Yummy mom in japan

Yummy mom in japan Apple podcast

Хичнээн сарын хугацаанд үзсэн үзсэн тоотой хэдэн киногоо санал болгоёоо 🤗Кино бүрийн дор товчхон тайлбараа оруулнаа. Зар...
12/08/2024

Хичнээн сарын хугацаанд үзсэн үзсэн тоотой хэдэн киногоо санал болгоёоо 🤗

Кино бүрийн дор товчхон тайлбараа оруулнаа. Заримыг нь бүр хэдийд ч үзлээ мартсан байгаа тул өнөөдөр дотроо багтаан санаад бичих тул бяцхан хүлээж байгаад зураг руугаа ороод үзээрэй 🙏

Хэрвээ эдгээрээс аль хэдийн үзсэн бол бас сэтгэгдлээ хуваалцахаа мартуузай 😙

Сэрүүхэн сэвшээ салхитай намрын сэрүүн орсон үдшийн мэндээ 🤗Японоос бараг ихэнх найзууд ирээд л зун ёстой зугаатай сайха...
12/08/2024

Сэрүүхэн сэвшээ салхитай намрын сэрүүн орсон үдшийн мэндээ 🤗

Японоос бараг ихэнх найзууд ирээд л зун ёстой зугаатай сайхан өнгөрч байнаа ☺️

Өвөл бүгд ичээндээ ордог хүмүүс чинь зун л ёстой нэг эрчийг аваад амраад л уулзаж учраад сайхан байдаг юм байнөө 🫠

Нутаг буцаж амжаагүй нэг нь уншиж байвал бүү гуниглаарай Жапанд түдэй би л монгол яваагүй үлдэж гэж бодож байгаа байх, зүгээр дээ фэйсбүк л хэсэг хугацаанд бага орвол сэтгэлээр унах нь бага санагдаад байдаг шдээ зогсоо зайгүй завтай байвал кино ший л үзээд байхад нэг мэдэхэд явсан хэд ирчихсэн байдаг юмаа кк 😁

Нээрээ би чинь Японд тэвхийгээд нээг их нүүгэлтсэн том л юм яваад байсан Монголд ирээд ёстой гоё байнаа 😂 ер нь нэлээн жинтэй хүмүүс дунд байхаар бас нэг тийм болчихоод байгаан бишүү учиргүй онцгойроод байхгүй их гоё байгаа.

Манайхан чинь аягүй зайрмагт дуртай улс байсан гэдгийг та нар мэддэг байсан уу ? Бүр ганцаараа ч хамаагүй ёстой сайхан долоогоод идээд эр эмгүй сайхан алхчихдаг юм байналээ😜

Тэгээд нэг бодол тээгээд л яваад байснаа хуваалцана даа гээд л бодож явсаар 3 дах ажилдаа ороод эхний долоо хоногоо үдээд амьсгаа авсны эцэст бас хуваалцмаар санагдаад бичиж сууна.

Нэг тийм аавын минь хэлдэг байсан 2 л үг хэдийд ч санаанаас минь гарахгүй өдийг хүртэл битүүхэн сэтгэлдээ тээж явдаг юм л даа.
- яаж ч амьдрал өөрчлөгдсөн урд нь хэн байснаа , юуг туулснаа хэзээ ч мартаж болохгүй
- ямар ч хүнийг ялгаж харьцаж болохгүй гэдэг үгийг хэлдэг байсан юм.

Яахав дээ хүүхэд наснаас толгойд зүрхэнд хүрсэн болоод тэр юмуу ямар ч үед мартахгүйг хичээж бүх хүнтэй энгийн байгаагаараа л байхыг хичээдэг. Сайн гэсэн хүндээ мөнгө төгрөг өгөөд байхгүй ч намайг гээд зориод ирэхэд нь халуун хоолтой, хоёргүй сэтгэлээр сонсож зөвлөж ярилцаад л явдаг.

Гэтэл хүн бас өмнө ямар байсан ч өөрчлөгдөж болохыг би үгүйсгэхгүй ч гэлээ, өөрчлөгдөх ёсгүй зүйл байх ёстой байдаг биш гэж үү гэж бодогдохоор бас л онцгүй муухай болчихдог хөгийн юмнууд байдаг юм байна гэдгийг өчнөөн олон жилийн дараа , хичнээн цаг хугацаа сэтгэлээ тухайн үедээ зориулж байсан үеээ санахаар бүр гэнэт бодсон новшийн харамсмаар санагдаад биччихлээ гомэннэ 🥹

Хүн ч тэгээд ухаан сууж санаа суусаар л дуусдаг юм байна дөө 😒 ер нь бол цаашдаа хамт зүгээр л гоё байдаг, шаардлагатай үед нь үнэн шударга үгийг хэлчихдэг хүмүүстээ гэрбүлээсээ хугаслан байж гаргаж байгаа цагаа зориулдаг байгаарай л гэсэн юм 😇😙

