Red Alert 2 Mongolia

  • Home
  • Red Alert 2 Mongolia

Red Alert 2 Mongolia Youtube: Red Alert 2 Mongolia
https://www.youtube.com/user/ulaanaamn

Discord:
https://dis

Эхлэн тоглох, хуучнаа сэргээх гэж байгаа бол зөвхөн суурь тоглоомоо авахад эхний ээлжинд хангалттай. Учир нь 35 улс байг...
22/12/2023

Эхлэн тоглох, хуучнаа сэргээх гэж байгаа бол зөвхөн суурь тоглоомоо авахад эхний ээлжинд хангалттай. Учир нь 35 улс байгаа. Хангалттай тоглох боломжтой гэсэн үг. Харин нэмэлтүүд нь зөвхөн 2-3 онцгой улсуудыг нэмэх тул үндсэн улсуудаараа сайн тоглоод онцлогуудыг нь мэдсэн тохиолдолд авах нь зүйтэй юм. Юмыг яаж мэдэхэв??? танд таалагдахгүй, уйдах, хэтэрхий яршигтай тоглоом санагдвал нэмэлтүүдтэй нь авах хэрэггүй юм. Өөрөөр хэлбэл доорх зурагт харуулсан хувилбарыг буюу 5 долларын хувилбарыг туршаад үзээрэй гэж зөвлөх байна. Хуучин 20-иод жилийн өмнө бидний тоглодог байсан хувилбар 13 улстай байж. Одоо суурь тоглоом нь өөрөө 35 улстай. Хангалттай их юм.

Age of Empires II DE тоглоомын ээлжит хямдрал болжээ. 1 дүгээр сарын 4 хүртэл хямдрах юм байна. Хэрэв та энэ тоглоомыг т...
22/12/2023

Age of Empires II DE тоглоомын ээлжит хямдрал болжээ. 1 дүгээр сарын 4 хүртэл хямдрах юм байна. Хэрэв та энэ тоглоомыг тоглохыг хүсвэл Стийм дээрээс 5 ам.доллараар худалдан авах бөгөөд https://discord.gg/GTk2aUa2HC дискордод нэгдэж орой бүр байдалдаж болох юм.

Сайн уу. Муу мээдээтэй... 😢Нөгөө Browser дээр тоглож болоод байсан https://game.chronodivide.com/ нь үнэгүй тоглож болох...
20/12/2023

Сайн уу. Муу мээдээтэй... 😢

Нөгөө Browser дээр тоглож болоод байсан https://game.chronodivide.com/ нь үнэгүй тоглож болохоо больсон байна шүү. Шууд тоглож болох аль эсвэл XWIS-ын Server ээс татаж аваад болоод байсан сангийг арилгаж одоо бол EA -луу холбож өгсөн гэж би ойлгоод байна.

Гэхдээ!!!! Browser дээр тоглохын тулд Худалдаж авсан Ra2 оо нэг оруулцан бол цаашдаа санчих учир тэр компьютероосоо тоглох боломжтой болох юм байна.

Тэгэхээр тоглох хүсэлтэй байгаа бол ерөнхийдөө тоглоомоо худалдаж ав л гэж зөвлөөд байгаа юм байна. Доор зураг хавсруулаад орууллаа.

Манай Discord server дээр ч хүртэл шууд татаж авах линк оруулахыг хориглосон учир би ч өөрөө линк тавих боломжгүй болсон болно.

