Цаасан шувуу 38

Цаасан шувуу 38 38-р сургуулийн мэдээ мэдээллийн цахим булан, хос бичгэ?

Өвлийн амралтаар19.01.2024oderdem.photography
19/01/2024

Өвлийн амралтаар
19.01.2024oderdem.photography

Золзаяа багштай 9-1/10-1 анги01.09.2017/01.09.2018oderdem
15/12/2023

Золзаяа багштай 9-1/10-1 анги
01.09.2017/01.09.2018oderdem

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт буюу 3 сарын 3 өдрийн өглөө “Суралцаад хөгжье” тусгай арга хэмжээний хүрээнд манай ...
05/03/2022

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт буюу 3 сарын 3 өдрийн өглөө “Суралцаад хөгжье” тусгай арга хэмжээний хүрээнд манай сургуулийн дунд болон ахлах (8-12) ангийн 250 сурагч сургалтанд хамрагдлаа.
“Үе тэнгийн дээрэлхэлт, дарамтнаас урьдчилан сэргийлэх”, “Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвүүдээр БГД-ийн цагдаагийн 2р хэлтсийн 4р хорооны хэсгийн байцаагч, нийгмийн ажилтан Д/ч Т. Дөлгөөн тэргүүтэй ажилчид сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллажээ.
Мөн тус сургалт нь дрож, паркетан шал тавьснаас хойших манай урлаг заалны анхны үйл ажиллагаа байсан бөгөөд сурагчид гутлаа тайлан сургалтандаа хамрагдсан байна.
Сургалтын талаар нийгмийн ажилтан Гантөмөр:
- Сурагчид идэвхтэй оролцож байсан, сонирхолтой сэдвээр ярьсан гэж бодож байна. Тэгээд гутлаа тайлж орсон болохоор анги ангиараа, найзуудаараа тойроод суусан байдал нь тухтай харагдсан.
ᠥᠩᠭᠡᠷᠡᠭᠰᠡᠨ ᠳᠣᠯᠣᠭ᠎ᠠ ᠬᠣᠨᠣᠭ ᠤᠨ ᠫᠦᠷᠪᠦ ᠭᠠᠷᠠᠭ ᠲᠤ ᠪᠤᠶᠤ 3 ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ 3 ᠡᠳᠦᠷ ᠦᠨ ᠥᠷᠯᠥᠭᠡ 《ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠠᠳ ᠬᠥᠭᠵᠢᠶ᠎ᠡ》 ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠠᠷᠭ᠎ᠠ ᠬᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳᠦ ᠮᠠᠨ ᠤ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠪᠣᠯᠤᠨ ᠠᠬᠠᠯᠠᠬᠤ (8-12) ᠠᠩᠬᠢ ᠶᠢᠨ 250 ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠᠨ ᠳᠤ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠯ᠎ᠠ᠃
《ᠦᠶ᠎ᠡ ᠲᠡᠩ ᠦᠨ ᠳᠡᠭᠡᠷᠡᠯᠬᠡᠯᠲᠡ᠂ ᠳᠠᠷᠤᠮᠲᠠᠨ ᠠᠴᠠ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᠭᠡᠶᠢᠯᠡᠬᠦ》᠂ 《ᠺᠣᠮᠫᠢᠶᠦ᠋ᠲ᠋ᠧᠷ ᠦᠨ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠦᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠡᠰᠡᠷᠡᠭ ᠭᠡᠮᠲᠦ ᠬᠡᠷᠡᠭ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᠭᠡᠶᠢᠯᠡᠬᠦ》 ᠰᠡᠳᠦᠪ ᠦᠳ ᠢᠶᠡᠷ БГД ᠍ ᠤᠨ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ 2 ᠷ ᠬᠡᠯᠲᠡᠰ ᠦᠨ 4 ᠷ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ ᠬᠡᠰᠡᠭ ᠦᠨ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ᠂ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠦᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠳ/ᠴᠤ ᠲ᠃ ᠳᠥᠯᠥᠭᠡᠨ ᠲᠡᠷᠢᠭᠦᠲᠡᠢ ᠠᠵᠢᠯᠴᠢᠳ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠬᠡᠯᠡᠯᠴᠡᠭᠦᠯᠭᠡ ᠵᠣᠬᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠠᠢ᠃
ᠮᠥᠨ ᠲᠤᠰ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠨᠢ ᠳᠣᠷᠠᠵᠤ᠂ ᠫᠠᠷᠺᠧᠲ᠋ᠠᠨ ᠱᠠᠯ ᠲᠠᠯᠪᠢᠭᠰᠠᠨ ᠠᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢᠬᠢ ᠮᠠᠨ ᠤ ᠤᠷᠠᠯᠢᠭ ᠽᠠᠯᠠᠨ ᠤ ᠠᠩᠬᠠᠨ ᠤ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ᠎ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠪᠥᠭᠡᠳ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢᠳ ᠭᠤᠲᠤᠯ ᠢᠶᠠᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠᠨ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠬᠠᠮᠤᠷᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠭᠠᠨᠲᠡᠮᠦᠷ᠄
- ᠰᠤᠷᠤᠭᠴᠢᠳ ᠢᠳᠡᠪᠬᠢᠲᠡᠢ ᠣᠷᠣᠯᠴᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ᠂ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯᠲᠠᠢ ᠰᠡᠳᠦᠪ ᠢᠶᠡᠷ ᠶᠠᠷᠢᠭᠰᠠᠨ ᠭᠡᠵᠦ ᠪᠣᠳᠣᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠲᠡᠭᠡᠭᠡᠳ ᠭᠤᠲᠤᠯ ᠢᠶᠠᠨ ᠲᠠᠶᠢᠯᠵᠤ ᠣᠷᠣᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯᠬᠣᠷ ᠠᠩᠭᠢ ᠠᠩᠭᠢ ᠪᠠᠷ ᠢᠶᠠᠨ᠂ ᠨᠠᠶᠢᠵᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠢᠶᠠᠷ ᠢᠶᠠᠨ ᠲᠣᠭᠣᠷᠢᠭᠠᠳ ᠰᠠᠭᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠨᠢ ᠲᠤᠬᠠᠲᠠᠢ ᠬᠠᠷᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ᠃