Нээрээ би хүнд нээх удаан гомдоол , бодоол , шаналаал байдаггүй бурханы авралаар хурдан мартчихаад байдаг нь зол ч юмуу 😁😜

Монголд л харах үзэгдэл юм болов уу 🫣Нүдэндээ итгэхгүй хэд хэд хараад авсан үнэхээр өлгийтэй хүүхэд байдаг байгаа. Урд ш...
31/07/2024

Монголд л харах үзэгдэл юм болов уу 🫣

Нүдэндээ итгэхгүй хэд хэд хараад авсан үнэхээр өлгийтэй хүүхэд байдаг байгаа.
Урд ширээнд ээж нь аяга хоол идсэн бололтойг харж байгаа хэрнээ л яанаа хүний нүд хариулаад хүүхдээ орхиод арай гарчихгүй байлгүй дээ гэх гэнэт орж ирсэн сонин бодолдоо хөтлөгдөөд гаран гартлаа битүүхэн хараад байнаа 😓
Хааяа хотын төвөөр явахад хөгжиж, цэцэглэж байгаа хотын байдал харагдах болов ч 20 минутын зайтай газар холдоход л арай өөр захын гэх бүсэд яг жинхэнэдээ хэзээний хүүхэд байх үеэс минь огт ялгаагүй хүнд хэцүү амьдрал, орчин нөхцлийн ялгаа ямар байсан тэр хэвээрээ мэт .

Бүтэн 1 жил Монголдоо ирээд болчихсон байна гээд боддоо. Энэ хугацаанд 3 дах ажлаа солих болоод, одоо л нэг учраа олохтойгоо болоод байна уу даа гэж бодогдож байна. Байнга солих бүртээ тэгээд бодчихноо ядаж байхад хаха 😅

Бүтэн жил үнэхээр өвөл хамгийн урт , хамгийн хүнд байсныг эс тооцвол нүдний урдуур жирэлзэх мэт л өнгөрсөн санагдаж байна. Өмнө бас 2017 оноос 2018 оны хооронд 1 жил болоход өдөр хоног өнгөрч өгөхгүй үргэлж санааширч , буцах өдрөө хоног тоолоод л арай чүү барж байсан тэр үетэй одоо өөрийгөө харьцуулахад яагаад ийм өөр байгааг бодоод дүгнэлт гаргахад мэдээж
1-рт буцахгүйгээр ирсэн гэдэг сэтгэл зүйн бэлтгэл
2-рт ахиад эргээд буцах ямар ч хүсэл байхгүй болсон энэ 2 л юмуу даа.

Монгол биш Японд би оронд нь ганцаараа байсан бол юу ч бодоод яаж ч явахыг төсөөлнө гэдэг бол бүрхэг л санагдаж байна.

Гэснээс аймар олон ажил солиод та нар битгий хэл би өөрөө хүртэл гайхаад байгаан хэхэ.
Тийм болохоор өнөөдөр ажилтай холбоотой төрсөн бодлоо, Монголд ажлаа солихтой холбоотой бяцхаан бодлоо хуваалцая .

Монголд ажиллахад маш их ур чадвар суусан байх ёстой байдгийг одоо эргээд санаад, сэргээх гээд хичээж л явна.
Ямартай ч бүхий л ажиллаж байсан газруудаасаа сурах , мэдэх , анхаарах зүйлсээ олж авсаар л явна.

Би ганцхан ийм байна уу? Эсвэл бусад хүмүүст ямар санагдаж байгаагаа мөн хуваалцаарай 🤗

Нэг тийм асар их хурд хэрэгтэй байдаг юм байнаа. Тэр нь юу вэ гэхээр юмхнаар юмыг бий болгох гэхүү хэрсүү сэргэлэн байдал + олон зүйлсийг зэрэг хийх буюу амжуулах + ойлгомжтой шууд шууд л харьцах + бүх зүйлсийг аягүй сайн чаддаг байх юмуу 😜 мэдэхгүй ээ миний хийж сонгож байгаа ажилтай холбоотой болоод тэр юмуу бүү мэд 🫠
Шинэ ажилд ороод эхний сар бол хөөрхөн гол үндсэн юмруугаа орохгүй дагалдаал эрхлээл явчиж байгаан за тэгээд түүнээс цаашхи саруудад өглөө ирэхэд л бөөн юм болчихсон , хаанаас юунаас эхлэхээ ойлгохгүй бараг зэрэг зэрэг бөөн асуудал ярьж буй хүмүүсийн яриа нь ч холдож ойртоод бараг ойлгохгүй хаха, тэгэж байгаад л гүнзгий амьсгаа аваад яаралтайгаас нь хийгээл эхэлж байгаан гэхдээ юу гээч бараг өдөр бүр л алаан хядаан шиг санагдаж тэрэндээ үхтэл стресстээд одоо миний үс хүртэл 3/2 нь байхгүй 🥹 гэж байтал чиний амардаг өдөр байх эсэхээс үл хамааран утас чинь дугараад л амарчиж болохгүй байгаа нь бүр хүлээн зөвшөөрөхийн аргагүй аймшиг мэт санагдана.
За яагаад ийм хар дарсан зүүд шиг юм яриад байна вэ ? гэхээр хэрвээ үүнийг уншиж байгаа та Монголдоо ажил хийх гэж байгаа бол болж өгвөл том групп компани, гадаадын хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа нь тогтвортой байгууллага эсвэл бодлого үйл явц нь тодорхой нэг хоёр хүний удардлага дор биш багаараа албаараа аливаа асуудалд ханддаг зөв бүтэцтэй газар орох нь хамгийн чухал шүү.
Мөн тухайн байгууллагыг сонгох шалтгаан нь юу вэ гэдгээр байгууллагууд уралдаж ажилтнаа авдаг цаг дор ажилтандаа хэр анхаардаг нь манайхыг та сонговол гээд хөөрхөн хөөрхөн зүйлс эгнүүлээд бичсэн байгаагаасаа тодорхой харагдах болно доо .

