MIZU

MIZU Бид танд хэрэгтэй, чанартай мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

19/05/2024

Нэгнээ давж өрсөлдөх гэж их ядардаг байхдаа… Гээд бодож явтал, нөгөө талаасаа
мөнгөгүй, доод албан тушаал хашдаг, хямдхан машин унадаг, дээр үеийн утас баридаг хүмүүсийг бусад хүн хүндлэхгүй байна. Үгийг нь, үзэл бодлыг нь сонсохгүй байна.

Өмссөн унасан бариснаар нь дорд үздэг,ялгаж харицдаг нийгмийн ялзарсан, боловсролгүй хандлагаас үүдэж аргаа барсан хүмүүс эцэстээ баяны дүрд тоглож жаахан ч гэсэн өөрсдийн байр суурийг харуулахыг хүссээр одоо бүр утгаа алдлаа.

Нэгнээ ажил мэргэжил, албан тушаал, эд хөрөнгөөс үл хамаарч хүн гэдэг утгаар нь сайхан сэтгэл, шударга байдлаар нь ялгаж салгаж үнэлж харицдаг болмоор байна.
Хэрэв масс нь тийм байсан бол хүн бүр баян хүн болохоосоо илүү сайн хүн болохыг, хүнлэг хүн байхыг хүсэх байсан биз.

Гэхдээ оройтоогүй шүү. Надад лав хэн нэгний эд хөрөнгө, албан тушаалаас илүүтэй дотоод хүн нь ямар хүн бэ гэдэг чухал. Би бусдыг сайхан сэтгэл, үнэнч зангаар нь л ялгаж харицмаар байна. Юу ч үгүй ирж юу ч үгүй буцдаг хорвоод бид үр хүүхэд хойч үедээ өөрийн нэр хүнд, сэтгэлийнхээ мөн чанараар ул мөрийг үлдээдэг гэж би боддог. Миний аав тийм, ийм сайхан сэтгэлтэй хүн байсан гэдэг яриа би сонсож байснаас аав минь амьд ахуйдаа үнэтэй машин унадаг байлаа гэж ярихыг би сонсоогүй.

Тиймээс бүгдээрээ нэгэндээ хайртай байж, нэгнээ хүндлэе, нэгнээ хүн гэдэг утгаар нь хүлээж авья. Илүү эелдэг, илүү хүнлэг нийгмийг бүтээж чадах хүч хүн бүрт байгаа гэж би итгэдэг ☺️😁

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MIZU posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share