Амин ертөнц

Амин ертөнц Өдөр бүрийн мэдээ мэдээллийг иргэдэд үнэн бодитоор хүргэнэ

23/01/2025

🫶НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД🙋‍♀️🙋
🤩Өсвөрийн Сэтгүүлч дугуйлангийн хөтлөгч:Г.Ичингаа мэдээлж байна✌️

"Хөх сувд-2025” мөсний баярыг хоёрдугаар сарын 13-23-нд тэмдэглэнэ

17/01/2025

Ажлын ширээний төгс шийдэл “Гэр бүл”-ийн календарь Жич:Дарханд

✌️Өсвөрийн сэтгүүлч дугуйлан нэмэлт элсэлт авч байна🤗Утас:85107789
14/01/2025

✌️Өсвөрийн сэтгүүлч дугуйлан нэмэлт элсэлт авч байна🤗
Утас:85107789

13/01/2025

🫶НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД🙋‍♀️🙋
🤩Өсвөрийн Сэтгүүлч дугуйлангийн хөтлөгч:А.Энх-Ирээдүй мэдээлж байна✌️

👐Цагаан сарын баяр 3 сарын 1-нд болно

🐸Могой жилийн шинийн нэгэн буюу Цагаан сарын баяр хэзээ болох талаар, Монголын Бурхны шашны төв- Гандантэгчэнлин хийдээс “Могой жилийн сар шинийн баяр 2025 оны гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-ноос эхэлнэ.
Энэ жилийн хувьд шинийн 1-ний өдөр тасарсан. 2025 оны хоёрдугаар сарын 28-нд Битүүний өдөр тохиож байгаа гэсэн үг” хэмээн мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл, шинийн нэгэн тасарсан, харин хоёрдугаар сарын 28-нд Битүүний өдөр байх юм. Хэмээн мэдээлсэн байна.

Өсвөрийн сэтгүүлч дугуйландаа нэмэлт элсэлт авч байнаУтас:85107789
09/01/2025

Өсвөрийн сэтгүүлч дугуйландаа нэмэлт элсэлт авч байна
Утас:85107789

08/01/2025

🫶НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД🙋‍♀️🙋
🤩Өсвөрийн Сэтгүүлч дугуйлангийн хөтлөгч:О.Солонго мэдээлж байна✌️

450 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ЖОЛООЧ НАР 30 ХОНОГ НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙНЭ

Он гарсаар, 450 мянган төгрөгөөс дээш торгуультай, түүнийгээ төлөөгүй жолооч нар 30 хоног нийтэд тустай хийх тухай журам хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Хуулийн хэрэгжилтийг хангахаар Монгол Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан журам батлагдсан. Журмаар торгуулийн аргачлалыг хэрхэн бодох, хэрхэн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тооцоолсноор, хуулийн зохицуулалт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх талаар мэдээлжээ.

Энэ талаар ТЦА-аас мэдээлэхдээ "Торгуулийн хэмжээ 450,000 төгрөгөөс бага байвал албадан төлүүлэх, торгууль төлөх хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулна.
Харин 450,000 төгрөгөөс их байвал нийтэд тустай ажил хийлгэнэ. Нэг өдөр 8 цаг ажиллана. Нэг өдрийн ажил 15,000 төгрөгөөр тооцно.

Торгуулийн хугацаа хэтэрсэн, нэмэгдэж байна гэдэг мэдээллийг тухайн иргэний бүртгэлтэй гар утасны дугаар руу болон и-монголиа систем рүү хүргүүлнэ. Хэрвээ торгууль нь нэмэгдээд 450 мянган төгрөг хүрсэн бол цагдаагийн байгууллагаас шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргана. Шүүхээс хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн нийтэд тустай ажил хийлгэнэ" гэжээ.

🌟ХӨХ СУВД⭐️“Хөх сувд” мөсний баярыг 2025 оны 2 дугаар сарын 13-23-ний хооронд 10 хоног зохион байгуулахаар болжээ. Жил б...
05/01/2025

🌟ХӨХ СУВД⭐️
“Хөх сувд” мөсний баярыг 2025 оны 2 дугаар сарын 13-23-ний хооронд 10 хоног зохион байгуулахаар болжээ. Жил бүрийн 3 дугаар сарын эхний өдрүүдэд 2 өдөр болдог энэхүү баярыг энэ жил наашлуулсан нь Цагаан сарын баяртай холбоотой аж.
Модон могой жилийн хаврын тэргүүн сар 2025 оны 3 дугаар сарын 1-нд гарна. Энэ нь “Хөх сувд”-тай давхцаж байгаа учир Хөвсгөл аймгийн ЗДТГ мөсний баярыг 2 дугаар сард товлохоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд саналаа хүргүүлсэн байна. Уг саналыг тус яам хүлээн авч, 2 дугаар сарын 21-23-ны хооронд зохион байгуулахаар товлов.
Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар Сантын өвөр гэдэг газар Мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан түүхтэй.
Харин 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр жил бүр уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал эвент үйл ажиллагаа болж өргөжин хөгжиж байгаа юм.
“Хөх сувд-2024” мөсний баярт 20 мянга гаруй иргэн оролцсон байна.