16/12/2023

AOE 2 тоглолт

Шат Монстерын баг Бэрхээгийн багийн эсрэг тоглохоор болж байна.Өмнөх тоглолтод Бэрхээгийн баг ялж яваад бүдэрсэн. Энэ уд...
16/12/2023

Шат Монстерын баг Бэрхээгийн багийн эсрэг тоглохоор болж байна.
Өмнөх тоглолтод Бэрхээгийн баг ялж яваад бүдэрсэн. Энэ удаад яах бол?
Бидэнтэй нэгдэж, шууд тайлбартайгаар үзэхийг хүсвэл дискордод нэгдээрэй.
https://discord.gg/sTyc4JEyzn

Жич: Диксордод үзэхийн тулд заавал тоглоомтой байх албагүй шүү... :)

Өвлийн дайн эхэллээ... 6 баг тойргийн журмаар халз үзэлцэнэ. Эхний тулалдаан Бэрхээгийн багийн эсрэг Улаанаагийн баг.Бид...
16/12/2023

Өвлийн дайн эхэллээ... 6 баг тойргийн журмаар халз үзэлцэнэ.
Эхний тулалдаан Бэрхээгийн багийн эсрэг Улаанаагийн баг.
Бидэнтэй нэгдэж, шууд тайлбартайгаар үзэхийг хүсвэл дискордод нэгдээрэй.

https://discord.gg/sTyc4JEyzn

WINTER CLASH IS COMING...
06/12/2023

WINTER CLASH IS COMING...

За оройн мэнд... AOE2DE тоглоомын хүрээнд зохион байгуулсан барилгачдын (манай доогуур ранктай тоглогчид) тэмцээн маань ...
26/11/2023

За оройн мэнд...

AOE2DE тоглоомын хүрээнд зохион байгуулсан барилгачдын (манай доогуур ранктай тоглогчид) тэмцээн маань амжилттай явагдан өндөрлөж, Uulharagdana түрүүлж CoSsS үзүүрлэн, Murdock гуравдугаар байранд оров. Түрүүлэгч маань 50К, үзүүрлэгч нь 20К, гутгаар байранд орогч нь 10К шагнал, Дискордын цол зэрэг хүртэв. Цаашид улам илүү болоорой гэж ерөөе... Бас амжилт хүсье!!!

Анх удаа тэмцээн зохион байгуулсан нь амжилттай өндөрлөв. Дараа дараагийн тэмцээнүүд айсуй...

29-ийг хүртэл Стийм дээр хямдрал явагдаж байгаа тул та бидэнтэй нэгдэх бол одоо л худалдан авдаг цаг шүү. Үндсэн тоглоом маань хямдраад Монгол төгрөгөөр ойролцоогоор 20К үнэтэй болсон байна.

За тэгээд дараагийн тэмцээнүүдэд оролцохыг хүсэгчид маань бэлтгэлтэй байгаарай. Урагшаа дайчдаа... !!! :)

23/11/2023

Хэлло :D

Quick Match Ladder Season 2 удахгүй 11 сарын 25-нд эхлэж. 25-даа 1-р улиралд Ranked тоглосон хүмүүсийн нэр үлдэж, Ranked оноонууд дахин шинээр эхэлж 2-р улирал эхлэх юм байна шүү. Тэгэхээр 11-р сарын 25-нд та хэд доорхи линкээр ороод Quck Match дараад сайхан шинээр Ranked тоглох боломжтой. Гоё боломж байна! :)
за амжилт

За ийм юм болох нээ :P
10/11/2023

За ийм юм болох нээ :P

Сайн уу оройн мэндТухайн үеийн Red Alert 2 сонирхогчид мэдээж Age of Empires 2 ыг бүгд мэдэж байгаа байлгүй дээ бас одоо...
09/11/2023

Сайн уу оройн мэнд

Тухайн үеийн Red Alert 2 сонирхогчид мэдээж Age of Empires 2 ыг бүгд мэдэж байгаа байлгүй дээ бас одоо ч Монголчууд хоорондоо тоглож байгаа бүүр Discord Монголд сэрвэр нь ч бий. Би ч дунд нь нэлээ хэд тууж явлаа би өөрөө ч нээх сайн биш :P. Юу ч гэсэн доор линк оруулж өгнөө.
Discord server-т нэгдэг линк:
https://discord.gg/JXBmbH9sWP

