Sound of film ХХК

Sound of film ХХК Сүхбаатар аймгийн медиа компани

17/04/2024
  шэйр хийгээд түгээгээд өгөөрэй🙏🏻Бидний хайртай охин Одонбаатарын Ариунтуяа нь 2023 оны 11-р сарын 22 өдрөөс эхлэн хани...
23/02/2024

шэйр хийгээд түгээгээд өгөөрэй🙏🏻
Бидний хайртай охин Одонбаатарын Ариунтуяа нь 2023 оны 11-р сарын 22 өдрөөс эхлэн ханиалгаж, цусны хольцтой шингэн алдаж биеийн байдал муудсаар Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчиллэгээ хийлгэж онош нь тогтоогдохгүй дараачийн шатны эмнэлэгт ирсэн.

••Улмаар 2023 оны 12 сарын 08 өдөр Улаанбаатар хот Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 7 удаа хагалгаанд орж биеийн байдал хүнд байна. Охины минь онош хоол боловсруулах замын эрхтэн тогтолцооны эмгэг, бүдүүн нарийн гэдэсний архаг шархлаа болон элэгний хатуурал(церроз) хавсарсан оноштойгоор одоог хүртэл ЭХЭМҮТ-ын сэхээн амьдруулах тасагт байна.
••Ар гэрийн хувьд эмнэлэгт хандан өөрсдийн болон эмнэлгийн зүгээс бүх арга хэмжээг аван ажиллаж байгаа бөгөөд биеийн байдал тогтворжихгүй байна. Иймд гэр бүлийн хувьд:
1.北京首都医科大学附属儿童医院(北京市西城区南礼士路)
2.北京首都医科大学附属儿童研究所儿童医院(朝阳区雅宝路)
1. Бээжингийн Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа Хүүхдийн эмнэлэг (Бээжин хотын Шичен дүүрэг, Нанлиши зам)
2. Бээжин хот, Нийслэлийн Анагаах Ухааны Их Сургуулийн Хүүхдийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хүүхдийн эмнэлэг (Ябао зам, Чаоян дүүрэг) эмнэлгүүдэд хандан эмчлүүлэх хүсэлт илгээсэн. Эмнэлгийн зүгээс:
- ходоод бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээг зургаар нь хавсаргах
- Хэвлий томограф файлаар хавсаргах
- рентген зураг
••Мөн охины одоогийн биеийн байдал, цусны шинжилгээ томограф зэргийн үндэслэн 320,000 юань буюу Монгол мөнгөөр 150,720,000/ зуун тавин сая долоон зуун хорин мянга/ төгрөг шаардлагатай болоод байна.
••Охины минь хувьд цаг хугацаа амь насныхан тоогоор хэмжигдэж байна. Иймд элэг нэгт Монгол ахан дүүс та бүхнийш бяцхан охины минь ирээдүйн замыг гэрэлтүүлж тулах түших баганан байж, хандивын гараа үрд минь сунгаж хайрлана уу хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.
••Таны өгсөн буян охины минь ирээдүйг гэрэлтүүлэж, хүсэл мөрөөдлийх нь далавч болон нисгэнэ гэдэгт найдаж байна.
Хүндэтгэсэн: Гэр бүл ахан дүүс
:
Хаан банк 53-07-88-31-30 Одонбаатар/Аав/
Төрийн банк 27-00-00-22-94-37
Одонбаатар/Аав/

07/12/2023

Хар гэрийн хаалгыг татуулж явсан Богд Чингис дууны түүх ба Өвөрмонголын нэрт дуучин Эрдэнэ-Уулыг зорьсон нь… 2023-12-072023-12-07 Цас шуурч жавар тачигнасан өдрүүдэд гэрээ...

28/11/2023
29/08/2023

Монгол Улсын Соёлын яам
Соёл Урлагийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр Сүхбаатар аймгийн нийтийн номын сан
Саунд ов фильм компанийн хамтын бүтээл Монгол Улсын Гавьяат Багш Шунуугийн Чулуунборын зохиол "Сониуч хүүгийн адал явдал" сонсдог ном маань YouTube сувагт орлоо. Хүүхдийн танин мэдэхүй энэхүү цуврал сонсдог номыг хүүхэд багачууддаа сонсгоорой
Тун удахгүй анимэйшн нь цувралаар орох болно.