Дараагийн ажилдаа ирэх 7 хоногоос орно л доо тэр болтол өөр бусад бодлуудаа цаг гарган хуваалцнаа 🫠

Та нар маань бас үүн дээр өөрийн санаа бодлоо хуваалцаарай 😇

21/07/2024

Таксинд суугаад түгжрээд л нэлээн явлаа, тэгэж байгаад хоолойгоо зассан чинь ёоо юу вэ өө нээрээ хүнтэй явж байгаа шд гэж авч байна мартчихсан ч байх шиг 😅

Шинэ ажилдаа ороод яг 1 сарыг үдэж байна. Оффис ялангуяа олон жилийн өмнөх туршлага дээрээ үндэслээд орсон ажил маань са...
17/05/2024

Шинэ ажилдаа ороод яг 1 сарыг үдэж байна. Оффис ялангуяа олон жилийн өмнөх туршлага дээрээ үндэслээд орсон ажил маань санасныг бодвол тархиа их ажиллуулах, туршлагажих гээд олон мартсан зүйлсээ сэргээх, наад зах нь үгийн сонголт, баялаг гээд олон талын зүйлсийг сайжруулах шаардлагатай тулгараад өдөр өдрөөр л сайжруулж суралцаж явна даа.

Санасныг бодоход удирдлагын маань хандлага , юмыг харах өнцөг мэдээж хамтрагч гээд л хамаг юм нь маш их таалагдсан болохоор өдрийн турш жаргалтай сайхан байнөө.
Хариад орой ирэхэд л ядарснаа мэдрэх юмдаа алхсандаа кк.

Яахав ганцаараа 2 хүүхдээ авч явах нөхөр иртэл хүнд байгаа ч гэр бүл ойр байгаа болохоор дэмэнд нь ажлаа таслахгүй , өвдчихгүйхэн шиг яваад л харин ч эсрэгээрээ завгүй байгаа нь эморохгүй бүр амар ч юм шиг 😜

Нэг тийм драмалаг амьдрал буцлаад байх юмаа. Өдөр бүр янз бүрийн хүнтэй уулзаад л , өдөр бүр гэнэт л ямар нэг зүйл тохиолдоод л жишээ нь 2 өглөө 2 өөр замаар явахад манай подкастанд оролцож байсан мундаг тогооч Галбадрахтай таарч байх жишээний 😅 за одоо автобусанд бас л амьдрал арай өөр шүүдээ. Саяхан автобусанд явж байсан миний өгзөг бараг нэг хүний гэдсэн дээр тавигдчихсан ч байх шиг 🤣 за үнэр танар бол тансаг яриад ч яахав тиймүү 😝 Зарим үед үнэхээр стресс хөдөлдөг л дөө одоо юу гэдэг юм бүгд их үнэртэй дээр нь цүнхээ ардаа үүрчихээд л хөдлөх боломж олгохгүй фэйсбүкэн дээр нь явж буй дууг хамт сонсоод явж байх ахуйд аймар эвшээж бараг огиулдаг ч гэдэг юмуу 😂😜 тэгэнгүүтээ автобуснаас буугаад урд салхинд гараад нус шүлсээ хаях агшинд салхилах тэрхэн зуур толгойгоо ашиглаж үтэр түргэн үйлдэл хийж бултаж чадах тэр үед бол би өөрөөрөө бахархаж байх жишээний ☺️
Өглөө нар гараал , үдээс өмнө шуураад ,үдээс хойш цас орсноо, орой нь нар гарснаа жаргаж дуусаж байгаа цаг агаар нь хүртэл бөөн адал явдал шүү дээ.