24/02/2022

Please click the link to complete this form.

UPDATE OF NEW GENERATION!UNG (interact club) клүб элсэлт авч байна. Rotary байгууллагын хүүхэд залуучуудын хүсэл сонирхл...
23/02/2022

UPDATE OF NEW GENERATION!
UNG (interact club) клүб элсэлт авч байна. Rotary байгууллагын хүүхэд залуучуудын хүсэл сонирхлоороо нэгдэн үүсгэн байгуулсан энэхүү клүб нь ам бүл нэмж шинэ гишүүдтэйгээр цааш үйл ажиллагаа явуулах гэж байна шүү.
“Сайн дурын ажил болон төсөлт ажлуудыг зохион байгуулах ба сургууль ба сурагчдын хөгжил төлөвшилд чиглэх нь манай клүбийн гол зорилго юм.
Өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэхдээ сайн, багаар ажиллах чадвартай, судалгаа танилцуулга бэлтгэх сонирхолтой мөн зураг бичлэг авдаг күүл мэдрэмжтэй сурагчдыг манай клүб урьж байна.”
Англи хэлний мэдлэг, камер болон микрофон зэрэг хэрэглэгдэхүүнтэй компьютер техникийн чадвартай байвал давуу тал болно.
Элсэх чин хүсэл эрмэлзэлтэй, клүбдээ цаг гаргах, үйл ажиллагаануудад идэвхтэй оролцох 9-12 ангийн сурагчдыг бүртгэн авна гэнэ. Клүбд элсэн өөрийн чадвараа сайжруулж, олон танилтай, найзтай болохыг хүссэн сурагч та бүхэн UNG interact club хаяг руу бичин холбогдоорой.

09/04/2021

Хүн төрөлхтний түүхнээ хамгийн анхны харь гарагийн агаар мандалд хийх “дрон”-ы нислэг болох гэж байна.

27/01/2021

instagram.com/tsaasanshuvuu38 хаяг нээгдлээ! Үе үеийн түүхэн зургуудаар аялаарай.

20/10/2020

PASCH Team-Wettbewerb!
ПАШ-сургуулиудын 6-9р ангийн сурагчдын дунд багийн тэмцээн зарлажээ.
Тэгэхээр энэ нь подкаст хийх тэмцээн бөгөөд сэдэв нь "Дижитал сургууль".
Өнгөрсөн хичээлийн жилд бид Корона вирусын шалтгаанаар сургуулиуд хаагдаж, карентилж, сурагчид шинэ хэлбэрээр хичээллэсэн билээ. Тэгвэл ирээдүйд ч сургуулиуд дижитал буюу цахим хэлбэрээр хичээлээ заадаг болвол ямар байх бол?

