Монгол Аархал

Монгол Аархал МОНГОЛ ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ, ААРХАЛ

28/12/2024

Сангийн сайд Б.Жавхлан: “Оюу-Толгой” төсөлд Монголчууд 34% эзэмшээд 1 төгрөгний ч ноогдол ашиг аваагүй өнөөдрийг хүрсэн. Энэ алдааг Ураны хөрөнгө оруулалтын гэрээнд давтахгүйгээр дэлхийд хаана ч байхгүй татвар авах, компани алдагдалтай ажилласан ч жил бүр 50+1 үр өгөөж авах маш сайн гэрээг боловсруулсан.

24/12/2024

#Иргэн; Армид...Сайхан дурсамж.
Анх цэрэгт татагдаж очоод хал цэрэгтэй сайнаар харьцах гээд "-Сайна уу ахаа.." гэсэн чинь "-Гоожуураа би чиний ах биш.." гэж билээ тэгэхэд би энд их л харьцаа муутай газар байна даа гэж бодлоо..
Тэгээд миний цэргийн амьдрал эхэллээ.Анх удаа л дандаа загнаж зандарч харьцдаг олон хүний дунд орчихлоо.Хийсэн болгон минь буруудана..сүүлдээ ч учраа ч олохоо болино загнуулж зодуулчихгүй л явахыг бодно.Бидний дээр хоёр оны цэрэг байлаа эхлээд тэднийг ялгах ч үгүй бүгд л хал цэрэг шиг харагдана.Гэвч сүүлд нь тасгийн дарга бага түрүүч нар 2 дахь оныхон салаан орлогч жагсаалын дарга нар нь 3 дахь оны цэргүүд гэдгийг нь ялгалаа.
Эхлээд нэг юмыг ойлгодоггүй байлаа заримдаа бүр эгдүүцэм тэр нь юу вэ? гэвэл "-Та нар бол хүн биш цэргүүд .. цэрэг гэдэг чинь зэрэг гэсэн үг...бүгдийг цуг зэрэг хийх ёстой нэг чинь алдаа гаргавал бүгд шийтгэл хүлээнэ...нэг чинь хоол идэхгүй бол бүгд л хоол бас идэхгүй..нэг чинь болхиосоо болоод хувцасаа буруу эвхэж тавьбал тэрийг суртал бүгд унтахгүй..нэг чинь сул доройгоосоо болоод маршанд гүйж чадахгүй унавал унавал түүнийг гүйж суртал бүгдийг эхнээс нь хийнэ...нэг чинь албанаас няцаад оргож босвол түүнийг олж ирэх эсвэл өөрөө иртэл та нар унтахгүй зогсох болно.." гэдэг дүрэм байлаа.Хэн нэг арчаагүй юмны өмнөөс би зовох нь шурдарга биш санагддаг байлаа.Гэвч дүрэм иймээс хойш яая гэхэв бид дасан зохицож эхэллээ.Нэгнээ шаардана хянана тусална.Тэр нь түүнээс болж бүгд шийтгүүлэхгүйн л тулд шүү дээ.Оргодол цэргийг харж хянана бас "-чамаас болж бид хохирсон.." гэхэд ямар ч хэнэггүй нөхөр биеэ засахыг бодно.Өөрөөс нь болж гэмгүй байж шийтгэл хүлээх нөхдөө боддог болно.Бие биедээ тусалж хамт зовж зүдэрсээр байгаад хачин их дасал болцгооно.Өдөржин халуун наранд хээрийн сургууль хийж гүйж харайсаар аманд түй гэх шүлсгүй болж тамир барагдах үед "-Би ганцаараа ингэж зовоогүй миний нөхөд яг надтай адил байгаа.." гэж бодохоор нэг л амар болоод явчихна.Манай анги их ч сургууль хийдэг дэгтэй анги байлаа манай ангийн хажууд чанга дэглэмтэй шорон байдаг байлаа гадуур байдаг хоригдолууд биднийг ээлжит сургуулиасаа халтайж ядарсан амьтад бууж ирж явахыг харж зогссоноо "-Арми ч шоронгоос дор эд байна доо.." гэсэн гэдэг.Ингээд нэг л мэдэхэд 2 жил өнгөрч бид өөрсдөө хал цэргүүд болжээ.Бидний хамтын хүчээр манай рот хилийн цэргийн тэргүүний рот болсон байлаа тэр өндөр нэр төрөө хамгаалж явах гэж тэрүүхэндээ л зүдэрнэ.Хамт алба хааж байгаа нөхөддөө хачин их дассан байж билээ тэднийгээ дэндүү сайн мэддэг байлаа энэ маань уурлахаараа ингэдэг шантархаараа тэгдэг тийм хоолонд дуртай...гээл бүгдийг мэддэг болсон байдагсан.Хэцүү байсан цэргийн дүрэм сургууль зүгээр л амьдрал минь болж түүртэхээ ч болино.Халагдах жил манай ангид нэг тэмцээн болов оо манай рот ч яахав хоёр ротыг ардаа хийж 3-р роттой бүхэл төрлөөр ана мана үзлээ тэд ч сайн цэргүүд байлаа яаж ч үзээд яг тэнцлээ.Тэр үед би түрүүч цолтой ротын жагсаалын дарга болсон байлаа.