Монгол Улсын Соёлын яам Соёл Урлагийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр "Сониуч Хүүгийн Адал Явдал" сонсдог ном

10 минутын дараа лайв маань эхлэнэ шүү.
12/08/2023

10 минутын дараа лайв маань эхлэнэ шүү.

За удахгүй хурдан удмын дааганы сугалаа эхлэх гэж байна шүү.1ш сугалаа 50.000Нэг хүн хэдэн ч сугалаа авч болно.За тэгээд...
12/08/2023

За удахгүй хурдан удмын дааганы сугалаа эхлэх гэж байна шүү.
1ш сугалаа 50.000
Нэг хүн хэдэн ч сугалаа авч болно.
За тэгээд удахгүй лайваараа уулзалдъя.

Таеквондогийн спортын мастер Батхүүгийн Төгсбилэг нь 2023 оны 8 сарын 24-өөс 9 сарын 11-ийг хүртэл Өсвөр үеийн Босны Гер...
11/08/2023

Таеквондогийн спортын мастер Батхүүгийн Төгсбилэг нь 2023 оны 8 сарын 24-өөс 9 сарын 11-ийг хүртэл Өсвөр үеийн Босны Герцеговина улсын Сараево хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олон Улсын цомын төлөөх тэмцээн, Леван улсын Бейрут хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Энэхүү тэмцээнүүдэд оролцоход ивэн тэтгэж Сүхбаатар аймгийн ИХТөлөөлөгч Аймгийн алдарт уяач Раднаабазарын Ганхуяг өөрийн адуун сүргийн Хурдан удмын хүрэн халзан даага бэлэглэж энэхүү Даагыг нийт адуу сонирхогч та бүхний дунд сугалуулахаар боллоо.
1 ширхэг сугалааны үнэ- 50.000 төгрөг
Азтанг 2023.08.12-ны өдөр 12:00 цагт энэхүү пэйж хуудсаар шууд дамжуулах болно.

08/08/2023

ХЭЛХЭЭ ТООНОТОЙ ГЭР, ШАВАР ЗУУХ БОЛ СҮХБААТАРЧУУДЫН СОЁЛЫН ҮНЭТ ӨВ ЮМ /ЯРИЛЦЛАГА-2/
Дарьганга соёлыг хадгалагч, түгээн дэлгэрүүлэгч тус сумдын нэрэмжит өв соёлын гэр үзэсгэлэнгүүд олны сонирхлыг татаж байв. Хэлхээ тоонотой гэртээ шавар зуухаа барьж хуймаг, сүүний хол зэрэг брэнд хоол хүнсээрээ зочид гийчдийг дайлж, олон жилийн түүхт, нэн ховор үзмэрээ танилцуулж байлаа. Манай сурвалжлах баг Баяндэлгэр сумын гэрт зочилсон юм.
Уг гэр үзэсгэлэнг Сүхбаатар аймгийн Соёл, Урлагийн газар зохион байгуулсан юм.

08/08/2023

ХЭЛХЭЭ ТООНОТОЙ ГЭР, ШАВАР ЗУУХ БОЛ СҮХБААТАРЧУУДЫН СОЁЛЫН ҮНЭТ ӨВ ЮМ /ЯРИЛЦЛАГА-1/
Дарьганга соёлыг хадгалагч, түгээн дэлгэрүүлэгч тус сумдын нэрэмжит өв соёлын гэр үзэсгэлэнгүүд олны сонирхлыг татаж байв. Хэлхээ тоонотой гэртээ шавар зуухаа барьж хуймаг, сүүний хол зэрэг брэнд хоол хүнсээрээ зочид гийчдийг дайлж, олон жилийн түүхт, нэн ховор үзмэрээ танилцуулж байлаа. Манай сурвалжлах баг Баяндэлгэр сумын гэрт зочилсон юм.
Уг гэр үзэсгэлэнг Сүхбаатар аймгийн Соёл, Урлагийн газар зохион байгуулсан юм.

08/08/2023

М.ДАГВАДОРЖ: СҮХБААТАРЧУУД НААДМАА САЙН ЗОХИОЖ БАЙГУУЛЖ, САЙХАН НААДДАГ АРД ТҮМЭН ЮМ БАЙНА
Дархан-Уул аймгаас Сүхбаатар аймагт цэргийн албанд татагдан ирсэн М.Дагвадорж Алтан овооны тэнгэрийг тайх тахилга, 110 жилийн ойн хамгаалалтын үйл ажиллагаанд ийн гар бие оролцжээ.

