулаарч байна гэж байсан бол одоо буцлам эринд шилжлээ гэж эрдэмтэд ярьж байна. Энэ бол аюул. Хойч үе маань хэрхэн амьдрах билээ. Албан ёсны тоон мэдээллээр дарханчууд жилд 50.000 тонн хур хогийг үүсгэж, байгальд дарж булшилдаг. Энэ зөвхөн төвлөрсөн хогийн цэгт очиж буй бүртгэгдсэн хог хаягдлын хэмжээ. Гэтэл албан бусаар, хотын ойролцоох гуу жалга, хаа нэгтээ хаяж байгаа хог хаягдал энд ороогүй. Нийт хогныхоо тоо хэмжээг бид бүрэн гаргаж чадахгүй л байна. Тэгвэл, хэрэв Дархан хотынхон хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, дахин боловсруулдаг болчихвол, хогийн цэгт очих хог хаягдлын хэмжээ багасаж, жилд 50 мянган тонн биш 10 хүрэхгүй тонн хогийг булшилдаг болно. Энэ бол эх дэлхий, ирээдүйдээ бидний өгч чадах маш том өв юм..."

👉 Цоо шинэ, дөнгөж саяхан та бүхний гарт хүрээд буй 👑“Фокус Дархан” сэтгүүлийн энэхүү үндсэн дугаар нь эрхэмсэг дарханчу...
17/04/2024

👉 Цоо шинэ, дөнгөж саяхан та бүхний гарт хүрээд буй 👑“Фокус Дархан” сэтгүүлийн энэхүү үндсэн дугаар нь эрхэмсэг дарханчуудын түүхээс бүтсэн. Өөр өөр амьдрал тэмцэл, хүсэл тэмүүлэл, сургамж ухаарал, амжилт бахархал бүхий эдгээр найман эрхэмийн чин сэтгэлийн халуун яриаг та эндээс уншаарай! 🥰

🔥 Монголын говьд Марс руу явах хүмүүсийг бэлтгэдэг аналоги төвийг байгуулахаар NASA, JAXA, ISRO, Европын сансрын агентлаг (ESA) зэрэг дэлхийн томоохон шинжлэх ухааны байгууллагуудтай өдөр тутам хамтарч ажиллаж байгаа MARS-V төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар дэмжин хамтрахаа илэрхийлж, Монгол Улсын Засгийн газарт болон Гадаад харилцааны яаманд ажлын хэсгүүд гаран ажиллаж байгаа билээ. Тус төслийг санаачлагч С.ЭРДЭНЭБОЛД-той хийсэн ярилцлагаас:

💥 ТЭР ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХЭРХЭН ГЯЛАЛЗУУЛЖ, ҮНЭ ЦЭНТЭЙ БОЛГОХ ВЭ? ӨНӨӨДӨР МОНГОЛ ЗАЛУУС, ЯЛАНГУЯА МАНАЙ ДАРХАНЫ ЗАЛУУС АЖИЛ ОЛДОХГҮЙГЭЭС ГЭР БҮЛЭЭСЭЭ ХОЛ ХАРИЙН НУТАГТ ЭСВЭЛ ХӨДӨӨ УУРХАЙД АЖИЛЛАХААР ЯВЖ БАЙНА. ЭНЭ ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ? ӨӨРЧЛӨХӨД БИДЭНД ЮУ ХЭРЭГТЭЙ ВЭ?

-Хүнээ ирлэж гялалзуулсан дэлхийн хэмжээний мега төсөл л бидэнд хэрэгтэй байна. Ялангуяа Дарханд. UNICORN буюу “Ганц эвэрт” гэх ойлголт дэлхийд байдаг даа. 1969 онд америкчууд саран дээр “Аполлон”-ыг газардуулсан. Зөвхөн энэ үйл ажиллагааг дагаж 20.000 орчим бизнес шинээр гарч ирсэн байдаг. Манай “Оюу-Толгой” ч мөн адил. Хэдэн мянган бизнесүүд дагаад бий болсон. Төсөл гэдэг дан ганц зүйл биш юм. Түүнийг дагаад бүхэл бүтэн экосистем, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, үр өгөөж авч үлдэх тогтвортой байдал, үнэ цэн авч чадах хэм хэмжээ бий болдог. Ердөө ганц жишээ хэлье. Өөрт ойрхон байгаагийн хувьд хэлж байгаа юм шүү. Жишээ нь, Марс руу явах хүмүүсийг бэлтгэх аналог төвийг Монголын говьд байгуулахад “Remote controlling center” буюу Алсын удирдлагийн төв нь Дарханд байгаасай гэж би боддог. Энэ бүрэн боломжтой. Дарханд дэлхийн сансрын “Марс судлалын төв” байхад, түүнийг дагаад маш олон боломж, технологи, шийдлүүд орж ирнэ. Яг л, Дархан хотыг бүтээн байгуулахад олон улс орноос мэргэжилтнүүд ирж үйлдвэржилтэнд тусалж байсан шиг дэлхийн эрдэмтэд ирж, энд үнэ цэнээ өгнө. Манай залуус ч Солонгос руу олон мянгаараа явж хар ажил хийлгүй, эх орондоо дэлхийн хэмжээний цалин авдаг болох боломжтой. Иймэрхүү, шинжлэх ухааны суурьтай, технологи, инновацийн үсрэлттэй дэлхийн хэмжээний төсөл л бидэнд хэрэгтэй байна.
Сүхбаатарын Эрдэнэболд
Erdenebold Sukhbaatar