Тэгсэн ангийн захирагч хэлж байна "-Энэ хоёр рот үнэхээр сайн байж цэргийн эрдмээр тэнцлээ гэвч тэмцээн гэж заавал нэг нь ялах учиртай эд тул..." гэснээ офицеруудтай хэсэг зөвлөлдлөө тэгснээ шийдвэрээ сонсгов "-Ротын хоёр Жа-гын дунд тэмцээн явуулаад асуудлыг шийдэе.." гэж байна.Тэгсэн тэр тэмцээн нь 16-24 кг-н (билүү одоо мартжээ их л хүнд эд байсан санагдаж байна)... гирийг хэн нь олон өргөсөн нь түрүүлэг гэдэг байгаа...би ч пал хийгээл явчлаа би тэр гирийг нь яаж ч хичээгээд 15-аас дээш өргөж бардаггүй байсан юм. Харин нөгөө ротын жа бол том бадриун биетэй их спортлог, бөх барилддаг нөхөр байлаа.Манай ротынхон шууд сэтгэлээр уналаа.Аргагүйшдэ мэдээж юм чинь.."-Манай чөргөр жа яагаад ч барахгүй.." гэж бодож байгаа бололтой.Би ч тэрүүхэндээ санаа гаргаад нөгөө Жа-г "-Чи түрүүлээд өргөчих.." гэлээ дотроо хэд өргөх нүү ядаж тэрүүнд нь дөхүүлж нэрээ бодьё л гэж бгаа ухаан нь...тэгсэн нөгөөх ялалтандаа бүрэн итгэсэн байдалтай инээд алдаад "-зиаа.." гээл өргөж эхэллээ.Тэр өөртөө тун итгэлтэй зовох юмгүй өргөж байна ротын цэргүүд нь ялсандаа баярлаад эхэлчихэж...мань эр яг 30 өргөөд гирээ бардам буулгалаа.Нөхдийн маань хичээл зүтгэл надаас шалтгаалах боллоо.
Би ч бодлоо ядаж 20 н хэд хүргэчих юмсандаа нэрээ бодоод гэж бодлоо манайхан ч таг дуугүй оны цэрэг маань намайг өрөвдсөн болтой "-За яахав ээ хө болохоороо л өргөчих бид мундаг байсаан " гэж байна.За гараал өргөж эхэллээ 15...20..гээл эхэлсэн чинь манайхан бүүр догдлоод орилолдож эхэллээ надад их хэцүү байсан ч тэднийхээ итгэлд би догдолсон юм..28...30 гар минь мэдээ алдаж хамаг бие салж унах гэж бгаа мэт байсан боловч надад манай цэргүүдийн хашгиралдан тоолохоос өөр юм сонсогдохоо больсон байлаа нүдээ тас аниад 31..32...33 гээд л гирээ алдлаа.31 хүргээд зогсож болох л байлаа гэвч баттай ялах омог минь намайг урагш түлхсэн юм даа.Би одоо ч гайхдаг юм би дахиж хэзээ ч тийм зүйл хийж барахгүй байхаа....ингээд ялалт бөөн баяр нөгөө ротын Жа намайг алмайран ширтэнэ тэр их гайхсаан чөргөр нөхрөөс тийм их хүч гарна гэж төсөөлөөгүй биз гэхдээ надад миний хамт олон хүч өгсөнийг тэр яаж ойлгохов дээ.Дараа хэдэн өдөр баруун гар минь даагдахгүй явсан шүү хэхэ.
Бид халагдахдаа бие биенээ тэврээд удтал уйлж байж билээ.Одоо эргээд бодоход миний амьдарлын хамгийн утга учиртай сайхан мөчүүд армид болж өнгөрчээ.Олон ч шөнө нойрондоо төрөлх ангидаа эргээд цэрэг болоод очиж байна гэж зүүдэлдэг нөхдөө тэврэн уулзаж байна гэж... сэрээд сайхан зүүдэндээ сэтгэл хөдлөн хэвтдэг сэн.Цэрэг нөхөртэйгөө байрандаа хэвтэж элдэвийг ярьж байснаа би гэнэт яагаад ч юм түүнээс "-Хэрэв дайн болоод миний өмнөөс үхэх болвол чи яах вэ?.." гэж асуусансан тэгэхэд тэр надруу харж байснаа "-Би эргэлзэхгүй үхнээ.." гэж билээ би түүнийг үнэн хэлсэн гэдэгт итгэдэг.Би ийм сайхан нөхөрлөл нэгнээ гэсэн сэтгэлтэй аймшиггүй зоригт цэргүүдтэй сайхан армид алба хаасан хүн...бусад орны арми ямар байдгыг мэдэхгүй гэхдээ л би "-Хүмүүн төрлөхтөний байгуулсан армиуд дундаас хамгийн хүчирхэг ялагдашгүй армид алба хаасандаа үхэн үхтэлээ бахархаж явах болно би одоо ч таны цэрэг хэвээрээ шүү..Монгол улсын төлөө зүтгэе..!!"

24/12/2024

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Woo Lee” хар перецийг хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй

23/12/2024

Дугаараа нуудаг машиныг шалгаж эхэлжээ

23/12/2024

Томуугийн өвчлөл нэмэгдэж, эмч нарын өрөөг суллаж хүүхэд авч эхэллээ

23/12/2024
19/12/2024

“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

19/12/2024
17/12/2024

Address

Darkhan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Аархал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монгол Аархал:

Videos

Share