Удахгүй Монголчуудын дунд Age of Empires 2 ын тэмцээн явагдах гэж байгаа намайг шууд дамжуулаад өгөөч гээд та бүхэнд удахгүй 1vs1 тоглолтуудыг үзүүлж танилцуулна.
Надтай хамт хамт Cast хийх мундаг Empire чууд оролцоно :)

Тоглоомоо худалдаж авахыг хүсвэл би линкийг нь оруулаад өгий.
https://store.steampowered.com/app/813780/Age_of_Empires_II_Definitive_Edition/

Mac болон Linux хэрэглэгчид Ra2 ыг тоглох боломжтой боллоо. Доорх линкээр орно уу.https://chronodivide.com/Мөн тэгээд iP...
26/10/2023

Mac болон Linux хэрэглэгчид Ra2 ыг тоглох боломжтой боллоо. Доорх линкээр орно уу.
https://chronodivide.com/

Мөн тэгээд iPhone, iPad, Samsung, Android гар утас болон Tablet -ууд тоглож боломжтой гэхдээл хуруугаараа тоглоно гэдэг бол бас л аргуу юм байна лээ шүү.
За амжилт!

Play now, in your web browser!

Зиа 100 лайк цугларсан мөн амласан дагуу маш урт заавар бичих тул анхааралтай уншаарай.Таалагдсан бол дэмжээд бага хэмжэ...
24/10/2023

Зиа 100 лайк цугларсан мөн амласан дагуу маш урт заавар бичих тул анхааралтай уншаарай.

Таалагдсан бол дэмжээд бага хэмжээний ч гэсэн хандив илгээгээрэй баярлалаа.
Donate: 5302571523 Хаанбанк
Нэр: Хишигбаяр

Энэ хувилбар нь Ra2 хувилбар шүү Yuri's Revenge нэмэлт байхгүй ерөөсөө тоглоомоо татаж авах шаардлаггүй шууд Internet хөтөч дээрээ тоглох боломжтой шууд Browser дээрээ гэсэн үг.

1. https://chronodivide.com/ энэ линкрүү ороод Play Beta гэж дараад

2. 2 дахь зураг шиг юм гарч ирнэ. зүгээр л Х ын дараад л орчих

3. HongKong сэрвэр дээр нь шинэ бүртгэл үүсгээд шинэ бүртгэлээ нэвтэрч ороод л тоглоно

Ингээл болоо. Татаж авах шаардлаггүй
Таалагдсан бол дэмжээд бага хэмжээний ч гэсэн хандив илгээгээрэй баярлалаа.
Donate: 5302571523 Хаанбанк
Нэр: Хишигбаяр

24/10/2023

Сайн уу өглөөний мэнд

Red Alert 2 оо суулгаж чадахгүй байгаа болон татаж авсан ч ажилуулж чадахгүйгээсээ болоод шантрах ч юм уу тоглож чадахгүй байгаа хүмүүс хэр их байна бэ? Доор комментоор надад хариу өгнө үү. Удахгүй гоё сүрприз таанарт зарлая хэрэв энэ пост 100 лайк хүрвэл.

Like аа сайн дараад мөн хариугаа сайн өгөцгөөгөөрэй. :)

Сайн уу найзуудаа.  Та бүхнээс юм гуйх гээд ээ. Утас засдаг хүн байвал утасаа яаралтай засуулах шаардлагатай болоод. Ута...
05/10/2023

Сайн уу найзуудаа.