08/08/2023

АЛТАН ОВООНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Төрийн тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Засгийн газар, УИХ- гишүүд, аймаг орон нутаг, сумдын удирдлагууд, газар газраас зорин ирсэн иргэд оролцож бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм.

40 МЯНГА ОРЧИМ ХҮН ЦУГЛАСАН АЛТАН ОВООНЫ ИХ ТАХИЛГА...Монгол түмний их шүтээн Алтан дарь овооны тэнгэрийг тайх тахилга 1...
08/08/2023

40 МЯНГА ОРЧИМ ХҮН ЦУГЛАСАН АЛТАН ОВООНЫ ИХ ТАХИЛГА...

Монгол түмний их шүтээн Алтан дарь овооны тэнгэрийг тайх тахилга 110 жилийн ойн баяр өргөндэлгэр, өндөр зохион байгуулалттай болж өндөрлөлөө. Монгол орны өнцөг булан брээс зорин ирсэн иргэд, жуулчдыг уйдаахааргүй хөтөлбөртэй, үзэж харах зүйл ихтэй үнэхээрийн сайхан наадлаа. Зорин очсон хүн бүр сэтгэл өндөр буцав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд иржээ.
Орон нутгийн удирдлагууддаа, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийнхөндөө, Т.Чинтөмөр захиралтай хамт олонд, баяр наадмыг зохион байгуулах комиссынхондоо, олон түмний аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн зохион байгуулсан Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрынхандаа талархал илэрхийлье.
Нийт 40 мянга орчим хүн ирсэн гэх мэдээллийг зохион байгуулагчдын зүгээс өгч байна. Хурдан морины уралдаан нь маш сайн зохион байгуулалттай байж шаардлагатайгаас өөр олон машин дагасангүй, уралдаанч хүүхэд унаж бэртсэнгүй, элдэв хэл ам хэрүүл маргаан гарсангүй. Монгол Улсын аварга О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглож залуухан аварга Алтан овооныхоо их тахилгад зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлж үзэгч олныг цэнгүүлэв. Алтан овооны их тахилгын 110 жилийн ойн үндэсний сурын харваанд 110 харваач цэц мэргэнээ сорив. 1200 хүний суудалтай задгай театрт урлагийн тоглолт тасралтгүй үргэлжилсэн нь олны сайшаалыг хамгийн ихээр хүртэв. Дарьгангын хошууны сумдын өв соёлын гэр үзэсгэлэн ч хүн бүрийн анхаарлыг татаж байв. Гэх мэт онцлох, сайшаах олон зүйлтэй наадмын мэдээлэл болон онцлох сурвалжлагуудыг цувралаар хүргэх болно.

08/08/2023

Алтан овооны тэнгэрийг тайх тахилга, 110 жилийн ойн баяр наадмын нээлт 8 дугаар сарын 4-нд болсон билээ.
Баяр наадмыг нээж аймгийн Засаг дарга М.Идэрбат үг хэлэв.

08/08/2023

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Алтан дарь овооны тэнгэрийг тайх тахилга, 110 жилийн ойн баярт оролцсон иргэд, жуулчид сэтгэгдэл өндөр буцлаа. Учир нь баяр наадам зохион байгуу....

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН МЭНДЧИЛГЭЭХүндэт ард иргэдээ, элэг нэгт ахан дүүсээ, домог түүхт Дарьганга нутгий...
08/08/2023