Тэмцээний удирдамж
2 хүний баг бүрдүүлж хамтарч оролцох бөгөөд сэдвийн хүрээнд юу илэрхийлэхийг хүсч буй мөн сургуулийнхандаа ямар санаа хэлэхийг хүсч байгаагаа подкастандаа тусгаж өгнө. Тиймээс юун түрүүнд подкаст яаж бүтдэг, ямархуу хийдэг талаар сайн судлаарай.
Подкаст чинь mp3 хэлбэр дээр байх ёстойг анхаараарай.

Оролцох хүсэлтэй 6-9р ангийн сурагчид энэхүү цахим сонинд чатаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч, хэрхэн анкет бөглөж, оролцох хүсэлт илгээх тухай мэдээллээ аваарай.
Подкаст тань чанартай бас үүндээ бүтээлч хандсан байх хэрэгтэй.

Flohmarkt (хуучин эд зүйлийн худалдаа) зохиогдох гэж байна.🔖📚🧸Хэзээ: 10-р сарын 16нд буюу Баасан гарагт Хаана: Сургуулий...
13/10/2020

Flohmarkt (хуучин эд зүйлийн худалдаа) зохиогдох гэж байна.🔖📚🧸
Хэзээ: 10-р сарын 16нд буюу Баасан гарагт
Хаана: Сургуулийн 4 давхрын баруун жигүүрт
Хэдэн цагт: 12.30-14.30 цагийн хооронд
зохион байгуулагдана.
Хямд үнээр хэрэгтэй зүйлээ худалдан авах боломжтой юм шүү. Мөн сурагчид маань хуучин эд зүйлсээс гадна амтат уух зүйлс, өөрсдийн гараар хийсэн талх, нарийн боов, хоолнуудыг худалдаална. Бүх багш, сурагчдад нээлттэй үйл ажиллагаа тул та бүхнийг урьж байна.

Бэлтгэсэн: Дөлгөөнтамир

18/09/2020

Энэ даваа гарагаас хичээл энгийн хуваариар орох тул замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэнэ. Хүүхдүүд ээ, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцоорой.

Шторк:
Од-Эрдэм 2019 он

Өнөөдөр төгсөлтийн баяр болжээ.Нийт төгсөгчид болон багш, сургуулийнхандаа баярын мэнд хүргэе.https://youtu.be/7nJWR7QKe...
11/06/2020

Өнөөдөр төгсөлтийн баяр болжээ.
Нийт төгсөгчид болон багш, сургуулийнхандаа баярын мэнд хүргэе.

https://youtu.be/7nJWR7QKeQk

2020 оны онцгой төгсөлт: -анхны 6 настангууд -анхны 12 жилтэнгүүд -цахим хичээл -цар тахлын үеэр

2016 онд герман хэл сурдаг сурагчдаас бүрдсэн театрын клуб нээгдэж энэхүү жүжгийг МУБИС-т олон нийтэд үзүүлсэн билээ. Та...
06/06/2020

2016 онд герман хэл сурдаг сурагчдаас бүрдсэн театрын клуб нээгдэж энэхүү жүжгийг МУБИС-т олон нийтэд үзүүлсэн билээ.

Та герман жүжиг ойлгохгүй гэж эмээж байвал зүгээр дээ, монгол хадмалтай байгаа шүү.

https://youtu.be/aNKpXVZlTeQ

Зохиолч-Ах дүү Гримм Зохиол-Эрэлхэг зургаa Жүжиглэсэн-38-р сургуулийн сурагчид Autor-Bruder Grimm Buch-Sechse kommen durch die ganze Welt Schauspielerinnen-D...

22/04/2020

Төлбөргүй шуурхай зар!

Энэ жил DSD1, DSD2 өгөх гэж бэлдэж буй хүүхдүүдэд Matthias багш gmail-ээр даалгавар явуулах тул gmail-ээ нээж харна уу.

Зар: Мики багш

Ази даамыг хүүхдүүд мэддэггүйАзи кино, манга эсвэл аниме дээр хар цагаан mentos чихэр шиг хүлгүүдтэй, дөрвөлжин хөлөгтэй...
14/03/2020

Ази даамыг хүүхдүүд мэддэггүй

Ази кино, манга эсвэл аниме дээр хар цагаан mentos чихэр шиг хүлгүүдтэй, дөрвөлжин хөлөгтэй ази даамыг харсан л биз. Тэгвэл манай 11-1 ангийн М. Цолмонтуяа ази даамаар саяхнаас хичээллэж эхэлжээ. Түүнтэй цахимаар ярилцсан яриаг хүлээн авна уу:

-Ази даамыг сургуулийнхандаа энгийнээр тайлбарлаач. Нэвтэрхий толиос харахад солонгосоор Бадук, японоор Иго, хятадаар Го гэж нэрлэдэг юм шиг байна лээ.
-Го буюу Бадук даам нь ази тивээс гаралтай, нэг ёсны ази даам гэж хэлж болно.
-Го даамыг хэзээ анх сонирхсон бэ? Яагаад тоглох болов? Чи яаж сурсан бэ?
-Энэ амралтаар нэг найз маань хамт тоглож үзье гээд сонирхол татсан. Хичээлд карентин тогтоосон гээд чөлөөт цаг их гарж, шинэ зүйлс сурж мэдэх хүсэлтэй байсан. Найз маань Го даамыг зааж өгсөн. Мөн youtube-ээр хараад нэмж сурч авсан.
-Хүүхдүүд шатар даамыг сайн мэддэг, тэгвэл го даам юугаараа онцлог вэ?
-Монгол хүүхдүүд ихэвчлэн шатар тоглохдоо сайн байдаг, Го буюу Бадук даамыг мэдэх хүүхэд тийм ч их байхгүй байх. Го даам нь баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлдэгээрээ бусдаас онцгой байдаг.
-Хэр удаан тоглодог юм бол?
-Нэг тоглохдоо 30-40 минут болдог.
-Баярлалаа, улам сайн сураад тэмцээнд оролцоорой.

Сурвалжилсан: Ж. Од-Эрдэм
—————————————————————
ᠠᠽᠢᠶ᠎ᠠ ᠳᠠᠭᠠᠮ᠎ᠠ ᠶᠢ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦᠳ ᠮᠡᠳᠡᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ

ᠠᠽᠢᠶ᠎ᠠ ᠺᠢᠨᠣ᠋᠂ ᠮᠠᠩᠭ᠎ᠠ ᠡᠰᠡᠪᠡᠯ ᠠᠨᠢᠮᠧ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠬᠠᠷ᠎ᠠ ᠴᠠᠭᠠᠨ mentos ᠰᠢᠬᠢᠷ ᠰᠢᠭ ᠬᠦᠯᠢᠭ ᠦᠳ ᠲᠡᠢ᠂ ᠳᠥᠷᠪᠡᠯᠵᠢᠨ ᠬᠥᠯᠭᠡ ᠲᠡᠢ ᠠᠽᠢᠶ᠎ᠠ ᠳᠠᠭᠠᠮ ᠢ ᠬᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠯᠠ ᠪᠢᠵᠡ᠃ ᠲᠡᠭᠡᠪᠡᠯ ᠮᠠᠨ ᠤ 11-1 ᠠᠩᠬᠢ ᠶᠢᠨ ᠮ᠃ ᠴᠣᠯᠮᠣᠨᠲᠤᠶᠠᠭ᠎ᠠ ᠠᠽᠢᠶ᠎ᠠ ᠳᠠᠭᠠᠮ ᠢᠶᠠᠷ ᠰᠠᠶ᠋ᠢᠬᠠᠨ ᠠᠴᠠ ᠬᠢᠴᠢᠶᠡᠯᠯᠡᠵᠦ ᠡᠬᠢᠯᠡᠵᠡᠢ᠃ ᠲᠡᠭᠦᠨ ᠲᠡᠢ ᠴᠠᠬᠢᠮ ᠢᠶᠠᠷ ᠶᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠶᠠᠷᠢᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠬᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠤᠨ᠎ᠠ ᠤᠤ᠄