Та бүхнээс юм гуйх гээд ээ. Утас засдаг хүн байвал утасаа яаралтай засуулах шаардлагатай болоод. Утас засдаг бол холбогдож туслаарай 🙏🙏🙏
Page руу чат бичээрэй. Миний утас Android

Амралтын өдрийн мэндЗа тэгэхээр Generals сонирхосон их олон хүмүүс гарч ирсэнд тонхиолдуулаад бичиж бйана. Холбож тоглох...
30/09/2023

Амралтын өдрийн мэнд

За тэгэхээр Generals сонирхосон их олон хүмүүс гарч ирсэнд тонхиолдуулаад бичиж бйана. Холбож тоглох, суулгахад жоохон явдалтай юм байна шүү яагаад гэвэл уг тоглоом нь хэт хуучин угаасаал үнэгүй тоглоом татаж аваад тоглохоор online горим нь ажилдаггүйг та бүхэн мэднэ тийм болохоор бид нар хар аргаар л холбох аргыг хайж олдог.

Үнэхээр тоглох хүсэлтэй бол миний бичсэн зааврыг сайтар дагана уу.

1. Энэ холбоосоор ороод тоглоомоо татаж авна:
C&C Generals Zero:Hour
https://drive.google.com/file/d/1fD9rtft9UwolnnDg-3j37H3h8pNjPl64/view
Татаж аваад Setup.exe ажилуулж суулгана.

2. Gentool суулгана
https://www.gentool.net/download/GenTool_v8.6.exe
Generals аа зөв суулгасан бол Gentool өөрөө уг тоглоом хаана суусан тэр газраа таниад суучихна. Энэ яадаг вэ гэвэл заримдаа тоглоомны Scroll хэт хурдан мөн Mouse ны хурд ч мөн хурдан байгаад байдаг болохоор Gentool энэ асуудлын шийдэж өгсөн болохоор суулгаж байгаа юм.

3. GenPatcher v2.06
https://legi.cc/downloads/genpatcher/GenPatcher%202.06.zip
Энийг татаж аваад Winrar аар задлаал мөн адилхан суулгачих. Дотор нь ганцхан л юм байгаа угаасаа. Суулгасны дараа Windowed mode гоо ON болгоорой тэгэхгүй бол цонх товчоо дарахаар гараад орхоор тоглоом нь алдаа заагаад хаагдах магадлалтай. Гэхдээ тоглохдоо цонх товчоо дарахгүй гэж бодож байвал хамаагүй тоглож болно л доо.

4. OnlinePlay.mn - oPlay
https://onlineplay.mn/oplay/update/setup.exe
Бид нарын чухал холбох програм бол Oplay шүү.
1. Татаж аваад суулгаарай
2. Бүртгэл үүсгээд нэвтэрж орох
3. Холбох гэж байгаа хүнтэйгээ Ra2 өрөөлүү хамт орно
4. Oplay програмын зүүн дээр байрлах VLAN асаана. Заавал бүртгүүлсэн байж л VLAN асаадаг байх шүү.

Дараа нь тоглоомруугаа ороол LAN аар холбонодоо

Ингээл болоодоо хүмүүсээ. Хаяадаа хэдүүлээ Generals тоглоё л доо.

Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй та бүхэн.

29/09/2023

Сайн уу найзуудаа

Өчигдөр орой 20:00 цагт Discord ндоо Generals тоглох хүмүүсээ цуглуулаад холбох талаар зөндөө үзлээ эцэсд нь бид хэд холбож чадах шиг л боллоо. Цаашдаа Generals тоглох хүсэлтэй байвал нэгдээрэй

Миний бие завтай болохоороо сайхан дэлгэрэнгүй холбох заавар, баталгаатай татаж болох линк оруулж өгнөө. Одоогоор ажил дээрээ жоохон завгүй.

Сайн уу найзуудааСаяхан IOS үйлдлийн систем дээр Facebook App нь шинэчлэл орсон юм байна. Уг шинэчлэл нь iPhone зарим хэ...
25/09/2023

Сайн уу найзуудаа

Саяхан IOS үйлдлийн систем дээр Facebook App нь шинэчлэл орсон юм байна. Уг шинэчлэл нь iPhone зарим хэрэглэгчид Facebook Live болон Landscape mode дээр хэвтүүлэн үзэх үед тал болон Error Message гараад байгаа сурагтай.