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН МЭНДЧИЛГЭЭ

Хүндэт ард иргэдээ, элэг нэгт ахан дүүсээ, домог түүхт Дарьганга нутгийн сүлдэн их шүтээн Алтан дарь овооны тэнгэрийг тайх төрийн ёслолд нутаг нутгаас зорин ирсэн эрхэм хүндэт ард иргэд, та бүхэндээ өлзий дэмбэрэл бүрдсэн өдрийн мэндийг хүргэе.
Ухаан төгөлдөр билэг хруц өвөг дээдсэс Монголчууд бидэнд өвлөгдөн ирсэн уул овооны тэнгэрийг тайх ёслол бол эцэг тэнгэр эх дэлхийгээ шүтэн дээдэлж, хүйн холбоотой байгаль дэлхийгээ аргадан хүндэтгэж, уул ус, ургамал амьтнаа хайрлан хамгаалж, төрт улс, түмэн олноороо амар амгалан аж төрөхийн бэлгэдэлт зан үйлийн эрхэм нандин өв соёл билээ. Монголын ард түмэн, тэр дундаа зүүн хязгаарын Дарьгангачууд нутаг усныхаа онгон шүтээн Алтан дарь овоог үеийн үед дээдлэн шүтэж ирсэн бөгөөд анх 1913 оны намрын дунд сарын гал бичин өдөр Богд хааны зрлигаар тахиж эхэлснээр төрийн тахилгатай шүтээн болж, эдүгээ 110 дахь жилдээ тахиж байна. Богд хааны зарлигаар таван жил тутамд тахидаг байсан төрийн уламжлалыг тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан 1936 онд зогсоосон боловч уул ус, газар дулхийгээ тахин шүтэж, сахин хамгаалж ирсэн манай ард түмэн тэр дундаа Дарьгангачуудын хичээл зүтгэлээр ёс уламжлалаа дахин сэргээж бат цагаан суваргаа босгож, Алтан овооны их тахилгаа хотол олноороо ёслол төгөлдөр үйлддэг болсон билээ. Өнөөдөр монгол эх орныхоо наран ургах зүгийн их шүтээн Алтан дарь уулын энгэрт уул овоо газар усны эздээ урин залж төр шашин түмэн олноороо бишрэл хүндэтгэлээ үзүүлж, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн өв соёлоо дээдэлж буй монголчууд бид үүх түүх зан заншлаа эрхэмлэн хадгалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж үнэт зүйлээ бэхжүүлж байгаагийн бас нэг илрэл юм. Мөнх тэнгэртээ мөргөж, хөрст дэлхийгээ шүтэж, эх болсон байгальтайгаа эвсэн найрсаж уул ус ургамал чулуугаа амьтай эзэнтэй хэмээх өвөг дээдсийн энэ сайхан уламжлалаа эрхэмлэн дээдэлж, хөгжүүлэн баяжуулж, эх дэлхийгээ үеийн үед хайрлан хамгаалж байх учиртай. Иймээс сүүлийн жилүүдэд гол мөрөн, нуур цөөрөм, булаг шанд, рашаан усаа хамгаалж ундны усны эхийг сэргээх хөрс шороо, ой мод, ургамал амьтнаа хайрлан хамгаалах, сав шим ертөнцийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэгдсэн цогц ажлыг амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд манай ард түмэн тэр дундаа манай залуу үеийнхэн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ажилд идэвхийлэн оролцож байгаад төрийн тэргүүний хувьд нэн таатай байна. Амьдралын эх ус, усны эх мод гэж манай ард түмэн хэлдэг. Үүний нэг тод жишээ нь хатаж ширгээд байсан Ганга нуураа сэргээж, ганган цагаан хун шувууд нь торгон мандалдаа эргэн цугалж, цэнгэж чуулж, хөвөн наадаж, ард олныхоо мэлмийг баясгаж, сэтгэлийг сэргээж байгаа нь нэн таатай.
Миний монголын ард иргэд ээ, эрхэм хүндэт ахан дүүс ээ. Төрт ёс түмэн олны шүтээн Алтан дарь овооны тэнгэрийг тайх төрийн тахилга ийнхүү ёслол төгөлдөр эхэлж байна. Өвөг дээдсээс сүсэглэн ирсэн Алтан дарь овооны сүр хүч, сүлд хиймор төр улс түмэн олныг минь тэтгэн ивээж, газар нутгийн эзэн тэнгэр лус савдаг буян хишгээ хайрлаж, тэнгэр заяат монгол түмнийг минь өнө мөнхөд тэтгэж өршөөл ивээлдээ багтааж байхыг их шүтээн танд сүсэглэн даатгаж байна.
Мөнх тэнгэрийн хүчин дор монгол улс мандан бадрах болтугай. Хурай хурай хурай

Address

7-р баг
Baruun-Urt
22000

Opening Hours

Monday 09:00 - 18:30
Tuesday 09:00 - 18:30
Wednesday 09:00 - 18:30
Thursday 09:00 - 18:30
Friday 09:00 - 18:30

Telephone

+97677009994

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sound of film ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Sound of film ХХК:

Videos

Share