👍 Цоо шинэ, дөнгөж саяхан та бүхний гарт хүрээд буй 👑 “Фокус Дархан” сэтгүүлийн энэхүү үндсэн дугаар нь эрхэмсэг дарханч...
16/04/2024

👍 Цоо шинэ, дөнгөж саяхан та бүхний гарт хүрээд буй 👑 “Фокус Дархан” сэтгүүлийн энэхүү үндсэн дугаар нь эрхэмсэг дарханчуудын түүхээс бүтсэн. Өөр өөр амьдрал тэмцэл, хүсэл тэмүүлэл, сургамж ухаарал, амжилт бахархал бүхий эдгээр найман эрхэмийн чин сэтгэлийн халуун яриаг та эндээс уншаарай!

🔥 Жолооч болж, ижийгээ хүрэх газарт нь хүргэж өгдөг болохыг мөрөөдсөн бяцхан хүү Т.Сугарыг амьдралын зам хөтөлж, Дархан хотын нийтийн тээвэрт алдар гавъяагаа мөнхлөн, өргөн олон зорчигч дарханчуудынхаа дунд “АВТОБУСНЫ СУГАР” хэмээн алдаршин үлдсэн билээ.

👍 Ярилцлагын хэсгээс...
“ТЭР ҮЕД ЕР НЬ НИЙТИЙН ТЭЭВЭР ЯМАР БАЙСАН БЭ? ХЭР АЧААЛАЛТАЙ БАЙВ?
- Би маргааш нь автобусаа хүлээж аваад шууд “Үйлдвэрийн” шугаманд хуваарилагдсан. Тэр үе буюу 1970-1980 он Дархан хот ердөө дөрвөн түмэн \40.000\ хүнтэй байсан хэдий ч, нийтийн тээвэр тэр дундаа "Үйлдвэр" чиглэл маш их ачаалалтай байв. Олон үйлдвэрүүд баригдаж, зэрэг зэрэг ашиглалтанд орж байлаа. Дархан хот жинхэнэ хөгжиж байсан цаг. Зөвхөн манай шугаманд гэхэд л 8-9 автобус тасралтгүй эргэж байхад л бид зорчигчдоо багтаадаггүй, хүрэлцдэггүй байв. Би 1970-1980 оны дарханчуудыг жинхэнэ энэ хотыг бүтээгчид гэж боддог...”

👍 Цоо шинэ, дөнгөж саяхан та бүхний гарт хүрээд буй 👑 “Фокус Дархан” сэтгүүлийн энэхүү үндсэн дугаар нь эрхэмсэг дарханч...
16/04/2024

👍 Цоо шинэ, дөнгөж саяхан та бүхний гарт хүрээд буй 👑 “Фокус Дархан” сэтгүүлийн энэхүү үндсэн дугаар нь эрхэмсэг дарханчуудын түүхээс бүтсэн. Өөр өөр амьдрал тэмцэл, хүсэл тэмүүлэл, сургамж ухаарал, амжилт бахархал бүхий эдгээр найман эрхэмийн чин сэтгэлийн халуун яриаг та эндээс уншаарай!

🔥 Үндэсний хоол, уламжлалт соёлоо дэлхийд хүргэж YOUTUBE-д хагас сая гаруй байнгын үзэгчидтэй болоод байгаа ARTGER контент сувгийг санаачлагч, “АРТГЭР Медиа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал найруулагч, продюсер Р.ЖАВХЛАНТӨГС-ийн ярилцлагаас:

"ЭРЧҮҮД, ХООЛ, ШАРСАН МАХ.., бас зарим нэг үндэсний онцлог бүхий зүйлсийг товойлгож харуулдаг. Тухайлбал МОНГОЛ БАНХАР. Энэ тодорхой зорилготой байх. Тийм үү?