Тийм болохоор iPhone хэрэглэгчид нэн даруй Facebook app аа дахин шинэчлээрэй.

Амжилт хүсье
Сайхан амарцгаагаарай.

Өглөөний мэндCommand & Conquer Generals Zero:Hour-д хэр их хүмүүс дуртайгийн харъя Like дарж бүртгэе.300 лайк хүрвэл гоё...
21/09/2023

Өглөөний мэнд

Command & Conquer Generals Zero:Hour-д хэр их хүмүүс дуртайгийн харъя Like дарж бүртгэе.
300 лайк хүрвэл гоё юм хэлнэ. :P

Сайн уу найзуудаа.Өнөөдөр 2023 оны 09 сарын 02нд Red Alert 2 Yuri's Revenge тоглоомын хаалттай LAN party HYPE e-sport ga...
02/09/2023

Сайн уу найзуудаа.

Өнөөдөр 2023 оны 09 сарын 02нд Red Alert 2 Yuri's Revenge тоглоомын хаалттай LAN party HYPE e-sport game center -т амжилттай сайхан болж өндөрлөлөө. Цаашид нээлттэй зарлавал сайхан нөхөрлөөд ирж тоглох сонирхолтой хэр олон хүмүүс байна?

⭐️Нэг өдрийг сайхан хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсдэг бол нээлттэй шүү. 🙃 Надад харагдахгүй тустай тоглодгийг чинь мэднэ шүү 😂 зүгээр хүрээд ирээ хазахгүй хэхэ.

Мөн HYPE e-sport game center -т бэлэн суулгацан Ra2 байхаар нь их гайхсан шүү. Бид хэд өөрсдөө хуулж авчирдаг байсан мөн орчин их цэвэрхэн цаашид тэнд үе үе LAN Party-ыг зохиох бодол төрлөө.

Өнөөдрийн Stream-ыг дэмжээд донашин илгээсэн Нямда Даваа даа их баярлалаа. Харамсалтайн Alert асаагүй байсан байна.

Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн тоглогчдоо баярлалаа.
Ganaa
Miigaa
Uuganaa
Murdock
Jumbii
Byambaa
Java
Uulharagdana
Тэгээд Би байгаа шүү 😁 Ulaanaa

Техникийн тал дээр тоглоомын дуу их чанга бас тохиргоо хийхэд асуудалтай байсан тул дараагийн удаа гоё зохион байгуулна. Энэ тал дээр хүлцэн өчье.

Миний бие ойрын өдрүүдэд ажил ихтэй тул Stream хийж амжидгүй өнөөдөр ажлаасаа чөлөө аван байж зохиосон болно. 😅

Удахгүй ойр ойрхон Stream явуулна аа. Дараа дараагийн Stream ээр уулзацгаая. За сайхан амарцгаагаарай.

Гоё зураг авсан шүү Murdock :D

Улаанаа.

За хэнүүс Yuri's Revenge Mental Omega 3.3 асуугад байлаа?Та хэдэд зориулаад угсраад, тоглож үзээд, тестлээд бэлдээд оруу...
27/08/2023

За хэнүүс Yuri's Revenge Mental Omega 3.3 асуугад байлаа?
Та хэдэд зориулаад угсраад, тоглож үзээд, тестлээд бэлдээд оруулж байгаа шүү.

Мэдээж хамгийн түрүүнд ажилуулахдаа Rar файлыг нь Winrar ч юм уу Zip ээр задлаад MentalOmegaClient.exe файлын Mouse 2 дараад Run as Administrator оор ажилуулахаа мартваа.
Хэрэв ямар нэгэн алдаа зааж байвал Options --> Display --> Render ээ солиод үзээрэй.