-ᠠᠽᠢᠶ᠎ᠠ ᠳᠠᠭᠠᠮ᠎ᠠ ᠶᠢ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠬᠢᠨ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠡᠩ ᠦᠨ ᠢᠶᠡᠷ ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢᠯᠠᠭᠠᠴᠢ᠃ ᠨᠡᠪᠲᠡᠷᠬᠡᠢ ᠲᠣᠯᠢ ᠠᠴᠠ ᠬᠠᠷᠠᠬᠤ ᠳᠤ ᠰᠣᠯᠣᠩᠭᠣᠰ ᠢᠶᠠᠷ ᠪᠠᠳᠦᠶᠢᠺ᠂ ᠶᠠᠫᠣᠨ ᠢᠶᠠᠷ ᠢᠭᠣ᠂ ᠬᠢᠲᠠᠳ ᠢᠶᠠᠷ ᠭᠣ ᠭᠡᠵᠦ ᠨᠡᠷᠡᠯᠡᠳᠡᠭ ᠶᠤᠮ ᠰᠢᠭ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ ᠯᠡ᠃
-ᠭᠣ ᠪᠤᠶᠤ ᠪᠠᠳᠦᠶᠢᠺ ᠳᠠᠭᠠᠮ ᠨᠢ ᠠᠽᠢᠶ᠎ᠠ ᠲᠢᠪ ᠡᠴᠡ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ᠂ ᠨᠢᠭᠡ ᠶᠣᠰᠣᠨ ᠤ ᠠᠽᠢᠶ᠎ᠠ ᠳᠠᠭᠠᠮ ᠭᠡᠵᠦ ᠬᠡᠯᠡᠵᠦ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃
-ᠭᠣ ᠳᠠᠭᠠᠮ᠎ᠠ ᠶᠢ ᠬᠡᠵᠢᠶ᠎ᠡ ᠠᠩᠬ᠎ᠠ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠢ? ᠶᠠᠭᠠᠬᠢᠭᠠᠳ ᠲᠣᠭᠯᠠᠬᠤ ᠪᠣᠯᠪᠠ? ᠴᠢ ᠶᠠᠵ ᠰᠤᠷᠠᠭᠰᠠᠨ ᠪᠤᠢ?
-ᠡᠨᠡ ᠠᠮᠠᠷᠠᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠨᠢᠭᠡ ᠨᠠᠶᠢᠵᠠ ᠮᠠᠨᠢ ᠬᠠᠮᠲᠤ ᠲᠣᠭᠯᠠᠵᠤ ᠦᠵᠡᠶ᠎ᠡ ᠭᠡᠳ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠯ ᠲᠠᠲᠠᠭᠰᠠᠨ᠃ ᠬᠢᠴᠢᠶᠡᠯ ᠳᠦ ᠺᠠᠷᠧᠨ᠋ᠲ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠡᠳ ᠴᠢᠯᠦᠭᠡᠲᠦ ᠴᠠᠭ ᠶᠡᠬᠡ ᠭᠠᠷᠴᠤ᠂ ᠰᠢᠨ᠎ᠡ ᠵᠦᠢᠯᠡᠰ ᠰᠤᠷᠠᠵᠤ ᠮᠡᠳᠡᠬᠦ ᠬᠦᠰᠡᠯ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ᠃ ᠨᠠᠶᠢᠵᠠ ᠮᠠᠨᠢ ᠭᠣ ᠳᠠᠭᠠᠮ ᠢ ᠵᠢᠭᠠᠵᠤ ᠥᠭᠭᠦᠭᠰᠡᠨ᠃ ᠮᠥᠨ youtube ᠍ ᠪᠡᠷ ᠬᠠᠷᠠᠭᠠᠳ ᠨᠡᠮᠡᠵᠦ ᠰᠤᠷᠴᠤ ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ᠃
-ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦᠳ ᠰᠢᠲᠠᠷ᠎ᠠ ᠳᠠᠭᠠᠮ ᠢ ᠰᠠᠶᠢᠨ ᠮᠡᠳᠡᠳᠡᠭ᠂ ᠲᠡᠭᠡᠪᠡᠯ ᠭᠣ ᠳᠠᠭᠠᠮ ᠶᠠᠭᠤ ᠪᠠᠷ ᠢᠶᠠᠨ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠪᠤᠢ?
-ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦᠳ ᠶᠡᠬᠡᠪᠴᠢᠯᠡᠨ ᠰᠢᠲᠠᠷ᠎ᠠ ᠲᠣᠭᠯᠠᠬᠤ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠰᠠᠶᠢᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ᠂ ᠭᠣ ᠪᠤᠶᠤ ᠪᠠᠳᠦᠶᠢᠺ ᠳᠠᠭᠠᠮ ᠢ ᠮᠡᠳᠡᠬᠦ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠲᠡᠶᠢᠮᠦ ᠴᠤ ᠶᠡᠬᠡ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃ ᠭᠣ ᠳᠠᠭᠠᠮ ᠨᠢ ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ᠂ ᠵᠡᠭᠦᠨ ᠲᠠᠷᠢᠬᠢ ᠶᠢ ᠵᠡᠷᠭᠡ ᠬᠥᠭᠵᠢᠭᠦᠯᠳᠡᠭ ᠢᠶᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠠᠴᠠ ᠣᠨᠴᠠᠭᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ᠃
-ᠬᠢᠷᠢ ᠤᠳᠠᠭᠠᠨ ᠲᠣᠭᠯᠠᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠪᠣᠯ?
-ᠨᠢᠭᠡ ᠲᠣᠭᠯᠠᠬᠤ ᠳᠤ ᠪᠠᠨ 30-40 ᠮᠢᠨᠦ᠋ᠲ ᠪᠣᠯᠳᠠᠭ᠃
-ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯ᠎ᠠ᠂ ᠤᠯᠠᠮ ᠰᠠᠶᠢᠨ ᠰᠤᠷᠠᠭᠠᠳ ᠲᠡᠮᠡᠴᠡᠭᠡᠨ ᠳᠦ ᠣᠷᠣᠯᠴᠠᠭᠠᠷᠠᠢ᠃