- Тэгэлгүй яахав. Үндэсний хоолыг контент болгож дэлхийд танилцуулахын зэрэгцээ бусад соёлоо сурталчлах гэсэн “ARTGER”-ийн анхны концепц зорилго маань. Бид сайн дураараа “соёлын элч” болж байгаа юм. Тийм ээ.., “Сайн дураараа..” \инээв\. Тэгэхээр, эргээд эхний цэг дээрээ очъё. Яагаад 2016 оны тэр өдөр би, ерөөсөө энэ сувгийг нээж, хоолны контент эхлүүлэн, түүгээр дамжуулан соёлоо түгээх нь зөв юм байна гэж бодсон гэхээр, монгол хоол өөрөө UNIQUE and SECRET \хосгүй онцгой бас нууцлаг\ байхгүй юу. Маш өвөрмөц, содон, тайлагдаагүй ертөнц. Дэлхийд, ялангуяа барууны ертөнцөд гадныхан Монголыг бол мэднээ. Чингис хаан, Монголын эзэнт гүрний агуу түүхээр мэддэг. Гэхдээ энэ дунд хоолны сэдэв нь мөнхийн асуултын тэмдэгтэй, эргэлзээтэй явж ирсэн. Баруунд монгол барбекью ресторанууд бий. Бас барууныхны дунд “Mongolian Beaf” гэдэг хоол жор их дэлгэрсэн байдаг. Зарим нэг түүх, шастир судалгаанд Азийн халуун тогоо, Хятад HotPot-ыг Монголоос үүссэн гэсэн нь ч бий. Судлах л хэрэгтэй. Бидэнд өөрсдөө ч сайн мэддэггүй зүйлс олон байна. Тэгэхээр, монгол хоол яах аргагүй хамгийн гол сэдэв мөн.
Javkha Ara
ARTGER Mongolia

👍 Таныг бид, Сэтгүүлийн хуудсыг гараараа имрэн эргүүлж, хүртэхүйн таашаалыг мэдрэх зуураа өнгө дизайнд нь шимтэн мэлмий ...
16/04/2024

👍 Таныг бид,
Сэтгүүлийн хуудсыг гараараа имрэн эргүүлж, хүртэхүйн таашаалыг мэдрэх зуураа өнгө дизайнд нь шимтэн мэлмий юугаа баясгаж, уншихуй мэдэхүйн бадрангуй хүсэлд хөтлөгдөн бидний бүтээсэн “Фокус Дархан” сэтгүүлийн шинэхэн дугаарт саатан буйгаар төсөөлнөм...

Багагүй хугацаанд завсарласан 👑 “Фокус Дархан” сэтгүүл эргэн та бүхэнтэйгээ учран золгохдоо, эрхэмсэг дарханчуудын түүхээр уулзаж байна. Өөр өөр амьдрал тэмцэл, хүсэл тэмүүлэл, уналт босолт, сургамж ухаарал, амжилт бахархлын эдгээр түүх бүгд “ХҮНИЙ ТҮҮХ”. Хүн бүрийн түүхийн ард цаг үе, нийгмийн түүх бий.

🔥 Уярч бодох ухаарал, урагш гишгэх хүч өгөх дахин давтагдашгүй, бахархал дүүрэн эдгээр эрхэм хүмүүсийн түүхийг “Фокус Дархан” сэтгүүл өөрийн хуудаснаа мөнхөлсөндөө баяртай байна. Түүхийн гэрч болон бидэнтэй хамт байгаа таньд ч бас талархал илэрхийлье.

Халуун кофегоо ч ууж амжаагүй байхад, дэлхий ертөнцийн хаа нэгтээ цоо шинэ нээлтүүд бий болж, хүн төрөлхтөн “хөгжил” хэмээх их орчилд түрэгдэн хөтлөгдсөөр. Гэхдээ, хэн нэгний гараар бичсэн захидлыг үнэ цэнтэйд тооцож нандигнан хадгалдаг шиг, хуудас имрэх нандин мэдрэмж хуучирч үгүй үл болно гэдэгт бид итгэнэм...
Хүндэтгэсэн:
“Фокус Дархан” сэтгүүлийн хамт олон.