Одоо хаа сайгүй хонхны баяр болоод л форм платетай охид гүйлдээд л энэ тэнд сайхан чанга төгсөлттэй холбоотой дуунууд яваад л , тэрнийг сонсоод байж байхад 10 жилийнхний хэдэн жилийн ой гэцгээгээд мэдэхгүй ээ дэлхий яг Монголд л арай хурдан эргэлдээд байгаа ч юм шиг хэхэ дасаж л явна. Эргэлтийн хурдыг нь гүйцэхгүй ч хоцорчихгүйхэн шиг хурдан алхаад дөхөх гээд л байна.

Хамгийн их ирснээс хойших мэдэрдэг хамгийн гоё мэдрэмж бүх цаг үед ээж, дүү найзууд ойрхон байгаа нь ямар гоё хайр мэдрүүлдэг гэж санана.
Ойрхон байгаа гэдгээ мэдрэнгүүтээ санаа амраад тэр бүр уулзаад байхгүй байгаа ч уулзая гээд утас цохиход л байгаа газар нь явж очоод уулзана гэдгээ мэддэг болохоор сэтгэл нэг тийм дүүрэн🤍

Бага хүү маань монголоор мундаг ярьдаг болсон. Одоо бүр дуулна ч гэж жигтэйхэн, хэрэлдэнэ ч гэж үзүүлж өгнө шүү дээ. Амралтын өдөр бүр дүүгийнд очиж хүүхдүүд тоглож өнжинө. Амралт болохоор л тэднийд очно, эднийд очно гээд л захиалаад явж өгнө шүү дээ 🦋

Ойрд бүр үнэхээр кино үзсэнгүй ээ үнэндээ🦧 одоо л нэг сайхан жигдрээд цагийн хуваариндаа дасаад сайхан болох гээд л байна. Ахын хонхны баяр болоод хичээл , цэцэрлэг амарчихвал ч бас л нэг жил хичээлээ Ариунаа гээд өөрийгөө шагнаад сайхан биирү уунаа😜
Ганцаараа гэрт орж эм, гадаа гарч эр гэдэг шиг л бас хөөрхөн завгүй гүйх юмөө💪 гэхдээ үргэлж ойлгож байгаа та нартаа баярладаг шүү, пост орохгүй байсаар байгаад бараг мартчихсан уу 😂🥲

Бодол санаанд хийхийг , бичихийг , хэлэхийг хүссэн маш их зүйл байвч бас л сачий нь арайхандаа энэ сардаа хүрэхгүй л явна кк, ирэх 7 хоногт ааль хэдийнэ үзчихсэн ч байж мэдэх киног нь санал болгож магадгүй ч киноны постоо оруулнаа за 🤗

07/05/2024

AYF Fellowship in Japan 2024 | Paid Fellowship

Link: https://scholarshipscorner.website/ayf-fellowship-japan/

Benefits:
1) Monthly Salary (Base salary + Overtime):JPY 197,000
2) 10 days of paid leave
3) Individual room in either Japanese or Western style
4) Utility costs such as electricity and Wi-Fi are included
5) Accommodation will be provided.

Deadline: May 31, 2024.

Credit to: Awaji Youth Federation

Шөнийн мэнд 💚Амьдралынхаа хурданд бараг гүйцэгдээд пэйжээ хөгжүүлэх цаг наргүй л өглөө оройдоо унтаад өнөөдөр бүр заавал...
21/04/2024

Шөнийн мэнд 💚
Амьдралынхаа хурданд бараг гүйцэгдээд пэйжээ хөгжүүлэх цаг наргүй л өглөө оройдоо унтаад өнөөдөр бүр заавал тайлбар хэлж байж л унтах ёстой мэт санагдаад бичиж хэвтэнэ🫶

Ажлаа солиод амьдралын хэмнэл ч өөрчлөгдөөд түүндээ дасах гээд хэрэндээ л хэдэн 7 хоног зарцуулах юмаа.

Өчигдөр миний мэдэж байгаагаар бол хаврын анхны бороо ороод л араас нь цас хаялаад өдөр нэлээн сэрүүхэн хэрнээ нөгөө нээх гоё чийг ханхлаад хичнээн сайхан байваа ☺️