За тэгээд тоглоод байж дээ :).
Хүсвэл урамшуулаад өгвөл улам урамшина шүү
“⭐Donate: 5302571523 Хаанбанк⭐"
Нэр: Хишигбаяр

Өнөөдөр орой чадвал Stream явуулна. Ойрдоо ажил ихтэй хүлцэл өчье

Татах холбоос: https://discord.gg/37cGKNzQds

25/08/2023

Сайн уу найзуудаа.

Page хуудасныхаа нэрийг хуучнаар "Red Alert 2 Mongolia" болгож өөрчилж иргээд миний бие ажилдаа орж байгаа шүү. Ойрдоо хичээл, сургууль орох гээд гадуут дотуур их ажлаас болоод Stream оройтох буюу тасрах үе гарч байгаа, цаашдаа бол гайгүй жигдрээд явчих байх гэж бодож байна.

Та бүхэнд өдөр тутмын тоглолт болон орой бүр 20:00 цагт Stream эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Хамт тоглох хүсэлтэй байгаа хүмүүс байвал чөлөөтэй орж ирээд тоглоорой. Сайхан найрсаг тоглолтыг байнга хийж сайхан нөхөрлөж, хөгжилдөж стрессийг хамтдаа тайлцгаая ❤️

Орой бүр та бүхнийг хүлээж байх болно
Улаанаа 🙃

Өглөөний мэнд. Саяханаас Age of Empires 2 ын Stream явуулаад байгаа бил ээ. Та бүхэн нэгдээд хамтдаа тоглохыг хүсвэл ман...
17/07/2023

Өглөөний мэнд.

Саяханаас Age of Empires 2 ын Stream явуулаад байгаа бил ээ. Та бүхэн нэгдээд хамтдаа тоглохыг хүсвэл манай дискордод нэгдээрэй https://discord.gg/JXBmbH9sWP

Мөн тоглоомоо худалдаж авахыг хүсвэл доорх линкээр орно уу.
https://store.steampowered.com/app/813780/Age_of_Empires_II_Definitive_Edition/

Жич: Зөвхөн өгсөн линкээр орж тоглоомоо худалдаж авсанаар хамтдаа тоглох боломжтой гэдгийг анхаарна уу /Steam хувилбар/. Энэ тоглоом үнэгүй олдох боломжгүй гэдгийг мөн дахин анхаарна уу.

Өнөөдөр орой Эмпайрданаа :P

Age of Empires II: Definitive Edition features “The Last Khans” with 3 new campaigns and 4 new Civilizations. Frequent updates include events, additional content, new game modes, and enhanced features with the recent addition of Co-Op mode!

10/06/2023

Та хэдтэй удахгүй уулзая :)

28/05/2023

6 сарын 7нд 😁

Манай лигийн эхний үе шат дуусч эдгээр тодруулсан 4н тоглогч хүснэгтийг оноогоор тэргүүлэн цааш аваргийн төлөө тоглохоор...
02/12/2022

Манай лигийн эхний үе шат дуусч эдгээр тодруулсан 4н тоглогч хүснэгтийг оноогоор тэргүүлэн цааш аваргийн төлөө тоглохоор боллоо удахгүй аваргийн чанартай гал гарсан галзуу тоглолтоор уулзацгаая тэдэнд амжилт хүсээрэй 😁😁

league хүснэгт 12-2 гэхэд эхний round дуусч шилдэг 4н тоглогч цааш тоглоноо
25/11/2022

league хүснэгт
12-2 гэхэд эхний round дуусч шилдэг 4н тоглогч цааш тоглоноо

сайнуу найзуудаа манай 2022 оний аврага шалгаруулах тэмцээн эхэлснийг та бүхэн мэдэж байгаа байхаа нийт шилдэг 12 тамирч...
13/11/2022