31/12/2024

🫶НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД🙋‍♀️🙋
🤩Өсвөрийн Сэтгүүлч дугуйлангийн хөтлөгч:С.Умдариймаа мэдээлж байна✌️

✋ХҮҮХДИЙН БЭЛЭГ СОНГОХДОО ХАДГАЛАХ ХУГАЦАА ДУУССАН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

🤔Иргэд хүүхдийн бэлгийг сонгохдоо бүтээгдэхүүний орц тэр дундаа чихэрлэг бүтээгдэхүүн хэр их байгааг харах хэрэгтэй. Мөн тухайн бүтээгдэхүүнийхээ хаяг, шошго хадгалах хугацааг сайтар шалгах хэрэгтэй. Мөн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалахгүйгээс хадгалах хугацаа дуусаагүй ч бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэл бий гэдгийг анхаарах ёстой” гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

24/12/2024

🫶НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД🙋‍♀️🙋
🤩Өсвөрийн Сэтгүүлч дугуйлангийн хөтлөгч:Т.Хулан мэдээлж байна✌️

🖊️БАГА АНГИЙН СУРАГЧДЫН АМРАЛТ ЭХЭЛЛЭЭ

✏️Улс орон даяар ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнхны амралт өнөөдрөөс /2024.12.23/ эхлээд байна. Боловсролын яамнаас 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын амралтын хуваарийг гаргахдаа энэ сараас нэгдүгээр улирлын амралтыг эхлүүлэхээр төлөвлөсөн юм. Сурагчдын амралтын хуваарийг хүргэж байна.
✏️Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн I-II ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 24-нийг дуустал амарна.
Орон нутагт I-II ангийнхан арванхоёрдугаар 23-наас нэгдүгээр сарын 17-ныг дуустал амарна.
Нийслэлд III-V ангийнхан арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 24-нийг дуустал амарна.
Орон нутагт III-V ангийнхан арванхоёрдугаар 30-наас нэгдүгээр сарын 17-ныг дуустал амарна.
Нийслэлд VI-IX ангийнхан арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 24-нийг дуустал амарна.
Орон нутагт VI-IX ангийнхан арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 17-ныг дуустал амарна.
Нийслэлд X-XII ангиийнхан нэгдүгээр сарын 6-24-нийг дуустал амарна.
Орон нутагт X-XII ангийнхан нэгдүгээр сарын 6-17-ныг дуустал амарна.

🩷ӨСВӨРИЙН СЭТГҮҮЛЧ ДУГУЙЛАНГИЙН СУРАГЧИД 🫰📝Дархан-Уул аймгийн Хүүхэд хөгжлийн ордны дэргэдэх Өсвөрийн сэтгүүлч дугуйланг...
23/12/2024

🩷ӨСВӨРИЙН СЭТГҮҮЛЧ ДУГУЙЛАНГИЙН СУРАГЧИД 🫰

📝Дархан-Уул аймгийн Хүүхэд хөгжлийн ордны дэргэдэх Өсвөрийн сэтгүүлч дугуйлангийн отгон шавь нар Төвийн бүсийн “Ди Би Эс” телевизийн үйл ажиллагаатай танилцаж практик сургалтад хамрагдлаа.
🎤Дугуйлангийн сурагч хүүхдүүдэд мэдээг хэрхэн яаж бэлтгэн олон нийтэд түгээдэг хэрхэн дэс дарааллаар дамжин телевизээр цацагддаг зэрэг онолын хичээлийг бататган дадлага хичээл орсон юм.

16/12/2024

🫶НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД🙋‍♀️🙋

🤩Өсвөрийн Сэтгүүлч дугуйлангийн хөтлөгч:Б.Мөнгөнтуяа мэдээлж байна✌️

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ "ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ"-ӨӨР ШАЛГАРЧЭЭ

Монголын хүүхдийн зөвлөлийн 2024 оны үндэсний зөвлөгөөн олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт энэ сарын 10-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Уг зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн зөвлөлүүд тухайн онд санаачилсан, хийж хэрэгжүүлсэн ажлын үзүүлэлтээрээ Дархан-Уул аймгийн хүүхдийн зөвлөл 2023 оны амжилтаа бататган “Үндэсний шилдэг хүүхдийн зөвлөл”-өөр 2 дахь удаагаа тодорлоо.