Хотын төв рүү ажилтай болсон чинь хоттойгоо илүү танилцаад , орой бүр алхах үед цаанаасаа аз жаргалын гармон бараг ялгараад байгаан бишүү 🤣 хот төвдөө үнэхээр цэвэрхэн залуучууд нь яасан ч соёлтой ганган, өнгөлөг гэж жигтэйхэн байдаг юм бэ , харин зарим манай үеийнхэн за тэрнээс дээшээ үетэй бол ярих юм алгөө бүдүүлэг , эрээ цээргүй үйлдлүүд тэдгээр хүмүүсээс 80% нь бараг гардаг байхаа. Жишээ нь 40 гаруй настай цэвэрхэн биеэ авч яваа нэг эмэгтэй урд минь алхаж явахдаа шууд л нусаа нийчих жишээний 🤨 за энэ ч яахав нээрээ хар шилэн трико заавал авч өмсөхгүй бол бараг биеийн өнгөтэй тирко өмсвөл амьтан хүн цочиж үхэх байхаа гэж бодогдоод байгаа.
Өвөл дуусаад амьдрал бас арай л өөр байна шүү, өглөөдөө хүйтэн сэрвэлзэх салхинд миний гавал руу нэвт салхилаад нэлээн сэрүүн санагдаж байхад нийтээрээ ороолт малгай зүүж яваа хүнтэй огт бараг таарсангүй🧐
11-3 сарын хооронд л гүрийгээд өвлөө давчихвал ч учиртай л байдаг юм байнаа гэснээс Улаанбаатар хотын хаа сайгүй гадны хүмүүс маш их амьдардаг болсон санагдсаан. Зүгээр гэрийн гадаа байдаг жижиг мухлагт гэхэд өнгөт арьстай хүмүүс байж л бөйх жишээний хотын төвд бол яахав гэхэд хорооллын хаа сайгүй таараад байдаг болмон байх жишээтэй.
Би чинь учиргүй англи хэл дээр кино үзээд байсан захиралтайгаа таван үг англиар сольж ч чадахгүй ам нээгээд л япон үг гараад байдаг шүү 😅 англи хэлтэй байх наад захын хэрэгцээ маш их байдаг болсон байна шүү 😉
За тэгээд бичээд яриад байвал яриад л баймаар байна. Ямартай ч дараа рийл хийхдээ аудиотой оруулдаг байхуу тэгэнгээ бас хальт хэлж ярих юмаа яриад байвал их зүгээр санагдаад л байна. Та нар минь харин юу гэж бодож байна даа? Нээх урт юм уншиж байхаар сонсох нь илүү амар гэж бодвол саналаа бас хэлээрэй за 💚 Яадаг билээ ингэж байгаад яваандаа айхтар лайвчин болчихсөөн байвал алваа 🤣🤣

Hi ohid bvsgvichdee 💕  ジェルネイルワンカラーモデル 💅boloh bolomjtoi hvn bwal holbogdooroi dadlagjij bga bolhoor 120分~ 宜しくお願い致します。🙇🏼‍♀...
05/04/2024

Hi ohid bvsgvichdee 💕
ジェルネイルワンカラーモデル 💅boloh bolomjtoi hvn bwal holbogdooroi dadlagjij bga bolhoor 120分~ 宜しくお願い致します。🙇🏼‍♀️ 🎀
4/4 (木) 18:30~
4/6 (土) 12:00~
4/7 (日) 12:00~
4/8 (月) 18:30~
4/9 (火) 18:30~
4/10(水) 18:30~
4/13(土) 12:00~
4/14(日) 12:00~

Pm eer holbogdood hayag bolon delgerengui medeelel awaarai 😊❤️

Medremj bolood awiyasaa gargan hicheeh bolohoor hen heniihee tsagiig urehgui ur duntei bh bolnoo 💕💕
よろしくお願いします🥺

Одоо өсвөр нас руу хүүхэд нь очиж яваа, өсвөр нас нь эхэлсэн хүүхэдтэй хэн бүхнийг урьж байна. Японоос Монголд яг ирж та...
31/03/2024

Одоо өсвөр нас руу хүүхэд нь очиж яваа, өсвөр нас нь эхэлсэн хүүхэдтэй хэн бүхнийг урьж байна.

Японоос Монголд яг ирж таарсан, эсвэл подкастын маань сонсогч санал болгосон киног маань үздэг 5 хан хүнд хямдралтай , тусгай боломжоор лекцэнд суух боломжийг олгож байнаа 🤗🤗🤗 надруу чатаар холбогдож энэ ховор боломжийг ашиглан өөртөө , хүүхэддээ болон гэр бүлдээ хөрөнгө оруулалт хийгээрэй 🥰😘

Ахлах ангийханд зориулсан сургалт.
Анги хамт олон эртхэн бүртгүүлж суудлаа аваарай.
4 сарын 6, 16 цагаас
Туушин зочид буудалд
Сэдэв:
👉Сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлж сурах
👉Үе тэнгийнхний уруу татлагад үгүй гэж хэлэх
👉Өсвөр үе-үнэ цэнээ тодорхойлох нь
👉Бэлгийн боловсрол
👉Хүсэл мөрөөдөл ба ирээдүйн би
👉Дасгал
Хаан банк 5130001077
Гүйлгээний утга: О. Нэр, нас

Өчнөөн олон хоног таг чиг усанд хаясан чулуу шиг л таг чиг болсон уу би 😔🥹 ямартай ч кино хүлээн харж байсан бол үнэхээр...
27/03/2024

Өчнөөн олон хоног таг чиг усанд хаясан чулуу шиг л таг чиг болсон уу би 😔🥹 ямартай ч кино хүлээн харж байсан бол үнэхээр их уучлаарай 😟

