Marshal.mn

Marshal.mn Бид МАРгаашийн ШАЛтгаан

✅АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ЕРӨНХИЙ САЙД УУЛЗЛААЗасгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 1...
15/01/2025

✅АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ЕРӨНХИЙ САЙД УУЛЗЛАА
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж, аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, Засаг дарга Ш.Ёл нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны үеэр Бүсийн зөвлөлүүдийг байгуулах, ажиллах журам, зохион байгуулалтын асуудлыг танилцуулж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд, бүсийн хөгжлийн чуулганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион байгуулах, 2040 он хүртэлх бүсийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэлэлцэхийг Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл, 14 эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт даалгав.
Засгийн газар 2024-2028 онд
- Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомттой холбосон бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто зам,
- Зүүн бүсэд Буйр нуурын усан хил, 4С онгоцны буудал,
- Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц,
- Хойд бүсэд Эгийн голын усан цахилгаан станц,
- Төвийн бүсэд Шинэ Зуунмод хот,
- Хангайн бүсэд Шинэ Хархорум хот,
- Говийн бүсэд Таван толгойн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр,
- Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын хил дамнасан төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал,
- Зүүн, баруун босоо эдийн засгийн коридорыг хөгжүүлэх төслүүд зэрэг бүсийн нийгэм, эдийн засгийг дэмжсэн бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж байна

Амбулаторийн үзлэгийн цагийг И-Монголиагаар олгож байна.
15/01/2025

Амбулаторийн үзлэгийн цагийг И-Монголиагаар олгож байна.

Энэ сарын 29-31-ний өдрүүдэд хаах хилийн боомтууд
15/01/2025

Энэ сарын 29-31-ний өдрүүдэд хаах хилийн боомтууд

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:1-р сарын 12, 13-нд нутгийн зарим газраар цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам...
13/01/2025

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
1-р сарын 12, 13-нд нутгийн зарим газраар цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
Тодруулбал 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Эх сурвалж: ЦУОШГ

ЦАГААН-ОВОО СУМЫН ЗАСАГ ДАРГААР Д.БАТМАГНАЙГ ТОМИЛЛООАймгийн Засаг дарга Ш.Ёл өнөөдөр /2025.01.13/ Монгол Улсын Засаг за...
13/01/2025

ЦАГААН-ОВОО СУМЫН ЗАСАГ ДАРГААР Д.БАТМАГНАЙГ ТОМИЛЛОО

Аймгийн Засаг дарга Ш.Ёл өнөөдөр /2025.01.13/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Авлигатай тэмцэх газрын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай дүгнэлтийг тус тус үндэслэн Цагаан-Овоо сумын Засаг даргаар Д.Батмагнайг томиллоо. Тэрээр 2020 оноос хойш тус сумын Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд үргэлжлүүлэн ажиллахаар дахин томилогдож байна.

Нар жаргах үеийн Чойбалсан хот 🌅Амралтын өдрөө гэр бүлээрээ ая тухтай өнгөрүүлээд шинэ долоо хоногоо эрч хүчтэй эхлүүлээ...
12/01/2025

Нар жаргах үеийн Чойбалсан хот 🌅
Амралтын өдрөө гэр бүлээрээ ая тухтай өнгөрүүлээд шинэ долоо хоногоо эрч хүчтэй эхлүүлээрэй 🔥

📸Маршалын дуранд📸 #360

11/01/2025


Дорнод аймгийн иргэдээ жагсаалд нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэхийг уриалж, машинтай цуваа үүсгэн, хотоо тойрч байна.

10/01/2025

#Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Ганбат:
Чойбалсан хотын хот төлөвлөлтөд анхаарах цаг болсон.

10/01/2025

Дорнод аймгийн Ардчилсан намын дарга Э.Төмөрбаатар: Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2025-2028 оны хөтөлбөрт Дорнод аймгийн Ардчилсан намаас 48 зүйл заалт бүхий санал хүргүүллээ.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2025-2028 оны хөтөлбөрт Дорнод аймгийн Ардчилсан намаас санал хүргүүллээ.Дорнод айм...
09/01/2025

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2025-2028 оны хөтөлбөрт Дорнод аймгийн Ардчилсан намаас санал хүргүүллээ.
Дорнод аймгийн Ардчилсан намын дарга Э.Төмөрбаатар, Дорнод аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Золбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Гүнтамир, Б.Болортөгс, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэ-Очир, Б.Бат-Эрдэнэ нар саналыг хүлээлгэж өглөө

09/01/2025

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Халхгол, Матад, Чулуунхороот сумдад ажиллаж аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг иргэдэд танилцуулж, санал авч байна.

✅КЛАССИК ХЭВТЭЭ ШАХАЛТЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНКлассик хэвтээ шахалтын Улсын аварга шалгаруулах тэмцээн 2025 о...
09/01/2025

✅КЛАССИК ХЭВТЭЭ ШАХАЛТЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Классик хэвтээ шахалтын Улсын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 01 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдлаа. Дорнод аймгийн Пауэрлифтингийн холбоо ӨРГӨН GYM клубийн тамирчид нийт 6 жинд амжилттай оролцлоо.

🥈Насанд хүрэгчдийн эмэгтэй -57кг жинд Л.Цэрэнчимэд мөнгөн медаль
🥉Эмэгтэй М1 ангилалд Г.Цэндсүрэн -63кг жинд хүрэл медаль хүртлээ.

Мөн өсвөрийн -59кг жинд Э.Зоригтбаатар, Насанд хүрэгчдийн -66кг жинд Б.Гансүх, эрэгтэй M2 ангилалд -74кг жинд Г.Алтанхүү нар амжилттай оролцож өөрсдийн хувийн рекорд жингүүдээ ахиулж амжилттай оролцлоо.

Дорнод аймгийн Пауэрлифтингийн холбоо ӨРГӨН GYM клубийн тамирчдадаа баяр хүргэе👏👏👏

07/01/2025
07/01/2025

#Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Энхтөр :
Хүн болох багаасаа төсөлд "Ургийн бичиг" хөтлөх сургалтыг оруулмаар байна.

07/01/2025

#Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Ганганмөрөн:
Аймгийн төвд байгаа ногоон байгууламжууд яг үр өгөөжөө өгч байгаа юу ? Дээр үед тарьсан моднуудыг шинэчилж, шилжүүлэх хэрэгтэй.

06/01/2025

🎁 БЭЛЭГ 🎁
Хайрта аав, өвөө Д.Ганбатдаа Төрсөн өдрийн баярын мэнд хүргээд үр хүүхдүүдийнх нь зүгээс ирүүлсэн мэндчилгээг уламжиллаа.

🎁 БЭЛЭГ 🎁 нэвтрүүлэгтэй холбогдох утас: 8685-0353, 8053-0353

‼️ Нэгдүгээр сарын 09-нд нутгийн баруун хагаст, 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуур...
06/01/2025

‼️ Нэгдүгээр сарын 09-нд нутгийн баруун хагаст, 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

06/01/2025

Гүн эмгэнэл илэрхийлье.
Шагдарсүрэн УРАНЦЭЦЭГ /1960-2025/

Address

Дорнод аймаг
Чойбалсан Хот

Alerts

Be the first to know and let us send you an email when Marshal.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Marshal.mn:

Videos

Share