ᠰᠤᠷᠪᠤᠯᠵᠢᠯᠠᠭᠰᠠᠨ᠄ ᠵ᠃ ᠣᠳᠣ-ᠡᠷᠳᠡᠮ

 #ДурсамжДүүрэнСургууль уралдааны дүн гарлаа!1-р байр "38 точка" Г. Цогтбилгүүн 8-22-р байр "Гутал" Ж. Од-Эрдэм 12-13-р ...
14/03/2020

#ДурсамжДүүрэнСургууль уралдааны дүн гарлаа!

1-р байр "38 точка" Г. Цогтбилгүүн 8-2
2-р байр "Гутал" Ж. Од-Эрдэм 12-1
3-р байр "Караоке" Д. Амгаланбат 12-1

1-р байранд орсон сурагч бидэнтэй холбогдон ORI 1 сарын эрхийн бичгээ аваарай.
Удахгүй өөр тэмцээнүүд зохиогдох тул өргөнөөр оролцоорой.

 #ДурсамжДүүрэнСургууль 010Караоке-д зүрхний анд чинь чиний хамгийн хайртай дууг чинь баруун зүүнгүй солгойроод байхаас ...
07/03/2020

#ДурсамжДүүрэнСургууль 010
Караоке-д зүрхний анд чинь чиний хамгийн хайртай дууг чинь баруун зүүнгүй солгойроод байхаас гадна дуустал нь тэвчих цаг дор.

 #ДурсамжДүүрэнСургууль 00911-р ангид байхад уран зохиол дээр Махабхарата зохиолыг баг болж бүлэг бүлгээр нь судалж байл...
04/03/2020

#ДурсамжДүүрэнСургууль 009
11-р ангид байхад уран зохиол дээр Махабхарата зохиолыг баг болж бүлэг бүлгээр нь судалж байлаа. Миний заасан цагт (би багуудаас хураах ёстой) судалгаагаа өгч амжаагүй багийн материал тавих хэсэгт "11-р бүлэг тун удахгүй" гэж бичсэн минь дараа бодоход реклам шиг санагдаад инээд хүргэх юм.

Сайхан сэтгэлтэй хүүхдүүд бийЭнэ оны эхээр юу болоод буйг хүн болгон мэдэж байгаа. Сүүлийн үед ЭМЯ, ХӨСҮТ-д хандив өргөх...
04/03/2020

Сайхан сэтгэлтэй хүүхдүүд бий

Энэ оны эхээр юу болоод буйг хүн болгон мэдэж байгаа. Сүүлийн үед ЭМЯ, ХӨСҮТ-д хандив өргөх иргэдийн тоо өсөөд байгаа. Тэгвэл зөвхөн насанд хүрэгсэд биш хүүхдүүд хүртэл сэтгэлээрээ тусламж үзүүлж байна. Манай 7-2 ангийн Нандин-Эрдэнэ төрсөн өдрөөрөө олсон мөнгөөрөө 200 ширхэг витамин с худалдан аваад ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүдэд хандивлан өглөө. Хэрэггүй зүйлд мөнгөө үрж байснаас олонд тустайгаар зарцуулсан нь бахархууштай.

Мэдээлэл: 7-2 АУБ Б. Хулан
Бэлтгэсэн: Ж. Од-Эрдэм
—————————————————————
ᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠲᠡᠢ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠪᠤᠢ

ᠡᠨᠡ ᠣᠨ ᠤ ᠡᠬᠢ ᠪᠡᠷ ᠤᠤ ᠪᠣᠯᠤᠭᠠᠳ ᠪᠤᠢ ᠶᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠣᠯᠭᠠᠨ ᠮᠡᠳᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ᠃ ᠰᠡᠭᠦᠯ ᠦᠨ ᠦᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠶᠠᠮᠤ᠂ ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢᠲᠤ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠰᠤᠳᠤᠯᠤᠯ ᠤᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ ᠲᠥᠪ ᠳᠦ ᠬᠠᠨᠳᠢᠪ ᠡᠷᠭᠦᠬᠦ ᠢᠷᠭᠡᠳ ᠦᠨ ᠲᠣᠭ᠎ᠠ ᠥᠰᠦᠭᠡᠳ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ᠃ ᠲᠡᠭᠡᠪᠡᠯ ᠵᠥᠪᠬᠡᠨ ᠨᠠᠰᠤᠨ ᠳᠤ ᠬᠦᠷᠡᠭᠰᠡᠳ ᠪᠢᠰᠢ ᠬᠡᠦᠬᠡᠳ ᠦᠳ ᠬᠦᠷᠲᠡᠯ᠎ᠡ ᠰᠡᠳᠬᠢᠯ ᠢᠶᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠮᠵᠢ ᠦᠵᠡᠭᠦᠯᠵᠦ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠮᠠᠨ ᠤ 7-2 ᠠᠩᠭᠢ ᠶᠢᠨ ᠨᠠᠨᠳᠢᠨ-ᠡᠷᠳᠡᠨᠢ ᠲᠦᠷᠦᠭᠰᠡᠨ ᠡᠳᠦᠷ ᠢᠶᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠮᠥᠩᠭᠥ ᠪᠡᠷ ᠢᠶᠡᠨ 200 ᠰᠢᠷᠬᠡᠭ ᠸᠢᠲ᠋ᠠᠮᠢᠨ ᠰ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠤᠭᠠᠳ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠶᠠᠮᠤ ᠤ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠮᠡᠷᠭᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠨᠦᠭᠦᠳ ᠲᠦ ᠬᠠᠨᠳᠢᠪᠯᠠᠨ ᠥᠷᠯᠥᠭᠡ᠃ ᠬᠡᠷᠡᠭ ᠦᠭᠡᠢ ᠵᠦᠢᠯ ᠳᠦ ᠮᠥᠩᠭᠥ ᠪᠡᠨ ᠦᠷᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠠᠴᠠ ᠣᠯᠣᠩ ᠳᠤ ᠲᠤᠰᠠᠲᠠᠢ ᠪᠠᠷ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠨᠢ ᠪᠠᠬᠠᠷᠬᠠᠭᠤᠰᠢᠲᠠᠢ᠃

ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ᠄ 7-2 АУБ ᠪ᠃ ᠬᠤᠯᠠᠨ
ᠪᠡᠯᠡᠳᠬᠡᠭᠰᠡᠨ᠄ ᠵ᠃ ᠣᠳᠣ-ᠡᠷᠳᠡᠮ

 #ДурсамжДүүрэнСургууль 008Анх 2018 онд 12а ангийн сурагч О.Азжаргал сургуулийн сонин гаргадаг болвол ямар вэ гээдбагаа ...
02/03/2020

#ДурсамжДүүрэнСургууль 008
Анх 2018 онд 12а ангийн сурагч О.Азжаргал сургуулийн сонин гаргадаг болвол ямар вэ гээд
багаа бүрдүүлж материалуудаа боловсруулж байх үед энэ лого г гаргаж байсан юм. интернетээс татсан 2 3н зураг нийлүүлээд хийж байсан ч их л гоё харагдаж байсан юм шүү. Сонингийнх нь нэрийг би өгсийм шүү 😂😂 дараа нь ийм нэртэй дэлгүүр байдгийг нь мэдээд логог нь харчихаад шал өөр юм байнааа гээд цаасан шувуу нэрээ хэвээр нь үлдээж байсан. Тухайн үедээ цаг хугацаа боломж гэх мэт зүйлээс болоод биежиж амжаагүй байсан юм шүү. Алтанцэцэг багш бидний санааг маш их дэмжиж чадхаараа тус болон, зөвлөж ажиллаж байлаа. Тухайн үед хийж байсан сонингийн маань дуусаагүй хэлбэр нь одоо ч компьютер дээр байдаг юм. нийтлэгдээгүй, ярилцлага бичвэрүүд нь тэр чигээрээ нэг л гоё.

 #ДурсамжДүүрэнСургууль 007Ангийн хаалга бол ноймер нэг зарын самбар шүү дээ! Хэ хэ.
02/03/2020

#ДурсамжДүүрэнСургууль 007
Ангийн хаалга бол ноймер нэг зарын самбар шүү дээ! Хэ хэ.