Олон юм нуршиж сонин сайхан зүйлсээ ямартай ч та нартаа хуваалцвал яалт ч үгүй ойлгоно доо та нар минь ☺️
Монголд ирвэл ойлгох битгий хэл санал нэгдэх байсан гэдэгт итгэлтэй байна шүү 🥲

Ёстой ажил амьдрал сүлэлдээд л зав гэх юмгүй гүйсээрээн байж ямартай ч өвлийг өнтэй давчихлаа шүү гэж бодож дуусаагүй байтал л хөлний шагай татсан цас ороод , бүр шуураад эргээд өвөл болчихвуу гэх шиг хичнээн цочив оо өнөөдөр өглөө гэхэд 😜

Өчигдөрхөн л замын цасыг овоолсон байсан өнөөх хав халтар нялцайсан цас хайлж урсаал шавар шавхай тамтаггүй цасан дор өвөлжсөн хог новш ил гараад өөрийн мэдэлгүй нүдний захын үзүүрээр алагчлан, халаглан явж байсансан гэсэн шиг өглөө эргээд сайхан цэвэр хөнжлөөр бүтээсэн мэт л шинэ цасанд хучигдсан байх жишээтэй
🤨

Цас хайлаад урсах усыг хүү минь ошикко(шээс) гээл, нохой хүнийх мэдэгдэхгүй мангар том өтгөн хаа сайгүй байхдаа таарахдаа үнчи ( баас) гээл хааяа үнчи ошикко , үнчи ошикко гэх нь дууны ремикс мэт л сонсогдоно шүү дээ🤪 яахав үүгээр бол хэлэх гэсэн санаа минь удирдлага намдаа биш хүндээ маш их учир дутагдал байдаг гэдгийг олж хараад байгаа.
За энэ ч яахав гэснээс би анхнаасаа амьдрах байр маань тодорхой
байгаад том хүүгээ сургах сургуулиа сонгосон байсан юм . Тэгсэн 2 долоо хоног дотроо Яармаг руу сургууль нүүнэ бүх сургуулийн сурагчид 4 ээр улирлын хичээлдээ Яармаг руу явах болсон талаар сонссон өдрөөс бүр мэдрэл стресс хамаг зүйл маань овоорч ханцуй шамлан удирдлагатай нь боломжийн хэрээр тэмцэлдэж өчнөөн эцэг эхийн цуглуулж, сошиал мэдээгээс тусламж авсны эцэст энэ хичээлийн жил нь одоо байгаа сургуульдаа дуусахаар болж нэг юм санаа амрах нь уу гэтэл ахиад хаана оруулах вэ гээд л өчнөөн төлөвлөөгүй шийдэхэд төвөгтэй асуудалтай тулахад хүрчихэж байгаа юм 😫😤

Яг үүн дээр хэрвээ та Монголд хүүхдээ сургахаар байгаа бол заавал өөрийн сургуулийн байртай эсэхийг бичиг баримтаар нь харж какунин хийх ёстойг өөрийн энэ явдлаараа чандлан захимаар байна. Өөрийн байргүй сургууль ЕБС байж болдог гэдгийг энэ хүртэл даанч мэдсэнгүй л дээ 🥲🥲

Иймэрхүү асуудал үнэхээр эрч хүч, энерги хамаг зүйлсийг сордог бардаг ёстой аймар байсаан 😔

Заза өнөөдрийн постоо ямартай ч үүгээр дуусгая гэхдээ юу гээч үүний хажуугаар бол өөрийгөө эрхлүүлж хумсаа янзлуулж орой ч хамаагүй бяцхан кози кофе шопд дуртай кофегоо уух найзуудтай март 8, ажлынхантай март 8 гэх мэт цагийг зохицуулан гаргаж чадаж байгаа нь
бас үнэхээр амьдрал бужигнаж стресстэй мэт авч илүү өөртөө анхаарах боломжтой байгаа нь бас гайхалтай сайхан л санагдаж байна😇
Удахгүй ганц кино үзээд дуусчихвал энэ амралтын өдрөөр киноны постоороо эргээд уулзнаа 🤓

Үргэлж хамт байдаг та нартаа баярлалаа ☺️

Шөнийн мэндийг та нартаа хүргэеээ 🤩Сар шинэ ч нэг юм дуусаж залгуулж валентины өдөр нь ч мөн өнгөрөөд одоо март л үлдэж ...
24/02/2024

Шөнийн мэндийг та нартаа хүргэеээ 🤩
Сар шинэ ч нэг юм дуусаж залгуулж валентины өдөр нь ч мөн өнгөрөөд одоо март л үлдэж байх шив дээ😛

Олон жилийн дараа сар шинээр айл хэсээд л алт мөнгө цуглуулаад л , 2 хүүхдээ дагуулаад л явж өгсөн дөө.

