Баянхонгор хот мэдээлэл

Баянхонгор хот мэдээлэл Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын албан ёсны пэйж хуудас

АЛДАРТ ЭХИЙН ОДОН АВАХ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРОВ.2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ерөнхийлөгчийн 13-р тоот зарлигаар Алд...
14/02/2025

АЛДАРТ ЭХИЙН ОДОН АВАХ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРОВ.

2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ерөнхийлөгчийн 13-р тоот зарлигаар Алдарт эхийн одон авах журам дээр өөрчлөлт орлоо.

Баянхонгорт үйлдвэрлэв: "ЦАГААН САР - 2025" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭБаянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор сумын ЗДТГ, ХХ...
13/02/2025

Баянхонгорт үйлдвэрлэв: "ЦАГААН САР - 2025" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ

Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор сумын ЗДТГ, ХХААГ, "Хонгорын эрхэт зангилаа" ЖДҮ эрхлэгчдийн холбооноос хамтран 2025 оны 02 сарын 13-16-ны хороонд Баянхонгорт үйлдэрлэв "Цагаан сар - 2025" үзэсгэлэн худалдааг холбогдох газруудтай хамтран шинэ спорт цогцолборт зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдааг нээж аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр үг хэлэхдээ "Бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодолдоо орон нутгийн үйлдвэрлэгчид өөрлөлт хийж буйг онцлоод, ЖДҮ-г дэмжих бодлогын хүрээнд үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх, тогтмол эрэлтийг бий болгоход дэмжиж хамтран ажиллана" гэв.

Тус үзэсгэлэн худалдаанд Баянхонгор аймгийн 20 сумын 120 гаруй иргэн, ААН өөрсдийн хийсэн, үйлдвэрлэсэн бүтээлээ дэлгэн оролцож байгаа бол Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс, Монополын эсрэг газраас холбогдох хууль журмын хэрэгжилтийн хангалтыг нягтлан, анхаарал хандуулан ажиллаж байна.
Нээлттэй Засаг Нэг Баянхонгор

Баянхонгор сумын Засаг даргын 2022 оны А/58 дугаар захирамж гарч сар бүрийн 12-ны өдрийг "БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ӨДӨР...
12/02/2025

Баянхонгор сумын Засаг даргын 2022 оны А/58 дугаар захирамж гарч сар бүрийн 12-ны өдрийг
"БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ӨДӨР"
Хөл хөдөлгөөнтэй Бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болж өнгөрлөө.

Энэ өдөр Бүх нийтийн цэвэрлэгээнд нэгдэж, гудамж хороолол, нийтийн эдэлбэр газрыг цэвэрлэж хамтран ажилласан багуудын ажлын алба, багийн идэвхитнүүд болон нийт иргэддээ Баярлалаа.

12/02/2025
“ЭРҮҮЛ ИРГЭН – ХОНГОРЫН БАЯЛАГ 2025” ЕСӨНБУЛАГ БАГИЙН ИРГЭДИЙН ДУНД  БИЕИЙН ТАМИРЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
12/02/2025

“ЭРҮҮЛ ИРГЭН – ХОНГОРЫН БАЯЛАГ 2025” ЕСӨНБУЛАГ БАГИЙН ИРГЭДИЙН ДУНД БИЕИЙН ТАМИРЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЭРҮҮЛ ИРГЭН – ХОНГОРЫН БАЯЛАГ 2025” ЭРДЭНЭМАНДАЛ 2-Р БАГИЙН ИРГЭДИЙН ДУНД  ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР БИЕИЙН ТАМИРЫН А...
12/02/2025

“ЭРҮҮЛ ИРГЭН – ХОНГОРЫН БАЯЛАГ 2025” ЭРДЭНЭМАНДАЛ 2-Р БАГИЙН ИРГЭДИЙН ДУНД ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР БИЕИЙН ТАМИРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Баянхонгор сумын засаг М.Насанбат Шаргалжуут 8 дугаар багийн засаг даргаар Т.Мягмаржаргалыг томиллоо. Хотын захирагч 8 д...
11/02/2025

Баянхонгор сумын засаг М.Насанбат Шаргалжуут 8 дугаар багийн засаг даргаар Т.Мягмаржаргалыг томиллоо. Хотын захирагч 8 дугаар багт ажиллах үеэрээ төрийн албан хаагч нартай уулзалт хийж эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж цэвэр цэмцгэр байж тохижилтын ажил дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Баянхонгор сумын Засаг даргын нэрэмжит Массын олимпиадын 1 дүгээр шат 2025 оны 03 дугаар сарын 2-р долоо хоногийн Баасан...
11/02/2025

Баянхонгор сумын Засаг даргын нэрэмжит Массын олимпиадын 1 дүгээр шат 2025 оны 03 дугаар сарын 2-р долоо хоногийн Баасан гарагт зохион байгуулагдана. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдадаа амжилт хүсье.