сайнуу найзуудаа манай 2022 оний аврага шалгаруулах тэмцээн эхэлснийг та бүхэн мэдэж байгаа байхаа нийт шилдэг 12 тамирчин өрсөлдөж байна тэмцээний эхний 3н өдрийн дараах хүснэгтийн байдал.
java маань одоогоор 12 хожилтой нэг ч ялагдалгүй хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байна (OP)
өдөр болгон сонирхолтой гоё тоглолтуудыг үзүүлж байх болноо
шагнал дүрмээс жаахан дурдхад
-бүх тоглогч хоорогдоо тойргоор бо5 тоглоно
-шилдэг 4н тоглогч аваргийн төлөө тоглоно
-тэмцээнд түрүүлсэн тоглогчид Ууганаа маань 500к ийн шагналтай байгаа
- 2 3р байрийг ивээн тэтгэж болно шүү кк
бидэнтэй нэгдэж тэмцээний мэдээлэл үйл явц тоглолтийн хуваарь оноог цаг тухайд нь мэдхийг хүсвэл https://discord.gg/Yh5UFCRw
Хүндэтгэсэн: Уулхарагдана

https://www.youtube.com/watch?v=VbH_XrljQvoЭхэллээ шүү
02/11/2022

https://www.youtube.com/watch?v=VbH_XrljQvo
Эхэллээ шүү

Ойрд тоглоогүй гадаад хостууд хэсээд хэд тоглоё.Donation: Хаанбанк 5302571523 ХишигбаярГүйлгээний утга дээр: Нэр, илгээх үг.-----------------Хамт тоглохыг хү...

Зиа өнөөдөр Youtube дээр өндөр чанартай стрим хийж үзлээ.Mental Omega 3.3 үргэлжлэл.Youtube хаяг дээр минь Subscribe дар...
01/11/2022

Зиа өнөөдөр Youtube дээр өндөр чанартай стрим хийж үзлээ.
Mental Omega 3.3 үргэлжлэл.
Youtube хаяг дээр минь Subscribe дараад дэмжээд өгөөрэй.

Ойрд тоглоогүй гадаад хостууд хэсээд хэд тоглоё.Donation: Хаанбанк 5302571523 ХишигбаярГүйлгээний утга дээр: Нэр, илгээх үг.-----------------Хамт тоглохыг хү...

Сайн уу найзуудаа,Өнөөдөр би та бүхэнд цаашид Facebook дээр стрим явуулахгүй гэдгийг мэдэгдмээр байна. Учир нь Facebook ...
31/10/2022

Сайн уу найзуудаа,

Өнөөдөр би та бүхэнд цаашид Facebook дээр стрим явуулахгүй гэдгийг мэдэгдмээр байна. Учир нь Facebook нь өндөр нягтралтай дүрс дамжуулахад сайн дэмжихгүй мөн иргээд бичлэгээ үзэхэд тийм сайн чанартай болоогүй байгаа юм. Өмнөх оруулж байсан бичлэгүүд устчихсан байгааг анзаарч байгаа байх. Би 3 сараар алга болоод иргээд ирэхэд бүх бичлэг устсан байсныг анзаарсан. Тийм болохоор цаашид стрим явуулах бол зөвхөн Youtube дээр явуулах болно.

Та хэд мань надтай Youtube дээр олон янз бүрийн Command&Conquer цувралыг хүлээн авч үзэхэд бэлэн бол доорх хаягаар орж Subscribe дараарай. Subscribe дарснаар стрим асахад цаг алдалгүй мэдээлэл очих болно. https://www.youtube.com/user/ulaanaamn

Цаашид Youtube дээр хийсэн бичлэг устахгүй, өндөр чанартай мөн үзэхэд үзэмжтэй байх болно гэдгийг хэлмээр байна.

Мэдээж хэн дуртай нь хамт тоглох хүсэлтэй байдаг бол үргэлж чөлөөтэй, мэдээж та бүхэн тоглоомын санал хүсэлт явуулж болно. Би дуртай хүлээж авах болно.

Надтай холбогдохыг хүсвэл доорх Discord link-ээр манай Ra2 сэрвэрт орж намайг асуухад л болно амархан.