Том хүү бол ядраад болж өгвөл үлдэх гээд л бага хүүд харин жигтэйхэн тааламжтай байж , одоо ажиглаад байхнээ төрөл садан , эмээ өвөө гээд ойр ойрхон орж гараад овоо нийгэмшээд бүр 3 хэл хольж хэрүүл хүртэл хийдэг болсон😁
Айл айл орж тэр бүр өвлийн гадуур хүүхдийн хувцас тайлж ахиж өмсүүлэх ч бас л чамгүй хөөрхөн ажил байсан шүү.
Айлд очоод бууз идэхгүй чихэртэй будааг бүр гайхах жишээний, ямар сайндаа л өдөртөө будаа далайн байцаа цүнхэлж яваад орой шөнөдөө хоол хийж л барах шивдээ кк.
Өмнө нь золгох айл барагддаггүй яваад л байсан санагдавч одоо бүр цөөрөөд тоотой хэдэн чухал айлууд л байдаг болсон санагдсан.
Зарим холын хүмүүс гадаад үзэмж , таргалсан тургалсан талаар хээв нэг хөөрхөн үг шидчихээд бодож байгаа ч юмгүй хээгүй сайхан байх жишээний 🥲
За тэгээд зам түгжрээ хотын гадагшаа чиглэсэн шинжтэй , сар шинэ өнгөрөв үү үгүй юу тачигнасан хүйтэн болж ёстой нэг нусаа хацартаа наах шиг болж үнэн зутарч л энэ өвлийг дуусахыг өдөр хоног тоолон хүлээх маягтай л байна.

Сар шинээр гал тогоо барих ажлаас энэ жилдээ оролцоогүй хэрнээ ёстой жигтэйхэн их ядардаг байна шдээ. Ямар сайндаа юутай ч киногоо үзэж байтал постлох өдөр ирж л таараа гэсэн өдөр минь энэ шөнө байж л дээ хэхэ 🤨

За тэгээд та нартаа өөрт таалагдсан үзсэн хэдэн киногоо санал болгоод зураг бүр дор товч бодлоо мөн хуваалцая.
Та нар минь мөн сэтгэгдлээ үлдээгээрэй 🥰

22/02/2024

Ооеээ бас л зэвүүн кино байсан шүү. Манайхан заавал үзээрэй амжуулж чадвал маргааш киноны постоо оруулнаа за 😎🥲

10/02/2024

Шинийн нэгэнд шөнө дунд карээ хийгээд зогсож байдаг тавилан юмдаа одоо 😅
Та нар минь сайхан шинэлээрэй 🥰

Тачигнасан хүйтэн оройн мэнд хүргэе 😶‍🌫️Өнөөдөр хүүтэйгээ ”Баавгай болохсон” гээд киног бодон бодон явсны эцэст цаг гарг...
03/02/2024

Тачигнасан хүйтэн оройн мэнд хүргэе 😶‍🌫️

Өнөөдөр хүүтэйгээ ”Баавгай болохсон” гээд киног бодон бодон явсны эцэст цаг гарган үзлээ.

Нэг хоёр хүн нь л урьд өмнө кино ,шоунд тоглож байсан туслах дүрд орсон хүмүүсийг эс тооцвол огт харж үзэж байгаагүй хүмүүс байв. 2 ч удаа яагаад ч юм учиргүй сайхан уйлж авлаа.

Хариуцлагагүй , тэмцэлгүй, боловсролгүй эцэг эхийн үр хүүхэд болоод сурч боловсрохоос илүү 1 өдрийн хоолтой, нэг өдөр дулаахан байх нь чухал байх хатуу хэцүү сонголттой өдөр бүр тулж тэндээс хамгийн зөв сонголтыг буюу сурч боловсрохыг сонгож байгаагаар кинонд гарч байлаа.

Цээж хөндүүр, гомдол харамсал төрүүлж ,хэдий өнөөдөр миний амьдралд байхгүй авч зам гараал хэд алхахад энэ дүр зураг мэт амьдралыг Улаанбаатар дах гэр хороолол гэх тодотголтой хичнээн зуун мянган айл өрх дах хүүхдүүдэд тохиолддог бол гэх бодол өөрийн эрхгүй төрсөн.

Хүүд минь мөн маш их таалагдаж 10 оноо өгөөд их л зүйлийг ойлгож байгаа бололтой гэхдээ яг түүнийгээ гоё ярьж тайлбарлаж чадаагүй л дээ.