🫰Дугуйлангийнхаа мундаг шавьдаа амжилт хүсье😍

✌"ӨСВӨРИЙН СЭТГҮҮЛЧ" дугуйлан нэмэлт элсэлтээ авч байна🤙Бүртгэлийн утас: 9940-4034🤘Дархан-Уул аймгийн Хүүхэд хөгжлийн ор...
13/12/2024

✌"ӨСВӨРИЙН СЭТГҮҮЛЧ" дугуйлан нэмэлт элсэлтээ авч байна
🤙Бүртгэлийн утас: 9940-4034
🤘Дархан-Уул аймгийн Хүүхэд хөгжлийн ордонд хичээллэх "Өсвөрийн сэтгүүлч" дугуйлан шинэ элсэлтээ авч байгаа бөгөөд тус дугуйланд суралцсанаар:
📍Илтгэх ур чадвар,
📍Хувь хүний хөгжил,
📍Авиа зүй,
📍Найруулга зүйн талаар суралцах боломжтой.
Ирээдүйн сэтгүүлч, авъяаслаг хүүхэд багачууд, сурагчид та бүхнийг урьж байна.

03/12/2024

👍НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД🫶

🤩Өсвөрийн Сэтгүүлч дугуйлангийн хөтлөгч:Т.Тодбаяр мэдээлж байна✌️

📍Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал:Задгай номын сан байгуулах сурагчдын санаачилгыг дэмжин ажиллахаар боллоо

📕Сургуулийнхаа коридорыг задгай номын сан болгон тохижуулж ном унших, уншсанаа өөр хоорондоо ярилцан мэдлэгээ хуваалцах шинжлэх ухаанч, халуун дулаан орчныг бий болгох хүсэлтэйгээ “Ухаарлын толь” клубийн сурагчид /2024.11.11/ аймгийн Засаг дарга Б.Азжаргалд танилцууллаа.
Бусад сургуулиудад үлгэр жишээ болох, хүүхэд багачуудыг илүү олуулаа номд дурлан, уншигч болоход уриалах тэдний хүсэл мөрөөдлийг дэмжихээ аймгийн Засаг дарга илэрхийллээ. Сурагчид хэрэгжүүлэх ажилдаа шаардлагатай зураг төсвийг өөрсдөө гаргаад эргээд аймгийн удирдлагатай уулзахаар боллоо.

🫰Дугуйлангийн отгон шавьдаа амжилт хүсье

✌️Өсвөрийн сэтгүүлч дугуйландаа элсэлт авч эхэллээ⬇️
18/10/2024

✌️Өсвөрийн сэтгүүлч дугуйландаа элсэлт авч эхэллээ⬇️

01/09/2024

🤲ДАРХАНЧУУДДАА ШИНЭ САРЫН МЭНД✌️
❤️ДАРХАН БОЛ өөрийн өнгө төрх, дэг жаягтай Монголын хамгийн сайхан хот🇲🇳🇲🇳🇲🇳

👐Үүзээээ "Тока шоп" Дарханд ирлээ😍Куроми хичээлийн хэрэглэгдэхүүний 12 төрлийн багцыг нэг дороос гэвэл ямар байна😋Хаяг:Ш...
25/08/2024

👐Үүзээээ "Тока шоп" Дарханд ирлээ
😍Куроми хичээлийн хэрэглэгдэхүүний 12 төрлийн багцыг нэг дороос гэвэл ямар байна😋
Хаяг:Шинэ зах 7-Хатан бууз хоолны газрын хажууд😇
📲: 88112390

🙌ЭНЭ БҮХЭН ГЭРЭЭС ЭХЭЛДЭГ☝Хичээл сургууль эхлэх дөхөж байна…Чамаас би нэг л  зүйл хүсэх гэсэн юм...Хүүхэдтэйгээ 5 минут ...
13/08/2024

🙌ЭНЭ БҮХЭН ГЭРЭЭС ЭХЭЛДЭГ☝
Хичээл сургууль эхлэх дөхөж байна…
Чамаас би нэг л зүйл хүсэх гэсэн юм...
Хүүхэдтэйгээ 5 минут суугаад хэн нэгнийг өндөр нам, өргөн нарийн, өмссөн хувцас, арьсны өнгө, гэр бүлийн амьдралаар нь шоолох шалтгаан хэзээ ч байж болохгүй гэдгийг тайлбарла…
Өдөр бүр нэг гутал өмсөх нь ямар ч асуудалгүй гэдгийг тайлбарла…
Хуучин үүргэвч шинэ үүргэвчтэй адил мөрөөдөл тээдэг гэдгийг ойлгуул…
"Өөр" гэж хэн нэгнийг хэзээ ч гадуурхахгүй байхыг тэдэнд заа…
Тэдэнд шоглох, дээрэлхэх нь өвдөлт авчирдаг, сургууль бол өрсөлдөх эсвэл сөрөг зүйлийг түгээх зорилготой газар бус харин суралцах зорилготой гэдгийг тайлбарла…
Зарим хүүхдүүд хайраар дүүрэн гэрт харьдаггүй тул сайхан сэтгэлтэй байх нь чухал гэдгийг тэдэнд сануул…
Энэ бүхэн ГЭРЭЭС ЭХЭЛДЭГ…

Address

Darkhan

Telephone

+821099108822

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Амин ертөнц posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Амин ертөнц:

Videos

Share