👍 Та захиалан, хүргүүлж уншихыг хүсвэл ☎️ 9042 - 0342 дугаарын утсаар холбогдоорой. Үнэ 15.000₮

Дарханы маань шинэ жилийн талбай үнэхээр гоё байсан шүү🎄🎄🎄
02/01/2024

Дарханы маань шинэ жилийн талбай үнэхээр гоё байсан шүү🎄🎄🎄

07/04/2023

👉 Дархан хот НИЙТИЙН ТЭЭВЭРГҮЙ БОЛСОН УУ?
👉 Төр хувийн хэвшлийн үл ойлголцлоос хэн хохиров?
👉 Дархан хотод цаашид нийтийн тээвэр хөгжих үү?

🔥 Подкастын залуус бид, тухайн долоо хоногт орон нутагтаа болж өнгөрсөн үйл явдлуудаас олны анхаарлын төвд байсан асуудлыг сонгон, хамаарал бүхий зочныг оролцуулан ярилцдаг.

Энэ удаад Дархан хотод Нийтийн тээврийн Шугамын автобусны үйлчилгээг эрхлэгч ЭлитХөгжил ХХК-ы захирал Badral Zagdsuren зочин оролцогчоор оролцлоо.

Жамсрангийн Ганболд
Batbold Batjargal
Alimaa Mygmar

 🌙🌠
24/03/2023

🌙🌠

🌆🌅
16/03/2023

🌆🌅

07/03/2023

👉"Хэвлэл мэдээлэл ба Төрийн хамтын ажиллагааны гэрээ"

🔥 Подкастын залуус бид, тухайн долоо хоногт орон нутагтаа болж өнгөрсөн үйл явдлуудаас олны анхаарлын төвд байсан асуудлыг сонгон, хамаарал бүхий зочныг оролцуулан ярилцахаар шийдвэрлэсэн.

Энэ удаад зочин оролцогчоор Цэц.мн сайтыг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Т. Гэрэлцэцэг уригдаж, Дархан-Уул аймгийн ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь "ХААЛТЫН ГЭРЭЭ" байв уу гэх асуудлыг хөндөн ярилцлаа.

Бат-Очирын Содболд
Batbold Batjargal
Жамсрангийн Ганболд

10/02/2023

👉Хог хаягдлаа бид яах ёстой вэ???

Хүн буй дор хог буй, хотжиж амьдарч байгаа цагт Дархан хот хогны асуудлаа шийдэх ёстой. Харин хэрхэн????

ЗОЧИН ОРОЛЦОГЧ: -ын тэргүүн Alimaa Mygmar

ОРОЛЦОГЧИД:
Бат-Очирын Содболд
Batbold Batjargal

  2023•01•28📷📸
28/01/2023

2023•01•28📷📸

27/01/2023

PODCAST #7

👉Сошиал орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль бидэнд хэрэгтэй юу??

👉Дархан-Уул аймгийн "ИРГЭДИЙН ИНДЭР" Засаг Даргынх уу??? Эсвэл Иргэдийнх үү???

👉Бас нэмээд, -ийн үеэр хамгийн олон давтагдсан "0,07га" газраа авах иргэдийн хүсэлтийн талаар бид зочин оролцогчдын хамт ярилцлаа.

Оролцогчид:
Бат-Очирын Содболд
Batbold Batjargal

Зочин оролцогчид:
Батсайханы Нямбаяр
Крунов Цэдэв

Бүтэн эхээр нь үзэхийг хүсвэл https://fb.watch/ijhTVEQw_0/

26/01/2023

PODCAST #7

👉Сошиал орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль бидэнд хэрэгтэй юу??

👉Дархан-Уул аймгийн "ИРГЭДИЙН ИНДЭР" Засаг Даргынх уу??? Эсвэл Иргэдийнх үү???

👉Бас нэмээд, -ийн үеэр хамгийн олон давтагдсан "0,07га" газраа авах иргэдийн хүсэлтийн талаар бид зочин оролцогчдын хамт ярилцлаа.

Оролцогчид:
Бат-Очирын Содболд
Batbold Batjargal

Зочин оролцогчид:
Батсайханы Нямбаяр
Крунов Цэдэв

24/11/2022

PODCAST #6
- VIP🔥

🔥 Дархан-Уул аймгийн ИТХ-ын ЁС ЗҮЙН ХОРОО хурлын хуралдаанд хэлэлцүүлэхээр САНАЛ оруулсан ч түүнийг нь хэлэлцсэнгүй.
🔥 Ёс зүйн хороо чадамжгүй, үндэслэлгүй санал оруулав уу??
🔥 Эсвэл иргэдийн хурлын төлөөлөгчид хэлэлцэхээс зугтав уу??

Address

Darkhan

Alerts

Be the first to know and let us send you an email when FOCUS studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to FOCUS studio:

Videos

Share

Category

Other Magazines in Darkhan

Show All