Гэснээс ойрд дэлхий тэр дотроо Монгол сөнөх гэж байгаа мэт л хүнд хэцүү мэдээллүүд хөвөрч, үйл явдлууд тохиолдож сэтгэл хэд хоног нэлээн үймэрсэн өдрүүд байлаа. Тэгээд яагаад үсрээд 2 хоног сошиалаар сэвээд мартдаг юм болоо гэж боддог байсан өөрөө яг адилхан түр мартчихсан байвал яахуу 😟
Үүнийг би бодохдоо өвөлтэй холбоод байгаа . Яагаад гэвэл өвөл үнэхээр хэцүү хүнд ,урт удаан үргэлжилж байх шиг санагдаж дээр нь өвөл илүү хэцүү хүнд үйл явдлууд ч болох юм. Тэгэнгүүт юун өдөр бүрийн тэмцлээ яая гэж байхад үнэндээ өдөрт л нэг шинэ асуудал , өдөрт нэг шинэ шийдвэр гаргаж тэрэнд зохицож амьдрах гээд явж байхдаа урд өмнөх өдрүүдийн үйл явдал бага багаар саармагжаад л нэг мэдэхэд цагаан сар болчихсон бууз чимхэх болчихсон ч явж байх шиг 😨
Нэг тийм алаан дунд л өдөр бүр сум шиг л өнгөрөх юм.
Ёоо маш зузаан хувцастай хүүхдээ цэцэрлэгт оруулаад гараад ирэхэд л хөлрөөд норчихож байгаан тэрэндээ жаахан түүртээд хөлөө бага зэрэг суллаад алхвал тэгээл хальтирч унахад бэлэн нэг тийм эрсдэлтэй 😏

Маш их юм үнэндээ бичмээр л байна даанч хэт сунжраад бас онцгүй болов уу гээд баахан толгойд орж ирсэн бодлоо хольж хутгаад биччихлээ. Маргааш өөр энгийн гоё бодрол нэртэй постоор ахиад уулзая даа.

Энэ удаа санал болгох хэдэн киноны товч тайлбарыг зураг бүрийн дор товчхон оруулсан байгаа шүү 🤩 За тэгээд амралтын өдрийн оройгоо ая тухтай өнгөрүүлээрэй 😘

Оройн мэнд хүргэеээ 🤗Киноныхоо тайлбарыг оруулах гэж хэдэн өдөр ч хойшлуулав ёстой уучлаарай манайхаан 🙇‍♀️хараад л хүлэ...
18/01/2024

Оройн мэнд хүргэеээ 🤗

Киноныхоо тайлбарыг оруулах гэж хэдэн өдөр ч хойшлуулав ёстой уучлаарай манайхаан 🙇‍♀️хараад л хүлээж байсан байхдаа мартсан зүйл огт байхгүй ч нэг л гэнэтийн үйл явдлууд гарч ирээд яалтачгүй чадсангүй.

Өчигдрөөс эхлээд Монголд эргээд сэрүүсч эхэлж байна. Цас бас ороод л цаанаа нэг тийм өвөл дуусах хаа ч байсан юм байна даа гэж бодогдоод л байна.

Цагаан сарын бэлтгэл гээд л хаа сайгүй жижиг сажиг бэлэгнүүдээ бэлдсэн сандал барьж яваа эмээ , өвөөтэй хэд алхаад л таарах жишээний 😊

Энэ тэнд айлуудад буузаа хийнэ, шөнөжин махаа татаад гэх яриа хаа явсан газар сонсогдоостой, одоохондоо надад бол тийм урилга ирээгүй л байна.

Юмны үнэ үнэтэй болсныг фэйсбүк постноос аваад л сэтгэл бол гялс бэлтгэлтэй болчих жишээний 😁

Цагаан сар гэж байтал валинтин тэгээд март гээд л цаг хугацааг баяраар л хэмжээд явчихаж байна хэхэ 😊

За за олон үг нуршсаар байтал эрт оруулах пост маань бас л оройтох нь , удахгүй боломжоороо постоо оруулаад явнаа 😊

Кино руугаа ороход зураг бүрийн дор товч өөрт төрсөн сэтгэгдлээ орууллаа.
Сэтгэгдлээ хуваалцвал аягүй баярладаг шүү. 😘

14/01/2024

Орой яг гоё кинонуудын тайлбараа бичиж байтал утас маань халаад бүх бичсэн зүйл минь талаар болсон тул жаахан азнаж байгаад ахиад чармайн бичиж оруулнаа 🥲😌

13/01/2024

Өнөөдөр санал болгох хэд хэдэн киногоо танилцуулнаа 😎

10/01/2024

Оройн мэндээ 🤗

Манайхан кино үздэг аль төрөл нь байна бичээд байгаарай 😁😁

Би бол ууртай төрөл нь юм шиг байхын кк, кино үзэж байхад саад болбол тэгээл дуус шүү дээ 😅😅

https://www.facebook.com/share/v/HbR5MMM1XhLLTVrC/?mibextid=UVffzb

住所

草加市新里町414番地グリーンシャルム2号棟302号
Kawaguchi-shi, Saitama
3400031

アラート

Yummy mom in japanがニュースとプロモを投稿した時に最初に知って当社にメールを送信する最初の人になりましょう。あなたのメールアドレスはその他の目的には使用されず、いつでもサブスクリプションを解除することができます。

事業に問い合わせをする

Yummy mom in japanにメッセージを送信:

ビデオ

共有する

カテゴリー


ポッドキャストのその他Kawaguchi-shi

すべて表示