За тэгээд надтай хамт Youtube лүү нүүцгээх үү? 😊
Асуух зүйл байвал доор коммент бичнэ үү.

Та бүхнийг хүндэтгэсэн
Улаанаа

Улаанаа: Сайн байна уу найзуудааRed Alert 2: Yuri's Revenge mod болох Mental Omega: Almost perfect Yuri's revenge энэ ал...
30/10/2022

Улаанаа: Сайн байна уу найзуудаа
Red Alert 2: Yuri's Revenge mod болох Mental Omega: Almost perfect Yuri's revenge энэ албан бус хувилбар нь анх 2013 оны 11-р сарын 30нд үссэн бил ээ. Энэ хувилбар дээр цоо шинэ улс байгааг доод зургаас анзаарсан байх энэ улс нь "The Foehn Revolt" энэ талаар дурдвал:
"The Foehn Revolt" бол Хятадын залуу суут Юнругийн үүсгэн байгуулсан хагас цэрэгжүүлсэн байгууллага бөгөөд Хятад Номхон далайн фронтын хамтын ажиллагааны хүрээнд Юригийн Эпсилон армийн хяналтад орсноор оюун санааны Омега төхөөрөмжөөр дамжуулан дэлхийг чөлөөлөх зорилготой юм. Эдгээр нь бие даасан хүчирхэг боловч үйлдвэрлэхэд үнэтэй дэвшилтэт нэгжүүдээс бүрддэг.
Foehn Revolt нь Mental Omega 3.3 хувилбарт дөрөв дэх хэсэг болж нэмэгдсэн бөгөөд Red Alert 2 болон Yuri's Revenge хувилбараас үүсгэгдээгүй болно.

Хэрэв та веб хуудсын сонирхож байвал дараах линк ээр орно уу. http://mentalomega.com/

Хэрэв би Стрим хийж энэ тоглоомны үе давж тогловол /Campaign/ та хэд хэр сонирхолтой санагдах вэ? Санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай.

Хэрэв стрим хийхээр бол энэ албан бус хувилбарын миний бие нээх их зүйл мэдэхгүй учир сугарах үе зөндөө гарах байх өө та бүхэн ойлгох биз гэхдээл шинэ зүйлтэй танилцан, шинэ зохиолын дагуу байлдан, олон сонирхолтой адал явдлууд байх болно гэж миний зүгээс найдаж байна😀

Та бүхнийг хүндэтгэсэн мөн мэдээ оруулсан: Улаанаа 😙

11/10/2022

Ойрд тоглоогүй гадаад хостууд хэсээд хэд тоглоё.
Donation: Хаанбанк 5302571523 Хишигбаяр
Гүйлгээний утга дээр: Нэр, илгээх үг.
-----------------
Хамт тоглохыг хүсэв Discord ороорой чөлөөтэй шүү:
https://discord.gg/GbDFDFfC7m
-----------------
SOCIALS:
Youtube:https://www.youtube.com/user/ulaanaamn
Facebook: https://www.facebook.com/Ra2Mongolia
-----------------
ЗОРИЛГО:
Red Alert 2 тоглоомыг Монголд хөгжүүлэх зорилготой өөр зүйлгүй ээ.
-----------------
ДҮРЭМ:
Стрим дээр элдэв янзын хэрүүл, хараалын үгс болон зар тараасан бол стримээс шууд бандана.
Та бүхэнд Stream таалагдаж байвал намайг дэмжээд Donation илгээгээрэй :)

11/10/2022

Сайнуу манайхаан уулзалгүй удсан байна шинэ стриймэр уул байна. Одооноос идэвхитэй стриймээ хийж байх болноо
Donation хийхийг хүсвэл /5135536677 Мягмардорж/ Бидэнтэй нэгдэхийг хүсвэл чөлөөтэй шүү https://discord.gg/vczmpsvr
Татаж авхийг хүсвэл
https://discord.gg/CyEuuF5Q

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Red Alert 2 Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share