 #ДурсамжДүүрэнСургууль 006Манай сургуулийнхан ч сэргэлэн шүү. 1 давхарт гутал шалгадаг байхад нэг өдөр хамтрагч Од-Эрдэ...
02/03/2020

#ДурсамжДүүрэнСургууль 006
Манай сургуулийнхан ч сэргэлэн шүү. 1 давхарт гутал шалгадаг байхад нэг өдөр хамтрагч Од-Эрдэм маань уут болгоныг нарийн шалгаад үзтэл хэд хэдэн хүүхдүүд гутлын уутандаа ундааны сав, пинал хийж гутал юм шиг харагдуулж ордог нь илэрсэн юм, ха ха. Сэргэлэн байж болно, гэхдээ дүрмээ баримтлах хэрэгтэй шүү, манайхаан!

 #ДурсамжДүүрэнСургууль 0059-р ангийн намар манай монгол хэлний Алтанцэцэг багш нэгэн даалгавар өгсөн юм. Тэр нь "Баавга...
02/03/2020

#ДурсамжДүүрэнСургууль 005
9-р ангийн намар манай монгол хэлний Алтанцэцэг багш нэгэн даалгавар өгсөн юм. Тэр нь "Баавгайтай чихэр"-ийн цаас олоод зургаас нь төрсөн сэтгэгдлээ бичих байлаа. Дараа өдөр сурагчид тэр чихрийг гартаа атгаад төрсөн сэтгэгдлүүдээ ярилцаж байх үед би Болормаагийн чихрийн цаасаа нямбайлан дэвсэж байгааг харсан юм. Дөхөөд очтол "Мишка"-тай ногоон чихрийн цаас байлаа. Тэр охин уг чихрийг баавгайтай чихэр гэж бодоод авчирсныг нь шууд ойлгож бусаддаа үзүүлсэн юм. Ангийнхан бүгд пир хийж инээлдлээ. Тэр охин "Баавгайтай чихэр" гэж мэддэггүй байжээ. Авчирсан чихэр нь баавгайтай нь ч баавгайтай юм даа.😂😂😂

 #ДурсамжДүүрэнСургууль 00438-р точка 19.12.2019
01/03/2020

#ДурсамжДүүрэнСургууль 004
38-р точка 19.12.2019

 #ДурсамжДүүрэнСургууль 003Хамтдаа инээж, уйлж, хоолондоо явж, загнуулж, даарч халууцаж, шүдээ хүртэл хамт угааж байсан,...
01/03/2020

#ДурсамжДүүрэнСургууль 003
Хамтдаа инээж, уйлж, хоолондоо явж, загнуулж, даарч халууцаж, шүдээ хүртэл хамт угааж байсан, нэг зорилгын төлөө хөлсөө дуслуулан багш нартайгаа хурандаатайгаа бөөндөө уйлаад сууж байсан нь саяхан л юм шиг санагдаж байна. Хайртай шүү динэг бүгэснүүд ээ!💜
"Дөл" 2018 улсын аварга шалгаруулах тэмцээн.

 #ДурсамжДүүрэнСургууль 00211-1 волейболын тэмцээний үеэр... Хааяа сэтгэлээ сэргээхийн тулд хөгжилтэй зүйл хийж ангийнха...
01/03/2020

#ДурсамжДүүрэнСургууль 002
11-1 волейболын тэмцээний үеэр... Хааяа сэтгэлээ сэргээхийн тулд хөгжилтэй зүйл хийж ангийнхаа болон багшийнхаа сэтгэлийг өөдрөг байлгах гэсэн хошигнол.

 #ДурсамжДүүрэнСургууль 00110-р ангид байхад Вьетнамаас хэдэн багш нар ирж сургалт явуулж байлаа. Бид нарыг урлаг заалны...
01/03/2020

#ДурсамжДүүрэнСургууль 001
10-р ангид байхад Вьетнамаас хэдэн багш нар ирж сургалт явуулж байлаа. Бид нарыг урлаг заалны тайзан дээр суулгатал гэнэт төрийн дуулал эгшиглэсэн юм. 10-1 ангийн Амгаланбат, нөгөө ангийн нэрийг нь мэдэхгүй хүүхэд хоёр л босож дуулсан юм. Энэ дурсамжаас би төрийн дууллаа ямагт хүндэтгэх хэрэгтэй гэж ойлгож авсан юм даа. Би бас босож дуулаагүйдээ одоо ч харамсдаг шүү.

Address

Ulaanbaatur

Alerts

Be the first to know and let us send you an email when Цаасан шувуу 38 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share


Other News & Media Websites in Ulaanbaatur

Show All