"Эрүүл Монгол" төслийн хүрээнд нийтийн биеийн тамирыг сурталчлан таниулах тэр дундаа олон нийтийн дунд гар дээр суниалт ...
11/02/2025

"Эрүүл Монгол" төслийн хүрээнд нийтийн биеийн тамирыг сурталчлан таниулах тэр дундаа олон нийтийн дунд гар дээр суниалт эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан Баянхонгор аймагт "Гар дээр суниалт"-ын ААШТ тэмцээн зохион байгуулагдана.
Нийт иргэд хүүхэд залуучууд та бүхнийг идэвхтэй оролцож хүч тэнхээ, авхаалж самбаагаа сорихыг урьж байна.

Зохион байгуулагч:
Монголын гар дээр суниалтын нэгдсэн холбоо
Баянхонгор аймгийн БТСГ
Тэмүүжин Хүүхдийн театр

Хамтран зохион байгуулагч:
Баянхонгор аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн газар
Баянхонгор аймгийн ЗДТГ
2025.02.15-ны өдөр Тэмүүжин хүүхийн театрт

11/02/2025

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ОРОН СУУЦНЫ ИРГЭДИЙН АНХААРАЛД!!!

БАЯНХОНГОР СУМЫН МАЛЧИД, ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААБаянхонгор сумын ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулсан малчид ...
07/02/2025

БАЯНХОНГОР СУМЫН МАЛЧИД, ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Баянхонгор сумын ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулсан малчид төлчдийн зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, болон ХХААГ-ын дарга У.Балжинням, Нийгмийн даатгалын газрын дарга Б.Азжаргал Мал эмнэлгийн газрын Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга Э.Адьяасүрэн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Энхбаяр, Д.Ууганцэцэг Ж.Уламбаяр нар оролцож, төр засаг, аймаг орон нутгийн бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хэтийн хөгжлийн талаар бодит мэдээлэл өгч ажиллав.

Тус арга хэмжээний үеэр Баянхонгор сумын 2024 оны хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын шилдгүүдийг шагнаж урамшууллаа.

"АЛДАРТ ЭХИЙН 1, 2 ДУГААР ЗЭРГИЙН ОДОН" АВАХ  ЭХЧҮҮДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА 03 ДУГААР САРЫН 07-НЫГ ХҮРТЭЛ СУН...
05/02/2025

"АЛДАРТ ЭХИЙН 1, 2 ДУГААР ЗЭРГИЙН ОДОН" АВАХ ЭХЧҮҮДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА 03 ДУГААР САРЫН 07-НЫГ ХҮРТЭЛ СУНГАГДЛАА.

Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг Багийн ажлын алба хүлээн авч байна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /нотариатаар батлуулсан/

2. Насанд хүрсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, нотариатаар батлуулсан байх /Үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа авах, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг 1 цаасан дээр хуулбарлах/

3. Эхийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлуулсан/

4. Алдарт эхийн одонгоор шагнуулахыг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл
/Өргөдлийн толгойг "Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргаар уламжлан хүсэлт гаргах нь" гэж бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг дэлгэрэнгүй бичнэ/.

5. 1 дүгээр зэргийн одон авах ээж 2 дугаар зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг заавал авчирна. /нотариатаар батлуулсан/

6. Багийн засаг даргын тодорхойлолт

АНХААРАХ ЗҮЙЛ:
1. Хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх /2025 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө/
2. 0-3 настай хүүхэд үрчилж авсан болон нэр сольсон хүүхэдтэй бол овог нэр болон, үрчилсэн гэрчилгээг хамт канондуулах, /нотариатаар батлуулсан/
Утас: 89666600
БАЯНХОНГОР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

04/02/2025
Баянхонгор хот мэдээлэл   В.ЭРДЭНЭЧИМЭГ ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЯНХОНГОР СУМЫН ИТХ, ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНА...
04/02/2025

Баянхонгор хот мэдээлэл

В.ЭРДЭНЭЧИМЭГ ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЯНХОНГОР СУМЫН ИТХ, ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 удирдамжаар батлагдсан, Аймгийн ЗДТГ-ын Төрийн архивын дарга В.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор сумд ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ИТХ,ЗДТГ-ын мэргэжилтнүүд багтаж
- ИТХ-ын тогтоол шийдвэр, түүний хэрэгжилт
- Төрийн захиргааны удирдлага
- Хууль, эрх зүй
- Архив, албан хэрэг хөтлөлт
- Нийгмийн бодлого
- Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт, төсөв санхүүгийн чиглэлээр 2024 онд хийгдсэн ажлуудад хяналт шалгалт хийн, зөвлөн туслах үйлчилгээг газар дээр нь өгч ажиллах юм байна

Address

Баянхонгор аймаг
Bayanhongor
640001

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянхонгор хот мэдээлэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Баянхонгор хот мэдээлэл:

Videos

Share