21/07/2024
Мацаг барих талаар бид янз бүрийн л ойлголттой байдаг тэ? Сайн муу, уургийн дутагдалд ордог гэсэн гэх мэт. Гэвч сүүлийн жилүүдэд дэлхийн нэртэй гэсэн дийлэнх эрдэмтэн, доктор, судлаач нар бүгд шахуу өөрийнхөө биеийн онцлогт тохирсон мацгийг барьж хэвшил болгосноор жин хасах цаашаа эрүүл мэндийн ач холбогдолтой гэдгийг дуу нэгтэйгээр хэлээд байна аа.
Мацаг гэхээр заавал 24 цаг юм идэхгүй өлсөөд сууна гэсэн үг биш, зүгээр л тодорхой хугацаанд юм идэхгүй байх буюу биедээ калори авахгүйгээр өмнө идсэн, нөөцөлсөн калори буюу илүүдэл өөхөө шатаах, өвчилсөн эд эсүүдээ өөрөө анагаах боломжийг бид биендээ олгож байгаа л хэрэг юм байна л даа. Гэнэт гарч ирсэн ч ойлголт биш эрт дээр үеэсээ л байсаар ирсэн хүн бүрийн өөртөө хийх боломжтой үнэгүй эмчилгээ ажээ гэж.
Жин хасах, барих, эрүүл хооллолт гэдэг сэдэв ч угаасаа миний насан туршийн улаан хобби болохоор энэ сэдвээр сонссон, туршсан зүйлээ хуваалцаж байгаадаа аймар баяртай байна, бичлэгийг маань үзээрэй, баярлалаа баяртай кк 😘🫶
Нээрэн Италид 🇮🇹 сурахтай холбоотой зөндөө асуултууд ирдэг. Бүгдэд нь хариулж амжихгүй болохоор вебсайт нээчлээ. Имэйлээ үлдээвэл, өөрийнхөө бэлдсэн мэдээллүүдийг явуулаад байнаа хө.
Энэ линк шүү: https://www.khurelchimeg.com
https://youtu.be/thh453nO3Kc?feature=shared
Hii, амралтын өдрийн мэнд. Ойрд баяр наадам гээд жаахан идчихсэн үү кк, одоо жоохон ходоод гэдсээ амраах уу даа тэ..Энэ удаагийн бичлэгээрээ "Diary of a Ceo"...